ЭРҮҮЛ МЭНД

ФОТО: Хүнсний сүлжээ дэлгүүрүүд АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ байна

Монгол улсад Франц иргэнээс шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан, Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл рүү орох болон гарах хөдөлгөөнийг /2020.03.16/-ны 07.00 цаг хүртэл хаасан. Вирусийн тархалттай холбоотойгоор иргэдийн сэтгэл зүй үймэрч, томоохон хүнсний дэлгүүрүүдээс хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр нөөцлөх үзэгдэл гарч эхэллээ.

Ингэснээр хүнсний дэлгүүрүүд үйлчлүүлэгчийн хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Зарим дэлгүүр үйлчлүүлэгчийн ачааллаа дийлэхгүй дэлгүүрийн гадаа оочирлох иргэдээс цөөн цөөнөөр таслан дотогш оруулж байна. Мөн нэг иргэнд хоёроос дээш бүтээгдэхүүн өгөхгүй хэмээх бичгийг үүдэндээ наажээ. Бид дэлгүүрүүдийн нөхцөл байдлыг та бүхэндээ фото зургийн хамт танилцуулъя.


Сансарын И Март худалдааны төвд 13:00 цагийн үед


Сансарт байрлах Сансар супер маркет 12:00 цагийн үед

Сансарт байрлах Сансар супермаркет үйлчлүүлэгчийн хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүй байна. Улмаар дэлгүүрийн гадаа урт дараалал үүсгэсэн иргэдийг цөөн цөөнөөр дотогш оруулж буй бөгөөд иргэнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш тоогоор өгөхгүй байгаа гэв.


Харин 11:00 цагт сошиалд тавьсан иргэдийн зургаар бусад дэлгүүрийн нөхцөл байдал ийм байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЭМЧ
ЭМЧ

ГУРИЛ МАХ БАЙХАД МОНГОЛЧУУД ҮХЭХГҮЙ ЭЭ! ХАРИН ИНГЭЖ ДЭЛГҮҮРДЭЖ БАЙЖ Л ХАЛДВАР АВАВ ДАА!!!
ГУРИЛ УЛААН БУУДАЙН ЖИЛИЙН НӨӨЦ БАЙГАА, МАЛ МАХНЫ ТУХАЙ ЯРИАД Ч ЯАХАВ. ХАРИН ЦАГААН САРААР ХӨДӨӨ ГЭЭЭДЭЭ ЯВСАН 54 000 МАШИН ХҮМҮҮС ХӨДӨӨНӨӨ ОЧООД АМАР ТАЙВАН АМЬДАРААЧ ДЭЛГҮҮРТ ООЧИРЛОХГҮЙ АМАР

Зочин
Зочин

e-martin Zurag deer oocher baihgui baihad yu zalaad bnaa

Иргэн
Иргэн

Монголчууд эрт дээр үеэсээ гурилтай хоол, бантан, шар будаатай сүүтэй гэх зөвхөн мах гурил сүү давс гэх. цөөн тооны бүтээгдэхүүнээр халуун шөлтэй хоол идсээр ирсэн билээ. одоо сола, пицца янз бүрийн хольц ихтэй хүйтэн төрлийн хоол идэх бур

Холбоотой мэдээ

Back to top button