Нийгмийн

Элчин сайд Ахмет Язал Турк улс найдвартай, хямд оношлуур гаргасан талаар мэдээлэл өгөв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзаж, "COVID-19” коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БНТУ-д богино хугацааны визтэй зорчсон хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ тусгай захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдээлэн, хамтран ажиллахыг хүслээ.

Мөн Монгол Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНТУ-аас нутаг буцах монгол иргэдийг “COVID-19” вирусын шинжилгээнд хамруулахад туркийн талаас дэмжлэг хүсэв.

Элчин сайд Ахмет Язал БНТУ тэр дундаа Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд “COVID-19” вирусийн эсрэг авч буй арга хэмжээний талаар танилцуулж, Турк Улс найдвартай, хямд оношлуур гаргасан талаар мэдээлэл өгөв. Элчин сайд Истанбул руу тусгай захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зОЧИН
зОЧИН
2020-03-14 09:54

овоо доо.

Холбоотой мэдээ

Back to top button