СПОРТЯрилцлага

Н.Цэдэнбал: Би ийм дарамтанд дахиж тоглохыг хүсээгүй, FIFA, AFC-д хандана

“Солгой хөлийн хүчит цохилтоор

Сайхан ялалтуудад багаа хөтөлж

Жигүүр сольсон алсын дамжуулалтаараа

Жинтэй довтолгоог гялалзтал эхлүүлсэн

Цэдэнбалын цэцтэй цохилтыг

Цэнгэлдэх даяараа шагширч байсан

Хурсан олны омогших сэтгэлд

Хүндлэл бардамналыг мөнхөлж чадсан

Шилдгүүдийн эгнээнд данстай

Шигшээ багийн минь нэгэн бахархал” хэмээх шүлэх бий. Эл шүлгийн гол баатар нь Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч, “Улаанбаатар сити” клубийн ахлагч асан Норжмоогийн Цэдэнбал.

Монголын өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг нь Н.Цэдэнбал мөнөөс мөн. 2018 онд Монголд анх удаа болсон Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тэмцээний сүүлчийн тойрогт Гуамын багтай хийсэн тоглолтын цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Н.Цэдэнбал гоол оруулж, тус тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан. Мөн ДАШТ-ий урьчилсан шатанд Монгол, Брунейн багийн тоглолтод тэрбээр гоол оруулж, “Катар-2022”-ын анхны гоол болон түүхэнд бичигдсэн.

Үндэсний шигшээ багт 2009 оноос хойш хүчин зүтгэж буй Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клубтэй байгуулсан гэрээгээ цуцалж, FIFA (Олон улсын хөлбөмбөгийн холбоо), AFC (Азийн хөлбөмбөгийн холбоо)-д хандахаар болжээ. Учир нь “Улаанбаатар сити” клубийн эзэн, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Дашням  түүнтэй гэрээ байгуулахдаа өгсөн амлалтаасаа буцаж, байраа буцаан авчээ. Улмаар Н.Цэдэнбал гэрээгээ огт зөрчиж, ямар нэгэн алдаа гаргаагүй мөртлөө 29 сарын цалингаараа хохирч, хүнд байдалд ороод байгаа гэнэ. “Улаанбаатар сити” клубийг ахлан тоглосоор өнгөрсөн жил дээд лигийн аварга болгон, анхны аваргын цомыг нь өргүүлсэн Н.Цэдэнбалтай ярилцлаа. 2018 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин, “Алтан бөмбөг”-ийн эзэн тэрбээр тус клубээс уржигдар албан ёсоор гарсан юм.

Г.ДАШНЯМЫН АМЛАСАН БАЙР НЬ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙНХ БАЙСАН

-“Улаанбаатар сити” клубтэй 2017 онд таван жилийн гэрээ байгуулж, цалиндаа нэг өрөө байр болон бусад урамшуулал авахаар тохиролцсон гэж дуулсан. Үүнийгээ гэрээндээ албан ёсоор тусгасан байсан уу?

 -Тийм ээ. Гэхдээ хэдэн мкв талбайтай, ямар байр гэдгийг нь нарийн тусгаагүй байсан юм. Гэрчилгээнй хуулбар нь хүртэл хавсралтанд байхгүй.

-Тэгэхээр байрны талаар гэрээндээ яг юу гэж оруулсан гэсэн үг үү?

-“Улаанбаатар сити” клубт тоглож эхлэнгүүт нэг өрөө байр ашиглуулна, гэрээ дуусмагц миний нэр дээр шилжүүлнэ гэж тусгасан. Би тэдний өгсөн байранд 29 сар амьдарсан.

-Танд өгсөн байр гуравдагч этгээдийнх болж таарсан гэсэн. Үүнийг нь та хэзээ мэдэв?

-Гэрээ хийгээд, байрандаа орсныхоо дараа мэдсэн.

БИ ТАМИРЧНЫ САХИЛГА БАТ АЛДААГҮЙ, ГЭРЭЭГЭЭ ОГТ ЗӨРЧӨӨГҮЙ

-“Улаанбаатар сити” клубт тоглож байхдаа ямар нэгэн сахилга батын алдаа гарган, гэрээгээ зөрчсөн зүйл танд бий юү?

-Би үндэсний шигшээ багийн ахлагч тамирчин. Хөлбөмбөгчний ёс зүй, сахилга батыг сайн мэднэ. “Улаанбаатар сити” клубт тоглож байхдаа гэрээгээ зөрчсөн, надаас шалтгаалах ямар ч зүй бус үйлдэл гаргаагүй. Ийм байхад байраа нэхсэнд нь гайхаж байна, ойлгохгүй байна.

-Та багаа ахлан өнгөрсөн жил “Улаанбаатар сити” клубийг дээд лигийн аварга болгосон. Эндээс харахад та багтаа сайн тоглож, манлайлсаар өдий хүрсэн нь харагдаж байна. Гэтэл Г.Дашням яагаад таныг багаасаа гаргахаар шахсан юм бол?

-Би энэ багт ороод дөрөв дэх жилийнхаа нүүрийг үзлээ. Монголд түрүүлж болох бүх тэмцээнээс медаль хүртэн, шагнал авсан. Өнгөрсөн жил “Улаанбаатар сити” клуб дээд лигт анх удаа түрүүллээ. Би ажлаа сайн хийсэн, сайн тоглосон гэж бодож байгаа. Үүнийг манай багийн гаргасан амжилтаас бэлхнээ харж болно.

МХБХ-нд ГОМДОЛ ГАРГАХАД ХООРОНДОО УЧРАА ОЛОХЫГ ЗӨВЛӨСӨН

-Та Монголын хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргасан гэсэн. Холбооноос ямар хариу өгөв?

-Өөрсдөө хоорондоо тохиролцож, учраа олохыг зөвлөсөн.

-Г.Дашням МХБХ-ны дэд ерөнхийлөгч, тамирчны жаргал, зовлонг сайн мэднэ. Яагаад ийм хандлага гаргах болсон юм бол. Үүнийгээ танд юу гэж тайлбарладаг вэ?

-Хоёр дахь удаагаа ийм үйлдэл гаргаж байна. Өөрийнх нь хэлснээр захирал хүн ажилтнаа загнах нь байдаг л үйлдэл гэж тайлбарладаг.

-Энэ асуудлыг шийдэгдтэл “Улаанбаатар сити” клубийн өмнөөс тоглохгүй гэдгээ та тэдэнд хэзээ мэдэгдсэн бэ?

-Энэ асуудал нэгдүгээр сарын 22-нд үүсэж, би 31-нд учраа олох албан хүсэлтээ “Улаанбаатар сити” клубийн эзэн Г.Дашнямд өгсөн. Гэвч тэрбээр надад ямар ч хариу өгөөгүй. Тэр ч битгий хэл надтай уулзахаас хэд хэдэн удаа татгалзсан.

Хуульч нь хүртэл байраа суллаж өгөхийг утсаар надаас шаардсан. Асуудал хүндэрсэн үеэс хойш байраа нэхэхээ больсон.

-Энэ асуудалд Д.Лхүмбэнгарав дасгалжуулагч, танай багийнхан ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж миний талд байгаа. Энэ асуудал анх гарахад өөр дасгалжуулагч байсан.

ИЙМ ДАРАМТАНД ТОГЛОХГҮЙН ТУЛД ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛСАН

ОУХБХ-ны ерөнхийлөгч Монголд ирэхдээ ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт үзэх урилга түүнд гардуулсан юм.

-Та цахим хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ “Багаас гарах хүсэлтийг маань тамирчны хүсэлтээр гэж “Улаанбаатар сити” клубийнхэн хүчээр бичүүлхээс гадна байртай холбоотой ямар ч нөхөн төлбөр авахгүй гэж тусгуулсан. Ингэсэн нь шүүхдэх боломжгүй болголоо” гэж бичсэн. Та яагаад зөвшөөрсөн юм бэ?

-Яагаад гэвэл би хөлбөмбөг тоглохыг хүсэж байна. Багтаа үлдвэл ийм дарамтанд надад тоглох боломж байхгүй. Би уг нь эхлээд өөрийнхөө хүсэлтийг өгсөн. Түүндээ “Клубын саналыг миний бие хүлээн зөвшөөрч, байрыг нь буцаан өгч гэрээг цуцалж өгнө үү” гэсэн. Гэтэл миний хүсэлтээр цуцлахгүйгээ мэдэгдсэн. Тэгээд л хөлбөмбөг тоглохын тулд түүнийг нь зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй.

-Та 29 сарын цалингаараа хохирсон гэсэн. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа цалин авсан бэ?

-Цалингаа тогтмол аваагүй.

-Өнөө цагт тэгээд бүр Улаанбаатар хотод тогтмол цалингүй амьдрах хэцүү. Хэрхэн зохицуулдаг вэ?

-Би хувиараа бизнес. Түүгээрээ л болгож байна.

-Г.Дашнямтай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Клубээсээ гарахаар болсноо хэлэхэд юу гэв?

-Нэгдүгээр сарын 15 хавьцаа уулзсан санагдаж байна. “Улаанбаатар сити” клубээс гарахаар болсон талаараа утсаар холбогдон хэлэхэд “Би юу ч мэдэхгүй ээ. Одоо Р.Золбаяр захирал л бүгдийг нь мэднэ” гэсэн.

-Монголд олон легионер тоглогч өрсөлддөг. Тоглогч ингэж хулхидуулах тохиолдол хэр их гардаг вэ?

-Мэр сэр гардаг юм билээ. Тамирчин гэрээнд тусгасныхаа дагуу шагнал, хөлсөө авч чадаагүй тохиолдол хэд хэдэн удаа гарсныг сонсож байсан.

БИ БАГААСАА АЛБАН ЁСООР ГАРСАН, AFC, FIFA-д ХАНДАНА

-Та Монголын үндэсний шигшээ багийн ахлагч, олны хүндлэлийг хүлээсэн тамирчин. Зөвхөн хөлбөмбөгийн төдийгүй бусад спортын тамирчдад хандан зөвлөгөө өгнө үү?

-Мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч, гэрээ нь Монгол Улсын хууль зөрчсөн эсэхийг сайтар судлаарай.

-Та FIFA-д хандах уу. Танд хангалттай нотлох баримт бий юү?

-Би ийм дарамтанд тоглохыг хүсээгүй, багаасаа албан ёсоор гарсан. Цаашид FIFA (Олон улсын хөлбөмбөгийн холбоо), AFC (Азийн хөлбөмбөгийн холбоо)-д хандана. Баримт нэлээд бий. Хангалттай эсэхийг нь сайн мэдэхгүй байна.

-Цаашид хэрхэх вэ. Бусад клубээс танд санал ирсэн үү. Өөр клубт тоглох бодол бий юү?

-Мэдээж байгаа. Хэд хэдэн клубээс санал ирсэн. Мэдээж би хайртай спортоо хэзээ ч орхихгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-12 09:39

Угаасаа заваарсан луйварчдын гэр бүл штээ. МТ-гийн Ганзориг гээд аав нь байгаа биздээ наадуул хүнээс юм авна л гэхээс юу гэж өгөх вээдээ

Зочин
Зочин
2020-03-12 13:51

ЭНЭ ЧИНЬ ЦААГУУРАА ЭЛБЭГДОРЖ НӨГӨӨ НАРМАЙ УЛААН ГАНБААТАР ЭНЭ ТЭРТЭЙ ЧИНЬ Л ХОЛБООТОЙ. МТ-ГИЙНХ ГЭДЭГ ЧИНЬ ТЭГЭЭД ОЙЛГОМЖТОЙ, АРД НЬ НӨГӨӨ Л ЭЛБЭГДОРЖ АТИЙГААД ХЭВТЭЖ БАЙГАА

G mobile fuck
G mobile fuck
2020-03-13 11:45

bairiig ni uguhgui bj yah gej amladag bnaa, harahad l nudend huiten hun ldee ter sahaltai durak bol

Dashnyam sdad
Dashnyam sdad
2020-03-13 18:41

Dashnyam lalraa amlasan yum bol uguuch. Nariindaa hatsan haltaisan novsh ve!

Зочин
Зочин
2020-03-14 18:07

MT заххилын хүү биздээ. Шинэ баяны хүүхэд баыж арчаагүй амьсгаа вэ

Холбоотой мэдээ

Back to top button