Ярилцлага

Г.Майцэцэг: “Авилгадаагүй” болохоор “Exclusive” ХХК-ийн үйл ажиллагаа 2015 оноос хойш таг зогссон

Хоёрдугаар сарын 18-ны өдөр “Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг хэвлэлийн бага хурал хийсэн. Өмнөхөн нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Мааяа надаас үйлдвэр барина гэж 60 сая төгрөг аваад алга болсон” гэх утгаар Твиттер хуудаснаа жиргэсэн юм. Тэгээгүй, 50-60 хүн ажиллах боломжтой үйлдвэр баригдсан, Хөвсгөлд "Хөх сувд” брэнд үүсгэн байгуулагдсан гэдгийг батлах гэж тэр хэвлэлийн бага хурал зарлажээ.

"Л.Энх-Амгалан гишүүн энтертайнмент хийхдээ намайг ашиглачхаад, одоо гүтгэж байна”

Уг нь тэр жижиг зах зээлд 11 жилийн турш тэсэж буй цөөн хэдэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн нэг. “Exclusive” үргэлж хямдрал зарлана, санаанд оромгүй үнээр бараагаа худалдана. Чухамдаа хайрлагдах гавьяатай Г.Майцэцэг өнгөрсөн хугацаанд хов живийн эзэн болж, “адлагдаж” ирсэн гэхэд хилсдэхгүй.


БИ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ БАЙЖ АМЬД ГЭДГЭЭ МЭДЭРДЭГ

-Та Цагаан сарын өмнө хэвлэлийн бага хурал хийж, гурван жилийн өмнө болсон явдлыг сөхөж тавилаа. Ингэх болсон шалтгаан нь юу байв?

-Болоод өнгөрсөн явдалд хамгийн их хохирсон нь би биш, Л.Энх-Амгалан гишүүнийг дэмжиж, сонгосон Хөвсгөлийн ард түмэн юм. Тэд найман жилийн турш ямар хүнээр төр бариулснаа ойлгосон байх.

Л.Энх-Амгалан гишүүн ч бас үйлдвэр бариулахаар өгсөн гэх 60 сая төгрөгөөрөө хохирч шалиагүй. Тэр хүн хүссэн үедээ энтертайнмент хийж, 100 сая төгрөгийг нэг дор зарж чаддаг. Хөгшчүүдэд 800 ширхэг дунд гарын мөнгөн аяга тарааж явсныг нь би мэднэ. Тэгээд ч 60 сая төгрөгөөр үйлдвэр барина гэдэг боломжгүйг хүн болгон ойлгох байх.

Хамгийн гол нь Хөвсгөлд ажил эхлүүлж, ихийг хийж бүтээсэн олон хүний хөдөлмөрийг үнэлээгүйд нь миний дургүй хүрсэн хэрэг. Бид түүний өгсөн 60 сая төгрөгөөр 200 орчим сая төгрөгөөр босох үр дүнг бий болгосон нь үнэн. Одоо ч Мөрөн, Тосонцэнгэл суманд оёдлын машин, механизмууд нь байж байгаа. Ийм учраас Хөвсгөлийн үйлдвэрлэгчдийг өмөөрч хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Түүнээс Майцэцэг миний бие өөрийгөө хохирсон, шатсан гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл хийсэн ажлын маань үр дүн гарсан юм.

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дараа нь тантай холбогдсон уу?

-Тэгээгүй, ичиж байгаа байлгүй дээ. Тэр хүний ганц ярьдаг зүйл нь ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох байсан. Харин би яг үүнийг л бүтээж байвал ямар ч нам эвслийн, хэн гуайтай ч хамтарч ажиллахад бэлэн нэгэн. Үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг иргэд намаар талцаж худалдаж авдаггүй. Иймд үйлдвэрлэл гэдэг улстөрждөггүй зүйл. Тиймдээ ч хамтарч ажилласан.

Сонгууль дөхөж байна. Олигтой ажил хийж гавиагүй болохоор холбогдох буруутныг хайж, үүндээ намайг онилж байхгүй юу.

-Хурлын дараа иргэдийн сэтгэгдлийг ажихад, түүнийг биш таныг муучлах нь олонтаа харагдсан. Цэнхэр үст Цэрэн ч өөртэй чинь ярилцлага хийх үеэрээ Яавч сайн хүн биш хэмээн тодорхойлчхож байна билээ. Танд хийсэн ямар гэм байдаг юм бэ?

-Би хэзээ ч, хэнд ч таалагдахыг хичээж амьдраагүй хүн. Миний гэр бүл, хайртай дотны хүмүүс намайг байгаагаар минь л хүлээж авдаг. Магадгүй мэдээлэл багатай хүмүүс ихэвчлэн намайг гоочилж, хар буруугаар хардаг байх л даа.

Анх “Чингис” бондоос зээл авахад минь л хүмүүс элдвээр хэлж эхэлсэн. “Яаж энэ хүүхэн зээл авчхав аа?” гэцгээсэн. Би бүр гайхсан.

Хожим “ЖДҮ-гийн хэрэг” дэлгэгдсэний дараа яагаад намайг тэгж их муучилсныг ойлгож байгаа юм. Монголд танил талтай хүмүүс л зээл, тендэр авдаг юм байна лээ. Ирээд ер удаагүй байсан учир ийм, тийм зүйлсийн мөн чанарыг олж хараагүй, гэнэн хонгор амьтан явж. Намайг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай явалдаж, 750 сая төгрөгийн зээл авсан мэт л цуурцгаасан.

Би үзэл бодлоо илэрхийлж байж л амьд байгаагаа мэдэрдэг юм. Үхсэн мэт амьдраад яах юм бэ?

Хүмүүсийн буруу ойлголтыг залруулж, тайлбарлахыг хүсдэг л дээ. Олон удаа ч оролдож үзсэн. Сүүлдээ хаямаар, залхмаар санагддаг болж. Хүнийг албаар, бодлогоор харлуулдаг юм байна лээ.

Би “Чингис” бондын мөнгийг төлөөд дууссан, энэ асуудал ард хоцорсон. Хүнд өртэй гэж чичлүүлэх маш их дарамттай байдаг. Гудамжинд явж байхад шал танихгүй хүн, “Хөөе, хүүхэн минь, өрөө төлөөч” гээд өнгөрч байсан ч удаа бий. Үйлдвэрлэлийн ажилдаа завгүй сатаарч байж л тэр хүнд үеийг давсан.

ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ХИЙХГҮЙ БОЛ ДЭЛБЭРЧИХ ГЭЭД БАЙСАН ЮМ

-Ер удалгүй хамаг бараагаа иргэдэд үнэгүй тараана гэж мэдэгдсэн санагдах юм?

-2015 оны есдүгээр сарын 19-нд, бараануудаа үнэгүй тараадаг тэр өдөр өөрийгөө дахин төрсөн болов уу гэж бодож явдаг. Яагаад тараах болсныг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Энэ бол авлигал, хээл хахууль цэцэглэсэн засаглалын эсрэг үзүүлсэн миний тэмцэл байсан.

Би шударгаар бүх санхүүгийн тайлангаа мэдүүлж, хувцсаа үйлдвэрлэж явж байгаад л буруутан болчихсон. НӨАТ-ын асуудлыг ярих гэж байна л даа.

“Чингис” бондын мөнгө 2013 оны аравдугаар сард шилжин орж ирсэн. Нэг сарын дараа буюу арваннэгдүгээр сард манай компанид шалгалт хийсэн. Ингээд 2010, 2011 онуудад НӨАТ-ын хуурамч баримт цуглуулж, мэдүүлсэн байна гэсэн. Тэр үед захаас даавуу худалдан авч, ажлын хувцас үйлдвэрлэдэг байлаа. Гэтэл тэр захаас өгдөг байсан баримт нь хуурамч байсан юм билээ л дээ.

НӨАТ гэдэг чинь үнэт цаас. Хуурамч байна гэж миний ой тойнд ч орохгүй. Сар бүр тайлагнахад “болж байна” гэж аваад байсан хэрнээ, хоёр жилийн дараа ийм зүйл ярихад нь би зориудын шантааж л гэж харсан. Уг нь тэр баримтыг би үйлдээгүй, үйлдсэн газрынх нь нэр, ус тодорхой байсан. Тэгтэл Монгол Улсын хуулиараа миний буруу болж хувирсан. Ингээд манай компани дээр 170 сая төгрөгийн торгуулийн акт тавихад нь би гарын үсэг зурж, дуугүй хүлээж авсан. Авилга өгч, гуйхыг хүсээгүй учраас тэр.

-Торгуулийг төлнө гэж зөвшөөрсөн хэрнээ бараа тарааж тэмцэл үзүүлсэн хэрэг үү?

-Монголоос өөр оронд тухайн торгуулийн дүнд таарсан барааг шатаах, устгалд оруулах, эсвэл иргэдэд үнэгүй тараах юм бол тэнцэж, тэглэгддэг. Энд тийм хууль байхгүй гэдгийг би мэдэж байсан л даа. Гэхдээ бардам зан минь хөдөлж, 170 сая төгрөгийн дүнд тохирох барааг тараая гэж бодсон. Ямар нэгэн зүйл хийхгүй бол дэлбэрчих гээд байсан юм. Ингээд Ерөнхий сайд намайг хүлээн авч уулзсан. Гэхдээ “Чингис” бондын дуулианыг надаар халхалж, намжаах бодлого барьсан гэж би хардаг. “Майцэцэг мэтийн хүмүүс бүгдийг нь авчихсан шүү” гэдэг ойлголтыг нийгэмд өгсөн.

-Тэгээд хэдэн төгрөгт дүйцэх бараа тараасан хэрэг вэ?

-Тухайн үед эхний 100 хүн ороод л “Номин” хаалгаа барихад хүрсэн. Бүр хэд, хэдэн хүн гэмтэл явсан явсан. Амны хаалт зүүж, үүргэвч үүрчихсэн хүмүүс байгаа бүхнийг хуу хамж авчих гээд, аягүй аймаар.

Бид нэг хүнд таван ширхэг бараа л өгье гэж бодож байсан. Дараа нь гурав болсон. Сүүлдээ таарсан, таараагүй хамаагүй ганц л бараа өгөөд гаргая гэж тохироход хүрсэн. Уг нь хүмүүсийг тайван, нэг нэгээрээ орж ирээд, өмсөж үзээд, таалагдсанаа соёлтой аваад гарцгаана гэж төсөөлсөн байлаа. Ингэж бодоод идээ, чихрийн таваг хүртэл бэлдсэн байв.

Тэр үеийн Майцэцэгийг бодоод маш их өрөвддөг, үнэхээр гэнэн байж. “Чингис” бондын асуудал дээр улс төрчдийн золиос болоод л дуусан. Намайг “Бараа үнэгүй тараагаад улс төрд орох нь” гэж хүртэл ярьцгаасан. Улстөр битгий хэл У үсэг ч болоогүй биз дээ.

-Одоо “Exclusive” компанид хэдэн хүн ажиллаж, улсад ямар хэмжээний татвар төлж байна?

-Тэр үед акт тавьж, компанийн данс хааснаас хойш одоо хүртэл хэвээр байгаа шүү дээ. Тухайн үед татварын байцаагчид авилга өгчихсөн бол миний бизнес амжилттай цэцэглэх байсан. Гэхдээ тэгвэл Майцэцэг гэдэг хүний мөн чанар үгүй болох байв.

Компани 2015 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, таг хөлдөөстэй байгаа. 170 сая төгрөгийн торгуулийг бүрэн төлж байж данс нээгдэж, үйл ажиллагаа явуулах эрх үүснэ.

Одоо компани биш, “Exclusive” гэдэг брэндийн дор туслан гүйцэтгэгч компаниуд нэгдэн ажиллаж байгаа. 120 орчим хүнийг цалинжуулж байна гэсэн үг. Улаанбаатарт зургаан оёдлын цех, Хөвсгөл аймгийн Мөрөн, Тосонцэнгэл суманд туслах цех ажилладаг.

ХҮН ЗӨВ ЯВБАЛ СЭТГЭЛ АМАР БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ

-Таны ярьж буйгаар Г.Майцэцэг хэлмэгдсэн, хохирсон байна.

-Ер нь бол тийм шүү дээ. Хэлмэгдсэн хүн яах юм бэ? Бачимдсандаа бараагаа үнэгүй тараая гэлээ шүү дээ /инээв. Сурв/.

Гэхдээ компанийг хэргээр дампууруулж болдог. Тэгээч гэж олон ч хүн зөвлөдөг. Хэрвээ тухайн компани дампуурчихвал төлөх ёстой байсан торгуулийн актууд нь дагаад тэглэгдэнэ. Би тэгэхгүй, тэр тусмаа өөрөө төлж дуусна. Энэ бол миний бардам зан. Төлж дуусчхаад компаниа дахиад сэргээнэ. Мянга, мянган хүнийг ажилтай болгож, улсдаа тэрбум, тэрбумын татвар төлнө.

-“Exclusive” ер нь ашигтай ажилладаг юм уу? Цагаан сараар бүх бараагаа 50 хувь хямдруулсан. Дараа нь тэр дүнгээс нь дахиад 50 хувь хямдруулсан байсан. Одоо амны хаалт, хамгаалалтын хувцас оёж үнэгүй тарааж байна.

-Монгол хүний дундаж сарын цалин хэд билээ. Би монгол хүний дундаж сарын цалингаар авч хүрэхгүй куртка үйлдвэрлэж яах юм бэ? Ерөөс үнийн хувьд хямд байлгая, хямд байж болдог юм гэдгийг харуулах гэж би шуналтаж, зүтгэсэн. Ийм учраас л “Чингис” бондоос тусламж авсан юм. Угтаа “Exclusive”-д зээл авах шаардлага байгаа ч үгүй.

Би Монголд бизнес эхлүүлэхдээ, баруун солгойгүй авилга өгөх хэрэгтэй болно гэдгийг тооцоогүй юм билээ. Авилга өгөөгүй учраас л дансаа хаалгалаа, компанийн үйл ажиллагаа царцлаа.

Мөнгө бол олддог, бизнес унадаг, босдог зүйл. Би ч өөрөө мөнгөний шуналтай хүн биш. Майцэцэг өөрөө мөнгө байх ёстой.

Гэхдээ, “Тэр үед тэгчихсэн бол” гэж хэзээ ч харамсаж байгаагүй. Хүн зөв явбал сэтгэл амар байдаг юм шүү дээ.

“Exclusive” ашиг олж гавиад байгаа юм алга л даа. Гэхдээ үйлдвэрлэгчид ашиг олохгүй байна гээд хаалгаа барьдаг хүмүүс биш. Наймаачид бол болино, үйлдвэрлэгч сэтгэхүй тэсдэг юм.

2015 оноос хойш ашгийн араас гэхээс илүү зах зээлд тэсэж үлдэхийн төлөө л зүтгэж ирсэн байна.

БИ ЭХ ОРОНДОО ХҮН ШИГ АМЬДРАХЫГ Л ХҮССЭН

-Бизнес нь ч тэр, нийгмээс ирдэг сөрөг хандлага нь ч тэр, эмэгтэй хүний нуруун дээр дэндүү хүнддэх мэт санагдах юм?

-Намайг яагаад өдөр бүр дэлгүүр дээрээ ирж, суудаг гэж бодно. Орж ирсэн хүн бүр надад урам өгдөг, түшиж тулдаг мэт санагддаг юм. Энэ брэнд үгүй болчихсон бол хэцүү л байх /уйлав. Сурв/. Хүн зовлон үзэх тусам уяхан болдог юм байна.

Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн хандлага ямар гоё гэж санана. Тэдэнд манай бараа таалагдсан учраас мөнгөө төлөөд авч байна шүү дээ. Энэ бүхэн чинь урам. Ийм байхад юм хийхгүй, тэмцэхгүй байх аргагүй. Үйлдвэр дээрээ байж байгаад 10, 11 цагийн үед дэлгүүртээ ирдэг. Эндээс тулах эрч хүчээ олж авдаг юм.

-Та ЖДҮ-ийг хөгжүүлж л байвал чөтгөртэй ч гар барина гэдэг. Эцсийн эцэст та юу хүссэн юм бэ?

-Тийм ээ, чөтгөртэй гар барьсан ч байж магадгүй. Улстөрчдийн тактикт ашиглуулсан ч байж магад. Гэхдээ нэг удаа ашиглуулна, хоёр дахиа үгүй.

Би нэг их өс санадаг хүн биш ээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байна уу, хэн байна, хамаагүй. Тэр хүмүүст тухайн үед нь тийм үйлдэл хийх хэрэгцээ байсан л юм байлгүй. Харин тэднийг төрд гаргаж, амьдралаа атгуулах л буруу.

Надад гадаад руу яваад өгөх сонголт байгаа шүү дээ. 30 нас хүртлээ Польшид амьдарсан, тэнд боловсрол эзэмшсэн. Бүрэн боломж бий. Гэхдээ энэ бүхэн надад зовлон биш жаргал юм. Яг үнэндээ амьдралаас би нэг их зүйл хүсээгүй. Эх орондоо хүн шиг амьдрахыг л хүссэн.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-03-10 11:22

Төрийн �##�бан хаагчдын дарамт үнэхээр хүнд байна. Яасан их хувийн сонирхолтой юм бэ. Төрийн �##�баны зөвлөл нь юу хийгээд байна.

ОРОСОО
ОРОСОО
2020-05-10 12:40
Reply to  зочин

БАЯНГОЛД НЭР ДЭВШЭЭРЭЙ ЧИ ЧАДНАА

Зочин
Зочин
2020-03-10 20:52

Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулаад ашигтай байгаад байгаа газрууд бүгд ямар нэг байдлаар а-даж байж л байгаа гэдгийг ялангуяа гадаад орноос ирсэн хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Шударга тэгш гэх мэт хуваарил�##�т байхгүй байж магадгүй.

ЭРДЭНЭЭ
ЭРДЭНЭЭ
2020-05-10 12:41
Reply to  Зочин

МОНГОЛОО ГАДААДЫН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОН ШИГ БОЛГООРОЙ

Зочин
Зочин
2020-03-10 20:54
Reply to  Зочин

Тиймээс Төрийн �##�быг болон �##�бан хаагчдыг чанг�##�ах хэрэгтэй. Уг нь чанг�##�ах бүх хууль нь бий болчихсон байдаг. Ганцхан тэр хуулийн за�##�тыг �##�бан газар нь ашигладаггүй. Одоо технологийн эрин үед ирчихээд байхад үүнийг хийх амархан.

иргэн
иргэн
2020-03-11 18:09

энэ Майцэцэг үнэхээр явуургүй муухай хүн юм аа

гарамжав
гарамжав
2020-05-12 10:25
Reply to  иргэн

миний оронд гишүүн болоорой

ДЭЛГЭРМАА
ДЭЛГЭРМАА
2020-05-10 12:33
Reply to  иргэн

ЭНЭ МАЙЦЭЦЭГ ҮНЭХЭЭР ИРЭЭДҮЙТЭЙ ЮМ ЯРЬДАГ ШҮҮ ҮНЭХЭЭР ШУДАРГА ХҮҮХЭН

нара
нара
2020-05-10 09:31
Reply to  иргэн

Майцэцэг үнэхээр дайчин даа үүн шиг хэдэн з�##�уус байхад монголыг хөгжүүлнэ дэээ

Хэрэглэгч
Хэрэглэгч
2020-03-18 11:44
Reply to  иргэн

Үйлдвэрлэлээ хийгээд байгаа нь явуургүй юмуу... ойлгосонгүй

ШОДОРГО ЁС
ШОДОРГО ЁС
2020-05-10 12:35

ҮЙЛДЭВЭРЭЭР НЬ ОРООД ГАРААРАЙ ИХ ЮМ ОЙЛГОНООО ҮНЭХЭЭР АЖИЛСАГ ЭМЭГТЭЙ

иргэн
иргэн
2020-03-12 10:46
Reply to  иргэн

Ганц брэнд гаргаагүй байж дандаа худлаа шоудана. Өчнөөн зуун саяын зээл авчихаад юу хийж бүтээсэн юм бэ

ДОЛГОР
ДОЛГОР
2020-05-10 12:34
Reply to  иргэн

ГАНЦ БРЭНД БОЛСОН ЭНЭ ХҮНЭЭ МОНГОЛЧУУД БИД ДЭМЖИНЭЭЭ УРАГШАА

ука
ука
2020-05-10 09:30
Reply to  иргэн

ороод гараарай үнхээр хийсэн юмтай юм байна лээ шүү

Хэрэглэгч
Хэрэглэгч
2020-03-18 11:45
Reply to  иргэн

#exclusive-н дэлгүүрээр ороод гараарай гэж зөвлөе

Зочинмонгол
Зочинмонгол
2020-03-13 18:54

Хүн өмсөхөөр юм байгаа юм уу бренд гэхчих гь шуураад дууссан юм байлгүй дээ

ХУРД
ХУРД
2020-05-10 12:42

МАНАЙ ХАМТЛАГ ТАНЫГ ШҮТЭН БИШИРДЭГ ШҮҮ

монгол
монгол
2020-05-10 09:40

хүн тэр тусмаа монгол хүн өмсөх юм байгаа харин хужаа тэр тусмаа үхэр өмсөх юм байхгүй

Хэрэглэгч
Хэрэглэгч
2020-03-18 11:47

Монголд 11 жил болж байгаа хэрэглээний өдөр тутмын хувцас хийдэг брэнд байгаа юмуу. Би 2011 оноос үнэнч хэрэглэгч нь. Хаана ч хэлнэ,одоо ч элэгдэж муудаагүй өмсдөг хувцаснууд нь байж л байна. Юу ч мэдэхгүй байж яагаад ингэж худ�##� харлуулна

76 гмшүүн
76 гмшүүн
2020-05-10 09:38

идээч уугаач 76 гийн дэргэд гмшүүн байхаар хөдөлмөрч шударга хүүхэн

Зочин
Зочин
2020-03-17 18:38

oligtoi yum xiisen bol ashigtai ajillanshdee zugeer l xaragdaj bnshd urban yaj bolgood baina

ариунаа
ариунаа
2020-05-10 09:39
Reply to  Зочин

урбан бол 100 хувь хужаа хахууль өгөөд болгоод байна энэ бол цэвэр монгол хаууль өгөхгүй болгоод байна

Хэрэглэгч
Хэрэглэгч
2020-03-18 11:50
Reply to  Зочин

Эксклюзив Монголд 100% үйлдвэрлэдэг болохоор үнэ нь өрсөлдөж чаддаг гэж боддог. Ашгийн хойноос хөөцөлддөггүйг нь ойлгож авлаа. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Үнэн
Үнэн
2020-03-13 20:58

Exclusive less юм биш үү.

хүрэл
хүрэл
2020-05-10 09:41
Reply to  Үнэн

exclusive world ш дээ

zochin
zochin
2020-05-09 11:58

Ooriinxoo AAN-n uil ajillagaag ood ni tatax gej songuulid ner devshine gej baigaa yum bna gej oilgoloo Iim bodoltoi xun garval mongol oodloxgui ee Iim xumuus xuvia xicheej mongo xusax ajil l xiine dee

Зочин
Зочин
2020-05-09 12:29

Amjilt husey ajil hiij b.gaa chin gaihamshig . Muusain turiin albanii parazituudiig tooh herggui. CHI SHUU .

Зочин
Зочин
2020-05-09 13:20

Алтанхуягаас бонд хэдэн цаас аваад үнсэлцсэнийг арай ч яв�##�дсан гэж хэлэхгүй ээ тэ Мааяа ,

зандан
зандан
2020-05-10 09:36
Reply to  Зочин

авсан мөнгөө төлсөн бас хийсэн юмтайг ард түмэн мэднээ энэ гарна шүү хүмүүсээ Буян жагаа гүнд�##�айгийн шийрийг хатаах монгол мандулай минь амжилт

Зочин
Зочин
2020-05-09 17:30

За эднийх ч яахав үлгэр домог Харин дуурайж гарч ирсэн Бэрс ивээл Борголжин Урбан эднар нь дампуурч ц�##�ин мөнгөө унжаад бгаа гсэн Хятад хийлгэдэг монгол брэндүүд дампуурч бна Ивээл цагаан сараар шилбэ оёсон хүндээ хувцас шахсан гсэн

сувд
сувд
2020-05-10 09:34
Reply to  Зочин

үнэхээр монгол ын ард түмнээ авч хятадуудтай тэмцэгч хүний нэг дээ бусад хүүхнүүд хятадын шээс дэвсгэр болж байна

Зочин
Зочин
2020-05-09 20:36

Авсан зээлээ төл. Хужаа энэ тэрээр дуудаад байсан Энх амг�##�ангаас авсан зээлээ бас төл.Хүн сонирхож эрэлтэй бүтээгдэхүүн хийж чадаагүй байж төр рүү нулимаад яахав б�##�иар з�##�ьтай авгай.

БЯИБАСҮРЭН
БЯИБАСҮРЭН
2020-05-10 12:38
Reply to  Зочин

ЭНХ АМГАЛАНГИЙН ДЭРГЭД ХИЙСЭН БАЯЛАГ БҮТЭЭГЧ ЭМЭГТЭЙ ЭНХАМГАЛАН ЮУ ХИЙВ ДЭЭ ЗУН ХӨВСГӨЛ ОЧООД ХАРААРАЙ

22222
22222
2020-05-10 09:24
Reply to  Зочин

МОНГОЛД ИЙМ Л ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙСЭН ӨӨРИЙНХ НЬ ТӨЛӨӨ ГЭСЭН ХҮНЭЭС ҮХЭР МОНГОЛЧУУД ЗУГТСААР ИРСЭН ДЭЭ

СОНГУУЛЬ
СОНГУУЛЬ
2020-05-10 09:26
Reply to  22222

эрдэмтэн царайлсан гадаадад сурсан гэх хоосон гарууд ардын хөрөнгөөр гараа угаана бодит жишээ нь энхсайхан дэлгэрмаа сайханбилэг оюун эрдэнэ баярцогт батзандан гээд хөвөрнө дөө

эгэл ард
эгэл ард
2020-05-10 09:29

энд сэтгэгдэл үлдээсэн хүмүүс энэ хүүхдэд атаархаж үхдэг бололтой өөрсдөө гарч ирээд үүн шиг зоригтой тэмцээч чадахгүй ш дээ их хурлын гишүүн хэдэн эмэгтэй дэргэд хийсэн юмтай хэлэх үгтэй хүн саранчимэг нарантуяа оюунхорол юу хийв баяртай

зочин
зочин
2020-05-10 01:18

энэ Майцэцэг гэж муу ёртой нөхөр юмаа .Монгол хүн амаараа гэж ЖДҮ гээс өчнөөн мөнгө улсаас авчаад бүтэлгүй яриад яваад байх юм . Бид нарт улсаас тэр ЖДҮ гэдэг мөнгө чинь сураггүй байхад . Одоо тэр мөнгөө ул�####�а буцааж өгчөөд олон юм яриач

ГАНБОЛД
ГАНБОЛД
2020-05-10 12:37
Reply to  зочин

ЭНЭ МАЙЦЭЦЭГ ҮНЭХЭЭР ДАЙЧИН ЭМЭГТЭЙ ЮМАА МОНГОЛ ХҮН ИЙМ Л ДАЙЧИН ХӨДӨЛМӨРЧ БАЙДАГ ДАА ЖДҮ ГЭЭС АВСАН МӨНГӨӨ ТӨЛСӨН БАС ЖДҮ ГИШҮҮДИЙГ БОДВОЛ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ЯВУУЛААД ИЙМ Л ХҮНИЙГ ОЛЖ СОНГООРОЙ ЯАГААД ДЭВШДЭГГҮЙ ЮМ БЭ

Shinee
Shinee
2020-05-10 03:35

Sanasan zorisondoo hureerei, amjilt

123456
123456
2020-05-10 08:57

Монголд үйлдвэрлэл тэр тусмаа garment&textile business эрхлэнэ гэдэг бараг боломжгүй.Энэ эмэгтэй үнэхээрийн дайчин шаргуу зоригтой хүн.Бараг ашиг олохгүй гэхдээ тусгаар улс л юм бол хувцсаа өөрсдөө оёж өмсөхийг бу�####�д үлгэрлэж байгаа.

болд
болд
2020-05-10 09:33
Reply to  123456

энэ эмэгтэйн төлөө сан�##�аа өгөх ч багадна бүх т�##�аар дэмжиж явдаг шүү яагаад сонгуульд дэвшихгүй байгаа юм бэ ТВ ээр гараад байгаа мангаруудын дэргэд жинхэнэ нэр дэвшигч шүү өөрөө

УЛААНБААТАР
УЛААНБААТАР
2020-05-10 09:22

ИЙМ Л БОДИТ ЮМ ХИЙДЭГ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ. ШУДАРГА. ЗАРЧИМЧ. ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУСТ МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАНЫЫ ЭРХИЙГ ӨГӨӨРЭЙ, ШИРХЭГ ТООСГО ТАВИАГҮЙ. ХӨХ ЗҮҮ ХӨНДЛӨН БАРИАГҮЙ ОНОЛ ЯРЬСАН ГАДААД ХЭЛЭЭР ХАЗГАЙ МУРУЙ ЯРЬСАН ХИЙ ОНОЛЧИД ХЭРЭГГҮЙ

хүрэл
хүрэл
2020-05-10 09:42

их хурлын гишүүн болбол олон хүн баярлана хөдөлмөрийн сайд болоорой

Зочин
Зочин
2020-05-10 10:13

БӨӨН ХАР ЭНЕРГИ. ОЁДЛЫНХНЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА

саран
саран
2020-05-10 12:31
Reply to  Зочин

ОЁДОЛЧДЫГ ХАМГААЛЖ БАЙГАА ГАНЦ ДАЙЧИН ШҮҮ ЧИ ЧАДНАА ИЙМ Л САЙХАН ЭНЕРГИТЭЙ ХҮН БИДНИЙГ ХАМГААЛНА

БАДРАЛ
БАДРАЛ
2020-05-10 12:39

ТӨРИЙН АЛБЫГ ЦЭВЭРЛЭЭД ӨГӨӨРЭЙ МАЙЦЭЦЭГЭЭ МАНАЙ АЙМАГТ ХӨВСГӨЛД ДЭВШЭЭРЭЙ

Зочин
Зочин
2020-05-10 13:58

ЖДҮс 3% хүүтэй зээл авч ашиглаад ч босоогүй гэхээр хэр чад�##�тай чадвартай үйлдвэрлэгч вэ мэдэхгүй ээ.

Зочин
Зочин
2020-05-10 14:20

Хөгийн юм оёдог, зүгээр ав гэсэн ч авах юм байхгүй. Татвар төлдөггүй шоучин гар мөн биз дээ

заяа
заяа
2020-05-12 10:23
Reply to  Зочин

хужаагийн барааны дэргэд жинхэнэ монгол бараа шүү заав�##� нэр дэвшээрэй ард түмэн чамайг мэддэг болсон сурт�##�чилгаа нтр ч хэрэггүй дээ

Зочин
Зочин
2020-05-10 17:33

Шантаажмаа л гэж харагддаг шүү.

Зочин
Зочин
2020-05-11 11:07

Huvtsas n ih zagvar muutai sanagdlaa yun tooh avahaargui yum baina, goy design tai tsoohon chanarlag yum oyoh heregtei yum baina daa , baahan hog oyood terendee oroogdoj baigaan baina daa

Холбоотой мэдээ

Back to top button