НИЙГЭМ

Англи иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн суманд тогооч, жолоочийн хамт тусгаарлажээ

Энэ сарын 2-ны өдөр "Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор Монголд ирсэн франц иргэний шинжилгээний хариу эерэг гарч, шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь тогтоогдсон билээ.

Түүнтэй хамт 67 настай Англи улсын иргэн нэг онгоцонд, нэг суудал дээр зэрэгцэн сууж, Монголд газардсан талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэрбээр гуравдугаар сарын 5-ны өдөр Баян-Өлгий аймгийг дайрч, Увс аймагт хөл тавьсан. Ингээд Улаангом суманд зочид буудал, хоолны газруудаар үйлчлүүлж нэг хоноод, Бөхмөрөн сумыг зорьсон талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.

Англи иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл сошиал орчинд түгж байсан ч албаны хүмүүс үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл халуурсан биш, халдвар авсан хүнтэй хамт зорчсон гэдэг утгаар нь онцолж, яаралтай тусгаарлах арга хэмжээ авчээ. Тодруулбал Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар байгалийн гэрэл зураг дарахаар айлд байршиж байхад нь жолооч, тогоочийнх нь хамт тусгаарласан байна.

Мөн түүнтэй хавьталд орсон иргэдийг олж илрүүлэн, тусгаарлах, Улаангом суманд хөл хорио тогтоох зэрэг ажлуудыг Увс аймгийн онцгой комиссоос авч хэрэгжүүлээд буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button