Сурвалжилга, Нийтлэл

ЭТИК: Монголоос 10 дахин их ДНБ-тэй Франц улс “Харамсаж байна” гээд л өнгөрөх үү

Манай улс шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 1,273 иргэнийг тусгаарлан ажиглаад байна. Тэдний 282 тохиолдлыг сэжигтэйд тооцон шинжилгээ авахад, ганцаас бусад нь сөрөг хариутай гарсан. Чухамдаа манай оронд уг вирусийн ганцхан тохиолдол бүртгэгдсэн нь гадны орноос зөөвөрлөгдөн орж ирээд буй.

ФРАНЦ ИРГЭН БАГАГҮЙ ЭРСДЭЛ АВЧИРСАН НЬ ҮНЭН

Гуравдугаар сарын 10-ны өглөө Франц улсын иргэнээс “Covid-19” вирусийн халдвар илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээлж, дээр дооргүй бужигналаа. Энэ сарын 2-ны өдөр “Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор Монголд газардсан тэрбээр Баянгол зочид буудалд бууж, “KFC”, “Ариг” тэргүүтэй хэд хэдэн хоолны газраар үйлчлүүлээд галт тэргээр Дорноговь аймгийг зорьсон. Очсон хойно нь халуурах шинж тэмдэг илэрсэн тул гуравдугаар сарын 7-нд түүнийг тусгаарласан.

Халдвар авснаа мэдэлгүй таван өдрийн турш явахдаа нийт 126 хүнтэй нэгдүгээр зэргийн хавьталд, 500 орчим хүнтэй дам хавьталд орсныг нь албаныхан илрүүлсэн. Товчхондоо асар том эрсдэлийг манай оронд бий болгосон, франц иргэн.

Дэлхийд халдварын шинэ голомт болоод байгаа Иран, Итали, Өмнөд Солонгос зэрэг орнууд энэ долоо хоногт л хөл хорио тогтоох, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг цуцлах шийдвэрүүдийг гаргаж байна. Манай улс олон орноос түрүүлж, зарим нислэгүүдийг цуцалж, БНХАУ-тай хиллэсэн хилээ хаах арга хэмжээг авсан. Тунчиг үлгэр жишээч, сайн ажиллаж байсныг ард түмэн төдийгүй дэлхий мэднэ.

ЭХЛЭЭД САНАА ЗОВЖ, ДАРАА НЬ  ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг болсон франц иргэн одоо ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчлүүлж байна. Биеийн байдал нь харьцангуй тогтвортой ч сэтгэл санааны хувьд сайнгүй байгаа гэдгийг албаныхан онцолсон. Түүнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-рүү авчрах гэхэд дургүйцэж, монгол эмч нарыг үл тоож байсан. Харин одоо эмч нарын “үгэнд орох” болж, хүлээн зөвшөөрсөн, хандлага нь өөрчлөгдсөн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьсан.

Францын элчин сайд Ф.Мэрлин 10-ны өглөө ГХЯ-ны төлөөлөгчтэй уулзахдаа, иргэнийхээ эрүүл, аюулгүй байдалд санаа зовж байна гэж хэлсэн. Ингээд өөрийн улсын иргэнээ татах санал ч тавьсан.

Харин хоёр өдрийн өмнө УОК-ын дарга Ө.Энхтүвшинтэй уулзахдаа, вирусийн анхны тохиолдлыг улсынх нь иргэн оруулж ирсэнд харамсаж буйгаа илэрхийлж, түүнийг улсдаа авчрах санаагаа больсон. Тэгээд “Ингээд түүнийг та бүхэнд санаа амар даатгалаа шүү” гэсэн утгатай зүйлийг ярьсан байдаг.


Франц улсын нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 39 мянга 824 ам.доллар. Харин Монгол Улсынх 3 мянга 672. Манайхаас 10 дахин их ДНБ-тэй, супер эдийн засагтай орны иргэн нь, өөр нэгэн тусгаар тогтносон улсын ард иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулчхаад байхад “харамсаж байна” гээд л өнгөрөх нь зөв үү.

Бид ч бас жижиг орон биш. Францын иргэнд шаардлагатай эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, олон улсын түвшинд хүргэх, тэр ч бүү хэл эдгээх бүрэн чадамжтай. Зүгээр л дэлхийн бодлогын гол тоглогчдын нэг, том гүрэн гэхэд арай этикгүй, үл тоосон хандлага гаргаж байгаа биш үү.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

ЭНЭ ФРАНЦ ХҮНИЙГ МАНАЙ ЭМЧ НАР ЭМЧИЛЖ ЭРҮҮЛ БОЛГООД ЭХ ОРОН ГЭР БҮЛД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГВӨЛ МОНГОЛ УЛС АНХНЫ ГАДНААС ОРЖ ИРСЭН ТОХИОЛООС ИРГЭДЭЭ ХАМГААЛЖ .ӨВЧИЛСӨН ФРАНЦ ХҮНИЙГ ЭМЧИЛЖ ЧАДЛАА ГЭЭД ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ САЙШААН ЯРИХ БАЙХ.

иргэн
иргэн

Энэ Эрхэс гэгч юу ярих гээд юу яриад байнаа. Нойрноосоо сэрээс дэмий юм бичиж байхын оронд ДЭМБ ийн тэргүүний өдөр тутмын мэдэгдлийг унш. Өвчтөй хүнийг гадуурхах stigma гэдэг чинь халдвар тархалтыг хязгаарлан барихад саад болдог маш аюултай

Зочин
Зочин
Reply to  иргэн

яасан мэдэмхий хүн вэ та

Эрхэс
Эрхэс

Гаднаас орж ирэх нь ойлгомжтой байхад зөв ажиллаагүй УОК-тоо гомд ! 2. Ядаж энэ хүний зураг тавьдаг нь юу юм бэ? Элчин нь чамайг нэр хүндэд халдсан гэж болно. 3. Франц иргэнийг ганцхан өөрийглөө тусгаарлаагүй гэж л зөрчлийн хуулиар шийтгэх

Игаөө
Игаөө
Reply to  Эрхэс

Соц үед 25 жилийн ялтай бн . Хавар Францын Тахал гарч ирэх бх!!!!

Зочин
Зочин

ямарч бсан халдвартай хүнтэй харьцах болон эмчлэх талаар том туршлага, мэдлэг олж авч бгаа бх манай эмч нар.АМЖИЛТ ХҮСЬЕ ЭМЧ НАРТаа

Zochin
Zochin

ЭНЭ ФРАНЦ ХҮНТЭЙ ОНГОЦОНД ЗЭРЭГЦЭН СУУЖ ИРСЭН ХАМТ ХООЛ ИДСЭН ГЭЭД ОЙР ХАВЬ БАЙСАН БҮХ ХҮМҮҮСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ САЙН ГАРЛАА ОДОО ТЭГЭЭД ЭНЭ ФРАНЦ ХҮНИЙГ ЭЛДВЭЭР ХЭЛЖ ДАЙРЖ ДАВШЛАХАА БОЛИМООР ЮМ.

fuck
fuck
Reply to  Zochin

14-21-28-35 хоногийн дараа Хөриу нь гарна Пиздаа!!! Хавар Тахал Улам их гарах магадлал Өндөр . Өмхий Агааргүй Дулаан оронд Тахал Үржүүд бн

БАТ & БАТ
БАТ & БАТ

Францд ч юм уу өөр нэг гадны улс оронд монгол иргэн халдвартайгаа мэдэлгүй очоод эмчлэгдвэл яах вэ ? Танай улсын иргэн халдвар тээж ирсэн гээд баахан мөнгө нэхвэл яах вэ ? Бодож байж дуугарвал яасан юм ? Аливаа юм хоёр талтайг байнга сана

Өмхий амаатат
Өмхий амаатат

Гадныхан 50-60 саяуулаа БНМАУ иргэд 3 сая !!!! Малаа толгойгоо ажтллуул

Эрхэс сар руу яана
Эрхэс сар руу яана

Иргэнээ авыя гэсэн бол өгөөд явуулах л байсан. Гадаадын орон их сургууулийн эмнэлэг бариад үнэгүй бэлэглэж байхад шаар үлээж зураг татуулж хүлээж авчихаад үйл ажиллагааг нь зогсоодог өчүүхэн жижиг улс байж юун том том юм ярина вэ?

Жижиг орон шүү
Жижиг орон шүү

Манайд эмчилж чаддаггүй боломжгүй олон өвчтөн санхүүгийн гарлага гаргаад гадаад явдаг гэдгийг санаарай. ЭРүүл мэндийн салбар гадаадын хүнд байтугай бидэнд гологддог.

Зочин
Зочин

чи нэрэлхүй болохоор чамд тэгж санагдаж байгаа

Зочин
Зочин

Франц улс гэдэг чинь хаана байдаг билээ? Африкт жижигхэн улс байдаг байхаа.

Зочин
Зочин

melhii iddeg oron sh dee

зОЧИН
зОЧИН

Франц иргэн хурдан эдгэх болтугай. Харин элчин нь үнэхээр боловсрол муутай хүн юм уу даа. Эсвэл...

Зочин
Зочин
Reply to  зОЧИН

дээрэнгүй

БАТ & БАТ
БАТ & БАТ

Эрхэс гэгч этгээд хоёр улсын дипломат бодлогод оролцоод юугаа хийнэ ! Чамтай чамгүй бодлого тодорхойлдог , ярьдаг бүхэл бүтэн мэрэгжлийн дипломатууд чиглэлийн яамдууд нь байна төр засаг ч байна чи илүү биз ээ ?

Зочин
Зочин

европ хүмүүс угаасаа ийм заваан хүмүүс байдаг

Эрхэс гуай
Эрхэс гуай

Тэрнээс илүү яах юм? Мөнгө авах гээд шантаажлах гээд байна уу? Бүдүүлэг монголчуудын дэргэд ёс зүйтэй байж харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч тэр хүнээс бусад нь халдвар аваагүй болохоор тэр хүн халдвар авсан эсэхэд эргэлзэж байна.

Зөочин
Зөочин

За ёстой амны алдаа хийлээ дээ түмэн бодисоо судла гэдэг шиг оншлууртаа итгээч ямар сонгуулийн хар машин биш дээ

Эрхэс
Эрхэс

Хуулинд хүнийг эрүүл мэндийн байдлаар ялгаварлах хориотой байдаг. Гадаад байх нь хамаагүй. Адил үйлчилнэ. 2. Танай элчин чинь гадаадад хулгай хийгээд явдаг хүмүүсийнхээ өмнөөс уучлалт гуйж харамслаа илэрхийлж үзсэн юм уу? Сонсоогүй.

Урвагч
Урвагч
Reply to  Эрхэс

Хавар Францын Тахал Ихэсэж уй гашуун амсахгаад бн. Дулаарахаар Тахал нь Идэвхжэнэ Новшоо

Ялангуяа
Ялангуяа
Reply to  Эрхэс

Францад манайхан хууль бусаар амьдраад зарим нь их хулгай хийдэг байсан. Эрхэс очиж уучлалт гуйж хохирлыг нь барагдуулаач.

Байдаг нь байнаа
Байдаг нь байнаа

Сэтгүүлчид минь наад "..... байдаг" гэдэг үгээ болиочээ. "гэсэн утгатай зүйлийг ярьсан байдаг". Ёооо

Зочин
Зочин

Gaihaj bn aa, hervee ongotsond tsug irsen humuust haldvar tusaagui gej bgaa bol end ireed ter france haldvar avsan yum bishuu

Baagii
Baagii

Gelee geed yahaw dee. Frantsad baidal bur hetsuu baihad ni mongo neheltei bish, tegeed ch frants bolon eholboonoos mgld bishgui l ih tusalj baisan shu

Зочин
Зочин

Энэ эрхэс гэгч голтой л юм бичсэн бна. Урьдчилан хэлээгүй байсан бол бас хөөрхий гэхсэн. 14 хоног гэртээ биеэ тусгаарлаарай гэж хэлсэн манайхны үгийг үл тоож хот хөдөөгүй дэмий тэнэж Монгол ард иргэд төр засгийг сандраан бөөн ажил боллоо

Зочин
Зочин

Үүнээс болж ямар их ажил төвөг, хорио цээр, зардал чирэгдэл, монголчуудыг стрессд оруулж, сэтгэлийн дарамт, эмч нарыг бие сэтгэлийг зовоож орхив оо. Эдгээгээд явуулчих юмсан. Нэр бна. Шар бна.

Иргэн
Иргэн

Зүгээр толгойгын илж сул явуулж болохгүй . Ял шийтгэл буцаж орж ирэхгүй Хар тамга дарах . Их хэмжээний Мөнгө торгууль Оногдуул . Элчин садтай цуг өвдөг сөгдөн Ард түмнээс Уучилал. Гуйлгуулах БНМАУ Нутаг дэвсгэрт др хууль биелээгүй!!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Holduu tolgoi yumaa chi ooroo koronagaasaa do amitan yum aa

dhjk
dhjk

4-5/6 саруудад Дулаарахаар Францын тараасан Тахал нь гарч магадгүй болоод бн.франц пиздаг Нутаг явуулж болохгүй. Элчинтэйн цуг Ял шийтгэл оногдуул. Хавар янзын өвчин гардагыг мэднэ биздээ

3807$;;//
3807$;;//

Францууд Мэлхий их идэхын яаанаа !! Мутацинд орчихсон Амьтан Тахал шдээ

Zocnin
Zocnin

Owcnin hiiscn irdeg bolohoos helj irehgui shuudee Uunees ooroor yaj heleh bileedeeManai mongol hun gadaadiin neg orond ocnood iim asuudal uuswel elcnin bas ingej l heleh bizee Azaar mongolcnuud maani muu yumnaas holuur byuan zaya hoh tenger

Зочин
Зочин

Eniig bichsen hunee emchid uzuuleech, ene sait yatsartsan erguu yum yariad bainaa, daanch dee ene delhiigees icheech, haa saigui haldvar avsan gadaadiin irgediig adilhan l emchilj baigaa

Зочин
Зочин
Reply to  Зочин

нийтлэлд бухимдаад байх зүл алга монголчууд бид эмчилж чадна франц бидний монголчуудыг дорд үзэж байгаа нь бас үнэн тэр франц эцсийн эцэст манай баялагийг ухаж тонж байгаа хулгайч орк

Зочин
Зочин

Shantaaj hiigeed surchihsan setguulch nertei Ork boon mongo shaaj mergejliin ajlaa hiih geel zagatnaad bna uu

Зочин
Зочин

Olon jil Franciig tsolmon hulgai hiij baigaa hulgaichuudiinhaa omno chi uuchla guival taarna muu shantaajchin erguu avgai. Olon ulsiin hariltsaa gej emzeg zul baidag m#l aa

Оргох
Оргох

Хариуцлага хүлээхгүйгэар хилээр гараад францруугаа явуулчихавдаа Дарга нараа

Зочин
Зочин

ene elching hooj yavuul

БАТ & БАТ
БАТ & БАТ
Reply to  Зочин

Хоосон толгой минь юмаа мэдэж ярь !

Зочин
Зочин

хүний өмнөөс боож үхлээшдээ чи хаанахын дольдой вэ

Холбоотой мэдээ

Back to top button