УЛС ТӨР

“ТЭНГЭРИЙН ЗАМ” яах вэ, там болсон “ДАРХАНЫ ЗАМ”-аа эхлээд дуусгачих

Засгийн газрын өчигдрийн /2020.03.11/ хуралдаанаар автозамтай холбоотой хоёр төрлийн шийдвэр гаргасныг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан уламжлав.

Нэгдүгээрт, 800 сая ам.долларын өртөг бүхий 6-12м өндөрт 13км урттай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй “Тэнгэрийн зам” гүүрэн байгууламжийг барихаар боллоо. Улмаар км тутамд 15 центын хураамж авч, зээлээ төлнө гэж тооцсон гэх.

Хоёрдугаарт, 60.7 сая еврогийн өртөг бүхий 40 жилийн хугацаатай зээлийн хэлэлцээрээр 4,9 км урттай дүүжин тээврийн хэрэгсэл төсөл. Үүгээр өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ гэж тооцсон гэх.

Төр засгийн зүгээс ерөнхийдөө “тэнгэрийн зам” барихаар төлөвлөж эхэлжээ. Гэвч энэ шийдвэр, яриа нь хэтэрхий тэнгэрийн юм.

Монголчууд өдгөө тэнгэрийн зам байтугай газрын замаа барьж чадахгүй гацчихаад хэдэн сарын нүүрийг үзэж байна. Өнөөдөр Дархан-Улаанбаатар чиглэлийн зам там болоод жил гаруйн нүүрийг үзэх гэж буй.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл бүтэн ТАВАН аймгийн иргэдийн эрхийн АСУУДАЛ орхигдсоор байна.

Өргөтгөх, шинэчлэх ажил хөрөнгө мөнгөний болоод улс төрийн шалтгаант асуудлуудаас болоод хэт удаашралтай явагдаж байгаа. Үүний балагаар олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн ам бардам хэлж байсан цаг саяхан. Гэвч ямар ч ахиц алга. Харин 204 км замын шинэчлэлтийн ажил удаашрахын хэрээр төрийн томоохон албан тушаалтны ханцуйн доторх наймаа гаарч, ил болж байна.

Тухайлахад, тус яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ их хэмжээний хахууль авч байхдаа АТГ-ын ажилтнуудад гардуулсан. Үүнээс өмнө тус яамны газрын дарга Д.Доржханд мөн л хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан гээд болохгүй бүхэн эл яаманд харъяалагддаг болж.

Тиймээс яам цэвэрлэгээний ажил бий. Дараа нь тэнгэрийн биш там болсон газрын замаа дуусгацгаая. Тэнгэрийн юм яриад хэрэггүй юм биш үү, салбар хариуцсан сайд аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-12 09:15

Тэнгэрийн замаа болиод, Дарханы замаа яаж засахыг харъя. Худ�##�ч хулхи Энх амг�##�ан сайдыг дахин их хур�##�д дэвшүүлэхгүй шүү

Монгол
Монгол
2020-03-12 09:15

Хотын төвөөр дарга нар баячуул л явдаг, ядуу бид нарыг явуулдаггүй болгох тухай баахан ярьсан. Одоо дээдэс бүр тэнгэрээр бидний толгой дээгүүр з�##�ардаг болох нь ээ. Дарга нарын маань ухаан мэдрэл эрүүл л байдаг байгаа даа? !

Зочин
Зочин
2020-03-12 10:25

ДЭВШЭЭД Ч ГАРАХ УУ

Зочин
Зочин
2020-03-12 10:58

Дарханы замаа янзлаач. Яаж Дарханы төвөөр дайрч буй хуулж хаясан замынхаа шороог өнжөөд нэг наад төслийнхөө мөнгөөр замаа барьт�##� услаач. Яг хүмүүс амарч �##�хдаг спорт хийдэг газрын дэргэд байдаг зам хуулан бөөн шороо тоос хийсээд цэвэр агаа

Зочин
Зочин
2020-03-12 11:00
Reply to  Зочин

агаар амьсг�##�ах аргагүй бөөн тоос бууж ирж байна. Бариагүй байж яах гэж юун эрт хуучин замыг нь хуулсан? Ямар ч мэдлэггүй зохион байгуул�##�тгүй туршлагагүй хүмүүс чух�##� ажлыг оромдож байна.

Зочин
Зочин
2020-03-12 12:32

мэдрэл

Зочин
Зочин
2020-03-12 14:13

Маш олон уул уурхай, зам барилга, тээврийн компани,байгууллага ,хувь хүмүүс байж байхад Заав�##� хятад компаниар гүйцэтгүүлж (мөнгө гадагшаа урсах)байх ёстой юу үгүй юу???

Teneg xognuud
Teneg xognuud
2020-03-12 16:35

Xvn toirood alxchixaar gazar yun ur shir tavij tsementnii xog ovoolox geed bgaa novshnuud ve

Зочин
Зочин
2020-03-13 22:12

Zasgiin hazard ni tux haichlaad l baidag farhadi Sam baifdsggui ee

Зочин
Зочин
2020-03-15 10:37

zamiin saad darhanii zam deer duustal n amidrah yostoi. ugiin hotd yu ch hiideggui bj.

Холбоотой мэдээ

Back to top button