Нийгмийн
"Махны үнийг засварлан зориуд худал мэдээлэл түгээсэн иргэнд, хуулийн хариуцлага хүлээлгэнэ”
“Үхрийн нуруу, сээр, хаа, гуяны цул мах 20,000 төгрөг” гэсэн махны үнийн зураг сошиал орчин тархаад байсан билээ.

Харин тэрхүү зураг нь бодит биш бөгөөд фотошопоор засварласан, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ.
Махны үнийг хуурамчаар засаж бичсэн дээрх худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед олон нийтийг төөрөгдүүлэн, ихээр бухимдуулж, үнэ хөөрөгдөх нөхцлийг үүсгэжээ.
Иймд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯам
энэ худлаа биш үнэн байх аа энэ сарын 10 САНСАР зах дээр нэг хүн 18000 гэж байна гуйж байж 16000 аар авлаа гээд явж байсан өнөөдөр тэр зах гарч үзхэд жоохон бууцан хээв нэг 14000 гээд зогсож байгааг нүдээрээ үзлээ худлаа гэвэл өөрсдөө очоо
mahnii vne arai l ondpr vnetei bn m#liin eh oron baij arai 2 yuma. mahni vne togtwortoi barij boldpggvimu neeh ih bayn ardtvmentei yum shig l bhima