Зам ХААЖ байхад шатахуун НӨӨЦЛӨӨД хаачих нь вэ

Дэлхийн 100 гаруй оронд тархаад байсан коронавирус Монголд ороод ирчихлээ. Уг нь Азийн улс орнуудаас ганцаараа торойж үлдээд, тэсээд байсан юм. Гэтэл Ерөнхийлөгчөө хүртэл тусгаарлачхаад францын сэжигтэй иргэнийг тусгаарлалгүй, зөвлөмж өгөөд алдчихав.
Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн 57 настай Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байна.
Коронавирус илэрсэнтэй холбоотойгоор томоохон дэлгүүрүүд болон бөөний төвүүдээр ачаалал үүсэж, хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж эхлээд байна. Харин албаныхан ХҮНСНИЙ зах худалдааны төвүүдийг хаахгүй тул хүнсний хомсдолд орох эрсдэл байхгүйг анхааруулсан. Иймд иргэдийг бөөгнөрөл, хомсдол үүсгэхгүй байж, үнээ огцом нэмэгдүүлсэн газруудыг ШӨХТГ, цагдаагийн байгууллага, Мэргэжлийн Хяналтын байгууллагад мэдэгдэхийг хүсэж буй.
Гэтэл иргэд хүнсний бүтээгдэхүүнээс гадна шатахуун нөөцөлж эхэлжээ. Зарим шатахуун импортлогч компаниудын зүгээс “Шатахууны хомсдол үүсэх тул, нөөцлөөрэй” гэх утгатай худал шуум сэвээд байгаа сурагтай.
Манай хэдэн импортлогчид муу жишигтэй. Шинэ коронавирусийн халдварын улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унаж байгаа. Харин Монголд эсрэгээрээ шатахууны үнэ буурахгүй, өндөр хэвээр байсан. Дайны хажуугаар дажин гэгчээр коронавирус илэрснийг, иргэд шатахуун дээр бөөгнөрч байгааг далимдуулан хэдэн импортлогчид нь бүр ч “оодрох” нь.
Нийслэлээс гарах, орох замыг тодорхой хугацаанд хязгаарласан энэ үед шатахуун нөөцөлж хаачих гэж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал яг одоо үүсээд буй юм. Уг нь хаа хаанаа ухамсартай хандаж зохиомол хомсдол, бөөгнөрөл үүсгэхгүй байх цаг үе ирээд байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.Мягмарсүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
boitsgoogoochee erguunuudee
nuutsluh yu baidagiin ajild yabah benzinee l abch bna.niitiin unaagaar yabah ersdeltei bolood bna shuu
хөөрхий юм үзээгүй даанч хайран байна даа. үнэхээр хэрэгцээтэй нэгэндээ хэрэгцээ багатай нь лай болж дуугаарл####т үүсгэж байхаар тэсээд байж болдоггүй юм уу. өнөөдөр маргааш шатахуун авлаа гээд дуусчихгүй дэг. хилээр бараа орж ирж байхад хомсдолд орохгүй. бид ямар гадны орон шиг нэг л хэлхээ нь догодоход модоо барьчдаг орон биш. бидэнд м#### маань байхад хоол хувцас дутахгүй хэдэн зуун жил байж л байна.
БОЛОВСРОЛГҮЙ ХООСОН ТОЛГОЙТОЙ ХҮМҮҮС ХЭЦҮҮ Ч ЮМ ДАА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР НЕФЬТИЙН ҮНЭ ХАМГИЙН ДООД ТӨВШИНДӨӨ УНАЧААД УДАХГҮЙ БЕНЗИН ХЯМДРАХ ГЭЖ БАЙХАД ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭЭД ЯАНА ДАА ЭНЭ ҮХЭР МОНГОЛЧУУД
mongolchuudiin oyunik homsdol...jinkhen hotiin irged b.hgui bolj..dan genet bayajsan bolon monggui orkuudaar duurchee minii UB
нээгдэнгүүт нь гараад явахад бэлэн байхын тулд, хоёрдугаарт Ирак ОХУ 2 нефьтийн дайн болж байна бензин МУ-д удахгүй 3000 давна
муу эр дайнд гэж,чам шиг муу цуурхагчдыг ########уулв#### таарна
За битгтй худлаа ухамсартай царайлцгаа. Та нарын даган дуурайх дуртай америкт ч гэсэн хүнсний хомсдол үүссэн л байна