ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Франц иргэнтэй ойр байсан 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хүний гар хүрэх зүйлсийг өдөрт хоёроос гурван удаа тогтмол ариутгах, гараа үргэлж угааж байхыг хурлын эхэнд сануулсан юм. ХӨСҮТ-д тусгаарлагдаад буй Франц иргэний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд эмчилгээнд тааламжтай буйгаа илэрхийлсэн аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Коронавирусийн түргэвчилсэн оношилгоо ирсэн. Тус оношилгоо нь цуснаас дээж авч шинжилдэг бөгөөд 20 минутын хугацаанд хариу гардаг. Оношлуурын хувьд одоогоор хангалттай байгаа учир иргэд түүнд санаа зовох хэрэггүй юм. Тохиолдолтой ойр байсан 58 хүнээс коронавирусийн шинжилгээг авахад хариу сөрөг гарсан. Үүнд Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан Франц иргэнтэй хамгийн ойр байсан 9 иргэн ч мөн багтсан гэдгийг дуулгахад таатай байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан болон орон нутгаас ирсэн шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргнн
Иргнн

Нямхүү даргын гэзэг дэндлээ.уут хийж өгөө.

Донров
Донров
Reply to  Иргнн

Корона вирусын мэдээлэл өгөхөд хүний үс гэзэг ямар хамаатай юм бэ дээ.

эмч
эмч

Мэдээ уншихаас өөр юм хийдэггүй хүн дэ. Эмнэлэгээс төрсөн тэрбумтан.
Жинхэнэ гавьяатууд нь эмч нар, сувилагчид, асрагчид.
ЭМЯ-ны баг бол яг заавар, зөвлөмжийг маш сайн хангаж байгаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button