
МАН, АН-ынхан адилдаа адил, годилдоо годил боловч өөр хоорондоо эрс ялгаатай олон талуудтай. Тухайлахад, энэ дөрвөн жилд бүрдүүлсэн хоёр намын удирдлагын баг.
-У.ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙН ИТГЭЛТЭЙ ХҮМҮҮСЭЭ, С.ЭРДЭНЭ ХҮЧТЭЙ ХҮМҮҮСЭЭ ӨӨД ТАТАВ-
2016 онд парламентад 65 суудал авсан МАН-ынхан албан тушаалын бялуу хуваалтыг супер зохион байгуулж, хурд хүчтэйгээр засаглалаа эхлүүлж байв. Гэвч харамсалтай нь тэд дотооддоо түнжин хагарч, намын даргын эрх мэдэл У.Хүрэлсүхийн гарч очиж, удирдлагын багаа шинэчилсэн юм. Харин АН-ын тухайд З.Энхболд ялагдал хүлээснийхээ дараа ажлаа өгснөөр Аулангоо эхийн таван сумыг нэгэн багц болгон барьсан эрхмүүд намын даргын сунгаанд өрсөлдөж, С.Эрдэнэ ялалт байгуулж байв.
Сонирхолтой нь, их ялалтын дараах У.Хүрэлсүхийн цуглуулсан баг, гүн ялагдлын дараах С.Эрдэнийн бодож олсон удирдлагын багууд тэс өөр байв. У.Хүрэлсүх ялалтдаа баахан эрдэж, шударга үнэний дүрдээ хэт орсон шинжтэй байхад эсрэгээрээ С.Эрдэнэ удаан бодож, хүч хураах тактик хэрэглэсэн юм. Нэг ёсондоо У.Хүрэлсүх хүчээ хэвээр хадгалахын тулд өөрийн хүмүүсээ өөд нь явуулсан бол С.Эрдэнэ хүчтэй болохын тулд нам доторх эсрэг, тэсрэг лидерүүдийг өөртөө урьсан байдаг.
С.ЭРДЭНЭ СОЛИУ ЭВЭРТЭЙ ШҮҮМЖЛЭГЧ ГАРЧ ИРВЭЭС ЧИХИЙГ НЬ ТАС МУШГИН СҮРЭГТ НИЙЛҮҮЛЭХ ХҮМҮҮС СОНГОЖЭЭ

Юуны өмнө Ардчилсан нам ЕНБД-ын даргын албан тушаалыг чухал болгож хараагүй. Үүний оронд намын дэд даргын албан тушаалыг олшруулах замаар дотоод бүлэглэлүүдээ нэг дор барих тактик хэрэглэсэн. Бүр нэг адраад болж өгдөггүй Р.Амаржаргал, намдаа хүч нөлөөгөө хадгалсаар ирсэн гэгддэг Г.Батхүү агсан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийнхны төлөөллөөс Б.Пүрэвдоржийг, ширүүн шүүмжлэгч Х.Тэмүүжинг, эмэгтэй лидер төлөөлөөс З.Нарантуяа, Б.Дэлгэрмаа нарыг дэд даргаар сонгосон.
Тэр өнгөн дээрээ өөрийн эрх мэдлээ зургаа хуваачихсан мэт харагдсан. Гэв яг бодит байдал дээр их өөр. Ухаандаа фракци бүрээс нэг солиу эвэртэй шүүмжлэгч гарч ирэх аваас түүний чихийг мушгин, сүрэгт нь нийлүүлэх омгийн ахлагч нарыг намынхаа дэд даргаар сонгосон билээ. Яг энэ үр аргын хүчинд өнөөдөр Н.Алтанхуягаас бусад нь намдаа зүтгэж байна. Х.Тэмүүжин, Р.Амаржаргал нарыг ингэж тушаагүй бол тэд өдийд сайхан дураараа исгэчээд, намаасаа яваад өгч мэдэх улс. Ийм эрсдлийг С.Эрдэнэ харж чадсан учраас супер удирдлагын баг бүрдүүлсэн билээ.
Улстөрийн мэдрэмж, имиж төрийн төрхийн хувьд ч тэр, С.Эрдэнийн сонгосон дэд дарга нар супер. З.Нарантуяа эдийн засгийн мэдлэг өндөртэй эвлэг улстөрч бол Б.Дэлгэрмаа хийе гэснээ хийдэг, ил шулуун үгтэй гоё дүр. Х.Тэмүүжин, Р.Амаржаргал наргүйгээр АН-ыг төсөөлөхөд бэрх. Ийм баг дээр улстөржих, хор найруулах ухааныг амьдралынхаа тасрашгүй хэсэг болгон яваа З.Энхболд намын даргын ахлах зөвлөхөөр сонголоо. Тэд ингэснээр улам хүчирхэг, бүр төвөгтэй гэмээр мэдрэмжтэй, улстөрд явахуйц баг бүрдүүлэв.
У.ХҮРЭЛСҮХИЙН ШИЙДЭЛ: БҮТЭХГҮЙ ТҮҮХТЭЙ Ч ФРАКЦИАРАА ӨӨДӨӨ ЯВЦГААЯ

МАН дэд даргагүй. Тиймээс ч Ерөнхий нарийн бичгийн даргын суудал хамгийн чухалд тооцогдоно. Хачирхалтай нь, У.Хүрэлсүх дайнд хамт орсон нөхрөө эцсийн мөчид буудах хэмжээний хүн чанартай Д.Амарбаясгалангаар гал тогоогоо бариулсан. Тэр М.Энхболдыг МАН-ыг удирдаж байх үед генсек болоод, түүнээс урвасан шагналандаа албан тушаалаа эргүүлэн авсан билээ. МАН ид бялуу хуваах үеэр тэр хамгийн нөлөөтэй суудлаас томилгоо хийсэн. Тиймдээ ч төрийн албанд хөл гар нь богино хугацаанд сайн бэхэжсэн билээ.
Д.Амарбаясгалангийн нэр хүнд олон нийтэд чухам ямар байгааг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэр намын сайхан сайхан гэхээсээ өөрөө бэл бэнчин сууж авахыг л хичээдэг хүн. Дараачийн МАН-ын бүтэхгүй төрлийн удирдлагын багийн гишүүн бол Ц.Бат-Энх. Гэхдээ Ц.Бат-Энх анхнаасаа У.Хүрэлсүхийн хүссэн томилгоо байгаагүй. Тэр сэргэлэн тулдаа зааланд хор гүйлгэж, Бага хурлаас МАН-ын Нарийн бичгээр сонгогдож чадсан юм.
МАН-ын дарга, генсек нар түүнийг таалдаггүй учраас сая алдаа гарангуут нь жийх эхлэлээ тавьлаа. Гэхдээ Бага хурал дээр эцэслэгдэнэ. Тэр хүртэл зай ч бий, лай ч бий. Ц.Бат-Энхийн араас МАН дээр зөвлөхөөр ажиллаж буй алим Б.Батбаяр, МИАТ-ийн дэд захирал асан Б.Энхбаатар зэрэг бүтэхгүй хүмүүсийг нэрлэж болно. НАМЗХ-нд байсан залуус У.Хүрэлсүхийн үед хүч авч, дотоод бяр нь амтагдаад бүр болохоо байсан билээ.
ЭЦЭСТ нь хэлэхэд, 2020 оны сонгуулийн дараа намуудад шинэчлэл явагдах нь тодорхой. Цаг цагаараа байдаггүйн жишгээр эдгээр удирдлагын багууд ажлаа өгнө. Тэд гол нь, намдаа “засаглах” үеэрээ сайныг авчирч чадах нь уу гэдэг л хамгийн чухал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mananii xulgaich dotor cever uldex xulgaich nar bga yu da.undseer ni ceverlegee xiixiin tuld xulgaich nariin omchiig mongoliin ard tumnii omch bolgon erguulj ulsad ni ogox shiidveriig ni garguulj tedniig xoyor nudiig ni soxortol yal ogch toroos burmoson z##luulnaa
Тэмбүүжин урэвдорж дэлгэрмаас арай л биш ээ өөр олигтой хүн ан д �##�га уу
Baihguik
Мядагбадманцараа чи юугаа мэдэхэв дээ.Зүгээр л ц�##�ингаа бүтэн авахаа л бод.
yaltan alim batbayar zovlox xa xa , zovloj xaragdaach novshiin l###r xulgaich
АН-ын гайгүй улс төрч нь Нарантуяа, Амаржарг�##� нар л байна бусад нь бүтэхгүй гарууд байна даа. .С.Эрдэнэ,Тэмүүжин нарыг хархаар "�##�уурчин", "хүүхэн өрөөндөө янз�##�даг" эвгүй дүр төрх л буугаад байна даа. Пүрэвдорж бол Элбэгдоржийн хайртай дү
МАН харваас бүтэхгүй хүмүүсээр багаа бүрдүүлж бгаа нь цөлмөх армиа бүрдүүлж бгаа гэж ойлгохоос өөр арга �##�га. Найдвар муутай л бна.
Энэ хоёр 30 жил төр барилаа. Хэдхэн хүн хагартлаа баяжлаа
ene neg heden baagii s arai deer hvmvvs bdaggvi l yum bh daa ed nar odoo lider yumuu za za
Ардчил�##�ыг жинхэнэ утгаар нь Монголд хөгжүүлчихсэн улсууд уу? эд нар. Юм мэддэг хүнд Ичмээр дамшиг гэдэг шиг.
bvgdeeree uls toriin vhdelvvd l bna hairan namiig yiran bolgoson novshnuud
Элбэгдорж Сайханбилэг нар АН-ын лидер байгаагүй юу Дэвшүүлсэн ерөнхийлөгч томилсон ерөнхий сайдаа намдаа хамаагүй гэчхээд юун хариуцлагатай нам юун дарга юун лидер
Тэмбүүжин урэвдорж дэлгэрмаас арай л биш ээ өөр олигтой хүн ан д �##�га уу
тэмүүжингээс бусад нь хулгайчид л бна
БҮТЭХГҮЙ ХҮМҮҮС ГЭДЭГ ЧН ЁСТОЙ ЗӨВ ТОМЬЁЛОЛ БН. АН-ын ЛИДЕРҮҮД ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ЧН 10 ДАХИН БҮТЭХГҮЙ ЭТГЭЭДҮҮД ШҮҮ!!!!! МАН-ын БҮТЭХГҮЙ ЭТГЭЭД АН-ын БҮТЭХГҮЙ ЭТГЭЭДИЙН ХААНА НЧ ХҮРЭХГҮЙ ... АН БОЛ БҮТЭХГҮЙГЭЭРЭЭ МАН-аас 100 дахин ДАВУУ.