Нийгмийн

Зам тээврийн ослын улмаас таван настай охин амиа алджээ

2020.03.09-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 588 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 418-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  3 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна.

Тодруулбал, /2020.03.09/-ний өдрийн 17:29 минутын орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сум “Хээрийн шанд” гэх газар асфальтан замд Toyota Prius-10  маркийн М жолоочтой автомашин онхолдож, зорчигч 5 настай эмэгтэй Б-гийн  амь насыг хохирчээ.

Иймд нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ТЦА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button