НИЙГЭМ

Эерэг давалгааг түгээж буй “Аавуудын групп“

Бид танд “Аавуудын групп” дээр тавигдсан нэг хөөрхөн постыг ямар нэг нэмэлт хачиргүй хүргэж байна. Нийгмийн саар урсгалыг түр ч атугай зогсоож буй энэ мэт САЙХАН мэдээллүүд олон байх болтугай.

Өчигдөр орой Аавуудын групп дээр нэг залуу, “эхнэрээ гомдоочихлоо уучлалт хүсээд өгөөч” гэдэг постыг оруулав. Ер нь бол ийм пост дандаа л явж байдаг л даа. Тэр болгонд нь би ч тэр ер нь ихэнх аав нар мсж бичиж бүр залгаад алдаа гаргасан нөхрийн өмнөөс эхнэрт нь уучлалт гуйж эвлэрүүлэх арга хэмжээ авдаг бичигдээгүй нэг тийм хөөрхөн уламжлалтай. Энэ л уламжлалаараа өчигдөр мсж бичив ээ. Тэгсэн ийм хөөрхөн мсж өчигдөр унтаж байх хооронд иржээ. Нэг тийм гоё мэдрэмж төрөв. Би эвлэрүүлчихсэн ч юм шиг …ооё хэ хэ
Ер нь нэгэн дээвэр дор амьдрал зохиож байгаа хэн бүхэн алдаа дутагдал гаргахгүй, ам муруйхгүй үе гэж байхгүй шүү дээ тийм болохоор аль аль талдаа нэг нэгнээ уучлаж, хүлээцтэй байж ёстой л нөгөө цуварч уурлаж, цугтаа инээж л амьдралын тунг нь тааруулж байх их чухал гэдгийг л хэлэх гэсэн юм. Ер нь ажаад байх нь ээ Аавуудын групп -ийн гишүүд САЛ, САЛААЧ гэдэг үгийг хэрэглэдэггүй ГЭРТЭЭ ОРОО, САЙХАН ХООЛ ХИЙГЭЭД ӨГЧИХ, ТЭВЭРЧ АВААД ШУУД ҮНС… гээд л аль болох эвлэрүүлэх чигийг заадагийг, чиглүүддэгийг л ойлгож сууна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөв байна
Зөв байна
2020-03-14 21:55

Хүүхдүүд минь. Хөөрхөн юм. Умбаа бүгдийг нь.

Холбоотой мэдээ

Back to top button