Нийгмийн

Хятадын хакерууд Монголын төрийн байгууллагуудад халджээ

Кибер аюулгүй байдлын Check Point Software Technologies компанийн судлаачид, хакерууд коронавирусийн дуулианыг ашиглан бусдын компьютерт нэвтрэх, мэдээлэл хулгайлах оролдлого нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Тухайлбал “coronavirus” нэрийг оролцуулсан домэйн хаягнуудын 50 орчим хувь нь халдлагад ашиглагдаж байгааг тогтоосон байна.

Үүнээс гадна тус компанийн судлаачид Хятадад байрладаг хакерын бүлэг саяхан Монгол улсын төрийн байгууллагуудын компьютерт чиглэсэн халдлага зохион байгуулсныг өчигдөр мэдээлжээ.

Ингэхдээ тэд Монгол улсын гадаад хэргийн яамны нэрийг барьж, коронавирусийн анхааруулга байдлаар RTF (Rich Text Format) форматтай хоёр ширхэг файлыг төрийн байгууллагуудын имэйл хаягт илгээсэн байна.

Имэйлд хавсаргасан файлыг нээх үед тусгай код ажиллаж дэлгэцний скриншот, файлуудын жагсаалтыг авахааас гадна файлуудыг татаж авах боломж нээгдэж байжээ.

“Хятадын хакеруудын бусад улсын төрийн байгууллагуудын эсрэг олон жилийн турш явуулсаар ирсэн халдлагуудын сүүлийн тохиолдлыг бид илрүүллээ. Энэ удаагийн халдлага нь Covid-19 тахлын дуулианыг ашиглан хохирогчдын анхаарлыг татах арга хэрэглэжээ гэж тус компанийн мэргэжилтэн тайлбарласан байна. Өөр нэг мэргэжилтний баталж байгаагаар коронавирусийн дуулианыг ашигласан “phishing” төрлийн халдлагууд Хятад, Орос, Умард Солонгосын зүгээс гарах нь сүүлийн үед эрс нэмэгдсэн гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: MarketWatch, Check Point Software Technologies

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button