Сурвалжилга, Нийтлэл

Жарны түүхтэй ч яст мэлхийн хурдтай “Сүү” ХК ГАНЦ БӨГЛӨӨНД “бүдрэв”

“Сүүний бөглөө онгойхоо байчихлаа” гэх хэрэглэгчдийн гомдол цахим орчинд байршиж эхэлснээс хойш гурван сар өнгөрчээ. Энэ хугацаанд “Бүтээгдэхүүний бөглөө хэвийн боллоо” гэсэн мэдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээс гаргасан ч, асуудал шийдэгдсэнгүй. Өнөөдөр бөглөө ч үгүй болчихсон “Миний Монголын сүү”-г иргэд гараараа урж задлаад цайгаа чанаж байна.

ГУРВАН САРЫН ТУРШ ЗАСАЖ, ЗАЛРУУЛЖ БОЛДОГГҮЙ АЛДАА

“Сүү” ХК-ийн үйлдвэрлэдэг “Purepak” савлагаатай цэвэр сүүний бөглөөнд асуудал үүсэж эхэлсэн нь 2019 оны арванхоёрдугаар сар. Задлах гэхээр гацаж, жаахан хүчилбэл угаараа мултарч унан, хайч хутга хэрэглэх шаардлага бий болж эхэлсэн нь хэрэглэгчдийг ихээхэн бухимдуулсан.

Компанийн зүгээс бүтээгдэхүүнд нь асуудал үүссэнээс бүтэн сарын дараа /дэндүү оройтож/ хүлцэл өчсөн мэдэгдэл гаргасан байдаг. Үүндээ, “Бөглөө ханган нийлүүлэгч компани үйлдвэрлэлийн технологидоо шинэчлэл хийснээ урьдчилан мэдэгдээгүйгээс болж ийм зүйл боллоо” гэх утгатай тайлбар хийсэн.

Энэ зэргийн үйлдвэрт ийм хэмжээний асуудал гарвал долоо хүрэхгүй хоногийн дотор шийдэж, үйлчлүүлэгчдээ хүндэтгэх учиртай. Гэтэл тэгсэнгүй.

Дараа нь хоёрдугаар сарын 21-нд буюу хоёрхон долоо хоногийн өмнө “Өнөөдрөөс эхлээд бүтээгдэхүүний бөглөө хэвийн болсныг дуулгахдаа таатай байна” гэж мэдэгдсэн. Үүний дагуу хэвийн онгойдог бөглөөтэй сүү хэрэглэгчдийн гар дээр очсон эсэхийг баттай мэдэхгүй. Ямартай ч өнөөдөр асуудал дагуулсан бөглөөгөө бүрмөсөн аваад хаячихсан нь олны нүдэнд ил байна.

Ингээд нэг алдааг бүтэн гурван сарын турш засаж, залруулж болохгүй байгаа шалтгааныг нь тодруулахаар “Сүү” ХК-ийн Олон нийтийн харилцааны менежер Ү.Мөнхзултай холбогдсон юм.

ХӨЛ ХОРИО ТОГТООСНЫ УЛМААС ХОЁРДУГААР САРЫН 25-НД ИРЭХ ЁСТОЙ БАЙСАН БӨГЛӨӨНИЙ ХУГАЦАА ХОЙШИЛСОН

-Бүтээгдэхүүний бөглөө хэзээнээс алдаатай үйлдвэрлэгдэж эхэлсэн юм бэ?

-2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэвийн бус бөглөөтэй үйлдвэрлэгдэх болсон.

-Ямар шалтгаанаас үүдэж тэгэх болов. Яагаад яаралтай засаж, залруулж болоогүй юм бэ?

-Бөглөөг ханган нийлүүлэгч газар үйлдвэрлэлийн процесстоо техникийн шинэчлэл хийсэн. Үүгээр бөглөө үйлдвэрлэх технологидоо өөрчлөлт оруулсан гэдгээ бидэнд урьдчилж мэдэгдээгүйгээс хэвийн бус онгойх асуудал гарах болсон.
Хэвийн болгохоор ажилласан өнгөрөгч хугацаанд тус ханган нийлүүлэгчтэй таван удаагийн туршилт, тохиргоо хийсэн. Тохиргоо хийх бүрт сайжруулан засварлалт, үйлдвэрлэлийн процесс, тээвэрлэлт гээд багадаа 10 хоногийн хугацаа зарцуулж байсан нь удсан гол шалтгаан юм.

-Бөглөө хэвийн боллоо” гэсэн мэдэгдэл гаргасан шүү дээ. Одоо гомдолтой хэрэглэгчид байна уу?

-Мэдэгдэл гаргасан хоёрдугаар сарын 21-нээс хойш үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь туршиж, шалгагдсан хялбар онгойдог бөглөөтэй байгаа. Хэрэглэгчдээс ирэх гомдол харьцангуй бага байна.

-Сүү бөглөөгүй үйлдвэрлэгдэх болсон тал дээр иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, хөл хорио тогтоосны улмаас хоёрдугаар сарын 25-нд ирэх ёстой байсан бөглөөний хугацаа хойшлогдсон. Гэхдээ тун удахгүй хэвийн болно.

ЖАРНЫ ТҮҮХТЭЙ КОМПАНИ ГАНЦ БӨГЛӨӨНД...

Тэдний хэлж буйгаар “Хэвийн боллоо” гэж мэдэгдсэний нь дараа хялбар онгойдог бөглөөтэй сүүнүүд худалдаанд гарсан бололтой. Гэвч хөл хорио тогтоосон гэх шалтгаанаар материалын хомсдол үүссэн тул бөглөөгүй сүүг түр хугацаанд үйлдвэрлэх болж буй нь энэ аж. Алдааг засах гэж хичээсэн ч дахиад бүтэлгүйтжээ. Үүнд бүхэл бүтэн гурван сарын хугацааг зарцуулсан гэхэд хайран.

Олон жилийн туршлагатай, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн гадны томоохон үйлдвэр, бүтээгдэхүүнийх нь бөглөөнд асуудал гарсан бол нэн даруй засаж, алдаатай бүтээгдэхүүнүүдээ зах зээлээс буцаан татах байсан. Бас нэг өдөр ч бололгүй хэрэглэгчдээсээ хүлцэл өчих байв.

“Сүү” ХК-ийн суурь 1958 онд тавигдсанаас хойш нэгэн жаран өнгөрсөн. Иргэд ч “cүүгийнхээ” бүтээгдэхүүнд сүжигтэй. Тэгсэн ч яст мэлхийн хурдаар ажиллаж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг үл тоосноор жарны түүхтэй компани ганц бөглөөнд “бүдэрч” байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Munkh
Munkh

Er n ter huvantsar bugloo hogni nemer. Suu n amttai bolohoor bugloo zergiig toohgui l avdag.

Зочин
Зочин
Reply to  Munkh

Яг үнэн. Бөглөөгүй нь дээр

Зочин
Зочин

Сүү ХХК-ны бүх бүтээгдэхүүн чанартай стандарт сайтай эрсдэлгүй ганц бөглөө ярьж бичиж байгаа шүлс шүүмж үсэргэгчид ээ сонголтоо чимээгүй өөрчил ....Бөглөө асуудал биш...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг ингэж бичих гэж байлаа (y)

Zochin
Zochin
Reply to  Зочин

Yag unen. Bugluu asuudal bishee. Neg tom asuudal hundsun yum shig bodhiimaa.

Зочин
Зочин

Уг нь ч Хятад бөглөө хэрэглэж байснаас сүүлчийн хэлбрээр нь аваад хяргаж онгойлгоод хэргэлээд байсан нь бараг дээр байхаа даа.
Бид ч альваа юмыг арай л дэндүү бэлнээр нь хэргэлэх гээд байдаг болждээ!
Харин хуурай сүү л үнэртүүлмээргүй!

Зочин
Зочин

Техникийн засвар үйлчилгээ тийм амархан та нарынхаар бол компьютер засж байгаа юм шиг засагддаг болж таарахуу. Би энэ үйлдвэрийн хүн бишлдээ гэхдээ үйлдвэрлэлийн автоматжуулалтаар ажилладаг давагдашгүй хүчин зүйлс гэж байдаг юм шүү !!!

иргэн
иргэн

Энэ бөглөөнөөс болж Дээж сүүг хэрэглэдэг болсон. Ер нь тоодоггүй байхоо. Бөглөөтэй бөглөөгүй ууж л таараа гэж боддог байхоо.

Зочин
Зочин
Reply to  иргэн

Би ч бас бөглөөнөөс нь төвөгшөөгөөд Дээж сүүн авч байгаа.

Зочин
Зочин

Bugluu ni suunii amtand nuluuluh bishdee uugaad bolood l bn

зочин
зочин

бүтээгдэхүүн нь амттай сэтгэлд нийцдэг. энэ өгсөн хариултыг ингэж дэвэргэх гэж зүтгээд байгааг ойлгохгүй байна. тийм бөглөөгөө халж зүгээр онгойлдог амтай болгосон нь тухайн нөхцөлд иргэдийн хэрэгцээг хангах гэсэн арга хэмжээ гэж бодож байн

Зочин
Зочин

бөглөө хэрэггүй ээ... хогы нэмэр. энэ нь илүү эко

Ганбаа
Ганбаа

Том үйлдвэрлэлд сав баглаа боодлын цехийг ЖДҮ-ээс дэмжээд өгвөл баталгаат ажлын байр нэмэгдэх бус уу
Ер нь яст мэлхий бол намын гишүүд шүү

Тэнэгт
Тэнэгт
Reply to  Ганбаа

Ингээд тэнэгтээд байдаг юм. ЖДУ-гээс зээл аваагүй болохоор бөглөөний асуудлыг шийдэж чадахгүй байна уу??? Улс төржинө гэхэд энэ арай дэндэнээ,

Зочин
Зочин

Бөглөө яахав..Бид сүү авлаа..дотрохыг нь хэрэглээд .гадна савалгааг хаядаг...Савалгаанд бид хэдэн төгрөгийг зарцуулдаг вэ..үнийн дүнгээр Сүүний 30 .40 % нь сав .бөглөөндөө байдаг..Бид хохирсоор л байдагийг мэдэх үү..МАЛНУУДАА..

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үнэн. Сүүг бол малчидаас хямд аваад үйлдвэртээ боловсруулчихна. Сав баглаа боодлыг гаднаас авах гэж тээврийн зардал вальютын ханшнаас авахуулаад асар их зардал гарч байгаа нь сүүний үнэ нэмэгдэх гол хүчин зүйлүүдийн нэг

Зочин
Зочин

Duraaraa ym yrih yma 7honogiin dotor l shiideh ystoi baisan ntr geel Ahiin duu uildverlel gj yu ch medq baij ingej hamaagui ym bichij bolohgui ee. Ene PET bugluug chin narantuul deer zardaggui ym. Gadnaas undur uneer zahialj awna

Onon
Onon
Reply to  Зочин

Bi ene hyatdud shig hiideg bolchih yum san. Tgher bas mundag designertai bh heregtei bhda. Odo 30 hurched iim zuil uildwerlehed yamar damjlagatai bhig ch medku. Manaihan yanz burin huwantsar gyalgartai holbootoi zuilig urd hiilgehes argagun

Зочин
Зочин

Тэнгис та ингэж бичих юмаа олж ядан бренд-н нэр хүндэд халдсан зүйл нийтэлмээргүй байна. Гаднаас авч буй бөглөөг нь 1000 гоочиллоо ч доторх бүтээгдэхүүн нь Монголдоо номер нэг байсаар байх тул би бахиар онгойлгодог болсон ч энэ сүүг авна

Зочин
Зочин

Монголын ард түмнийг хэзээ ч сүүнээс нь таслаагүй, өдөр шөнөгүй ажилладаг үйлдвэрийг чи яст мэлхий гэхээсээ өмнө жаахан бодно байгаа!

зочин
зочин
Reply to  Зочин

Энэ бичигчмал сүү гэж юү байдаг, үйлдвэрлэл хэрхэн явагддаггийг мэдэхгүй байх оо.Мал маллахаа Марксизмаар заалгахгүй гэдэг шиг бөглөө бол цаашаа- хогний нэмэр, үнэ нэмэгдэх хүчин зүйл

Корона вирус
Корона вирус

Ёстой нэг үхэж байсан.Үхэр монголчууд яагаад ийм үхэж байсан юм бэ?

Зочин
Зочин

Бөглөө үнэн асуудалтай зүгээр боллоо гэснийх нь дараа авсан ялгаагүй л онгойдоггүй хэвээр байсан одоо өөр сүү хэрэглэдэг болсон хэрэглэгчидээ боддоггүй авахгүй хаачихав гэсэн үл тоосон байдал л байх даа

suu hhk unench hereglegch
suu hhk unench hereglegch
Reply to  Зочин

bogloogoo saihan uugaarai

Зочин
Зочин

Гашилдаг сүүг, алдаа гаргавал татаж авах ёстой гэх шиг тэнгэрийн юм бичээд ямар тормосны доголдолтой тоүота машин уу

Зочин
Зочин

ingeed bhaar huvitsaanii une yaaj osoh ve des

Erdene
Erdene

Iim savalgaatai suug ongoilgoh arga baidag yum harin ter pivar bogloo negel bishee huruu taslah shahdar tegeed gogtsoo ni tasardag

Зочин
Зочин

Suun dotroo bugluutei irsiishd. Hariutslaggu

зочин
зочин

бичх юм аа олж ядсан юм бэ?

Зочин
Зочин

Jinhene tsever suu. Bugluuguu saijruulaarai. Suu amtagdsan Mongol suu. Amjilt. Bainga avch uudag

Зочин
Зочин

svvnii saw yagaad zaawal bugluutei bh yostoi gej Japand super marketed zaragddag svvnees gantshan company l suugee taglaatai hiideg. bvgd tusgai zadlah zaawartai hesegtei teriig ni garaaraa uraad l neechihdeg.

Зочин
Зочин

yer ni svvg zadlaad mash hurdan hugatsaand heregleh shaardlagatai. shingen svv shvv dee.tiimees bugluu 1t iluu zardal 2t bgal ecologyt plastik muu shvv dee.Japan svv juice-nii tsaasan sawaa super marketeddaa tsugluulj awaad dahin

Зочин
Зочин

bolowraruulj ashigladag yagaad iim bj bolohgvi gej we. uuruu ayataihan zadlaad hergelchih yuman deer asgaj tsutgaad bgaa tanii l bolgoomjgvigiinh gej bodoj bna

Mgl
Mgl

Бичих сэдвээ олж ядсан сэтгүүлч вэ! Энэ сүүг таглаанаас үл хамааран чанарыг нь бодон авч уусаар л байгаа

Zochin
Zochin

Ter bogloo bol jijig asuudal met bolowch odoo heden on bilee bodhol asuudal bogloon dotroh latsan tag n dathaar senj n tasraad vldchine tegeed hatch.hutag.

123
123

би бас авхаа болисоон

Зочин
Зочин

Сүүгээ малчдаас сайн шалгаж авч байхгүй бол сүүнээс шивтэр амтагдаад байдаг шүү. Сайн анхаараарай.

Bdb3h3u
Bdb3h3u

Deej geed saihan syy bn shd

zochin
zochin
Reply to  Bdb3h3u

Nairlagand ni huurai suu ih orson bdg ni amtagddag,,,Deej suug guiitsehgui

Холбоотой мэдээ

Back to top button