Нийгмийн

Зөвхөн төлбөрийн картаар үйлчилж байсан газрыг зогсоолоо

Улсын их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч бэлэн мөнгөөр үйлчлэхгүй хэмээн иргэдийг чирэгдүүлж байсан үйлдлийг зогсоожээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирсэн гомдлын дагуу шуурхай ажлын хэсэг шалгалт явуулжээ.

Шалгалтын явцад тус компаниас тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөтэй харилцахгүй байхаар дотооддоо ярилцаж хэрэгжүүлсэн арга хэмжээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.

“Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөтэй харилцахгүй байхаар дотооддоо ярилцаж хэрэгжүүлсэн арга хэмжээ” гэсэн тайлбарыг өгчээ

Гэвч Улсын Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас тухайн асуудалтай холбоотой худалдаа, үйлчилгээний байгууллагуудад “мөнгөн дэвсгэртээр хийх гүйлгээг хязгаарлах” аливаа шийдвэр, чиглэл гараагүй байхад аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэгчийн эрхийг хязгаарлах замаар хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь учир дутагдалтай байна гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл карт болон мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх аль ч тохиолдолд гараас гарт дамжих тодорхой тогтсон ижилхэн үйлдэл хийгдэж байх тул энэ үйлдэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэхээс илүүтэй хэрэглэгчийн эрхийг хязгаарлах үйлдэл болж байх тул тухайн үйлдлээ зогсоож, харин халдвар хамгааллын урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг аль ч тохиолдолд өндөржүүлж ажиллах талаар зөвлөмж өгсөн байна.

Тухайлбал, нэг удаагийн бээлийг тогтсон хугацаанд тогтмол сольж хэрэглэх, нэг удаагийн ариутгах хэрэглэл ашиглах, касс болон үйлчилгээний ажилтаныг тус бүрт нь ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсын Шадар Сайдын ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button