Нийгмийн

БИЧЛЭГ: Францын иргэнтэй хамт ирсэн ДЭМБ-ийн мэргэжилтнүүд монголд амны хаалтгүй ажиллаж буйг шүүмжлэв

Францын хөрөнгө оруулалтай "Арева” компанид ажилладаг Франц улсын 57 настай иргэнээс шинэ төрлийн коронавирусний тохиолдол илэрсэн гэдгийг Улсын онцгой комиссоос өнөөдөр /2020.03.10/ албан ёсоор мэдээлсэн.

Тус иргэн Франц руу явж, 10 гаруй хоноод гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад иржээ. Дорноговь аймагт тусгаарлагдаад буй тухайн иргэнийг ирснээсээ хойш анхдагч болон нэгдүгээр хавьтлаар тухайн хүнтэй уулзсан, хамт байсан хүмүүсийн тоо 120 хүрсэн байна. Одоогоор анхдагч хавьталд орсон иргэдийг дуудаж, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Түүнчлэн хоёрдугаар хавьтлын 500 орчим хүнийг олж тогтоосон байна. Үүнээс гадна тухайн халдвар тээсэн иргэнтэй нэг нислэгээр Монгол Улсад ажиллахаар ДЭМБ-ын зөвлөн туслах багийн гишүүд ирсэн гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн. ДЭМБ-ийн мэргэжилтнүүд ирснээсээ хойш ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамт Сэлэнгэ, Дархан аймгуудад ажилласан бөгөөд энэ хугацаанд амны хаалт зүүгээгүй байна. Үүнд холбогдох хүмүүс шүүмжлэлтэй хандаад буй бөгөөд иргэд ч мөн бухимдалтай байгаа аж.

COVID-19 илэрсэн франц иргэний Улаанбаатар хотод байх үеийн маршрут:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

ДЭМБ-ын ажилтнууд манай улсад зөвлөж туслахаар ирсэн юм уу, КОРОНА вирус тараахаар даалгавартай ирсэн юм уу. Яагаад халдвартай хүнтэй хамт ирчихээд маскгүйгээр олон хүмүүстэй уулзаад, хэсээд яваад байгаа юм бэ, яагаад энэ хүмүүст шаардлага тавьж болдоггүй юм бэ, ЭМЯ-ныхаан.

Зочин
Зочин

Ene humuust ymr arga hmje avh u

Холбоотой мэдээ

Back to top button