ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Хятад улсад коронавирусийн халдварын оргил үе дуусжээ

БНХАУ-аас шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд /2020.03.12/-ны өдөр хэвлэлийн бага хурлыг хийжээ.

Энэ үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн:

/2020.03.11-ний 24 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрсэн. Бусад мужийн хувьд, долоо хоногийн хугацаанд 7 шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 6 нь гадаадын улсын хилээр нэвтэрсэн иргэд байсан. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна гэв.

Энэхүү статистик мэдээнээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний оргил үе өнгөрснийг харуулж байна” хэмээн онцлов.

Цаашид тахлын тархалтыг бага түвшинд хадгалахын тулд эмчилгээ, оношилгоог тэргүүн эгнээнд тавьж, хэрэгжүүлэхээ тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button