ЭРҮҮЛ МЭНД

Я.Буянжаргал: Дархан-Уул аймагт 72 иргэнийг тусгаарласан

Эрүүл мэндийн яамны коронавирусын ээлжит мэдээллээр иргэдийг гэрийн нөхцөлд халдваргүйжүүлэх арга хэмжээг сайн авах, боломжтой бол эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, утсаар зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөлөө.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

Монгол улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл нийт 1393 иргэнийг ажиглалтанд авч хянасан. Тэдгээрээс 280 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээг авахад хариу сөрөг гарсан. Өчигдөр мэдээлж байсан Ховд аймгийн гурван иргэний биеийн байдал одоогоор сайн байна. Мөн өчигдөр Алтанбулагийн хилээр 10 иргэн орж ирснийг Дархан-Уул аймагт тусгаарлаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Дархан уул аймагт нийт 72 иргэн тусгаарласан. Үүнээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button