Нийгмийн

Иргэд юунд нойлын цаас ихээр нөөцөлнө вэ?

Хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх үзэгдлийг за яахав байх боломжтой гэж үзье. Тэгвэл нойлын цаасыг хэзээ хэрэглэж дуусна гэж иргэд ихээр нөөцөлнө вэ?

Бидний амьдралд юугаар ч үл орлуулам, хэрэгтэй зүйлс гэж бий. Түүнд мэдээж хоол хүнсний болон эм бэлдмэл тэргүүн байрыг эзэлнэ. Гэтэл Америк болон Европийн орнуудад эсрэгээрээ нойлын цаасыг ихээр хураах үзэгдэл газар аваад байна.

Иймд дэлгүүрийн зүгээс иргэдийн дунд зохиомол хомсдол үүсгэхгүйн тулд нэг иргэнд нэг боодлоос ихгүй нойлын цаасыг өгөхөөр хувиарлажээ. Гэтэл иргэдийн хэрэгцээнд боодол цаас ч хүрэхгүй байгаа бололтой. Иргэдийн зүгээс гэнэт хөл хорионд орвол хүнснээс гадна ариун цэврийн цаас чухал хэрэгцээтэй хэмээн үзэж ийн нөөцлөөд байгаа гэнэ.

Харин Австралид иргэд нойлын цааснаас болж муудалцан хутга шөвгө хэрэглэх дээрээ тулсан байна. Сэтгэл зүйчдийн зүгээс иргэдийн энэхүү үйлдлийг сэтгэлийн хэт тогтворгүй байдлаас үүсэлтэй, даган дуурайх үзэгдэл хэмээн тайлбарласан аж. Мөн иргэд мэргэжлийн зөвлөгөөг дагаагүйгээс иймэрхүү зүйлс түгээмэл тохиолдоод буйг онцлов. АНУ-ын эрдэмтэд тайлбарлахдаа

Вирусийн үеэр хүмүүсийг гэртээ байж, хүмүүстэй харьцах хэрэггүй хэмээх сануулга нь хүний төрөлхийн амьд үлдэх зөнг өдөөж улмаар өөрсдийгөө бэлдэх байгалийн процесс явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, шинэ вирус нь хүмүүсийн араатан сэтгэлзүйг өдөөж байна гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: www.express.co.uk

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
4 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Хоолоо бэлдсэн улс цаасаа бэлдэхгүй бол болохгүй ш дээ. Ямар чулуугаар шудр####тай биш хаха

Зочин
Зочин

ЧАЦГА АЛДДАГ ХҮМҮҮС ИНГЭДЭГ

Дэд
Дэд

90 ээд оны эхээр нэг Орос сэтгүүлч ухаантан Монголчууд бага идсэн их баадаг, нэг з####уу гудамжинд уйлаад сууж байхаар нь асуусан чинь яаж ч жаахан идсэн их баагаад байна гэж манайхныг доромжилж байсан даа.

Vigilant
Vigilant

Chamd yamar hamatain be haa gazar humus ni yaj bga ni uursdinhu tuhai bicheech

Back to top button