Нийгмийн

Орхон аймгийн сурагч Франц иргэнд зориулан захидал бичжээ

Орхон аймгийн тавдугаар сургуулийн 5-ийн Д ангийн сурагч Н.Оюунцэцэг шинэ коронавирусийн халдварын улмаас ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж буй Франц улсын иргэнд хандан захидал бичжээ.Охин гэрийн даалгавартаа Франц иргэнд зориулан энэхүү чин сэтгэлийн захиаг бичсэн бөгөөд түүний багш Б.Жавзандолгор шавийнхаа захиаг эзэнд нь хүргэхээр өөрийн фэйсбүүк хуудаснаа байрлуулсан байна.

Тус сургуулийн багш Б.Жавзандолгор “5-р ангийн улсын шалгалтын тестэнд 120-150 үгтэй захидал , эх зохиох даалгавар байдаг юм. Бие даан гэрээр тестээ ажиллаж байгаа даалгавраа багшдаа явуулсан нь энэ. Өмнө нь ч бяцхан шавь маань коронавирусийн эсрэг Монголчуудад хандан уриалга бичиж байсан. ” гэсэн юм.

Ингээд Н.Оюунцэцэгийн захидлыг хүргэж байна

Тэрээр урьд нь коронавирусийн эсрэг иргэдээ уриалсан эл захидлыг бичиж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button