Нийгмийн

Нөөцийн махыг иргэнд тодорхой ХЯЗГААРЛАЛТГҮЙ худалдаална

Өнөөдрөөс эхэлж 279 цэгүүдээр 12 мянга гаруй тонн нөөцийн махыг савлаж, иргэдэд борлуулахад бэлэн болоод байна.

Нэг дэлгүүрт өдөрт 260 кг махыг өгөхөд энэ оны долдугаар сар хүртэл хангалттай байгаа юм. Нийслэлийн 174 хороодын 147 хорооны 279 дэлгүүр нэг бүрт өдөр бүр 209 кг өгөхөд долдугаар сар хүртэл хангалттай. Өөрөөр хэлбэл, нэг хороон дээрх нэгээс гурван дэлгүүрт нөөцийн мах худалдан борлуулна.

Иргэн нэг удаад 2-3 кг нөөцийн мах авах боломжтой. Үнийн хувьд үхрийн мах 7700 төгрөг, хонины ястай мах 6700 төгрөг, ямааны ястай мах 6200 төгрөгөөр тус тус борлуулна. Дэлгүүр тус бүрт дээрх үнэд 200 төгрөгийг нэмж шингээсэн бөгөөд тогтоосон стандарт үнээр борлуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-10 03:33

Хаана зарж байгаа юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button