Нийгмийн

Халуун пийшинд түлэгдсэн согтуу иргэнийг эмнэлэгт хүргэжээ

Өнгөрсөн /2020.03.04-нөөс 5/-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн халуун пийшинд түлэгдсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 56 настай эрэгтэй шөнийн 03.00 цагт согтуурсан үедээ гэрийнхээ халуун пийшэн дээр унаж, түлэгдсэн байна.

Гэмтсэн иргэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд одоогоор тус эмнэлгийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button