Нийгмийн

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг МАРГААШ 07:00 цагт НЭЭНЭ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссын шуурхай штаб хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах эсэх талаар мэдээллийг өгөв.

ОБЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Дуламсүрэн: Засгийн газраас гадаад улсад байгаа иргэдээ татаж авах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Эхний ээлжинд тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор 250 орчим иргэнийг авчирна. Онгоц 16:20 цагт Улаанбаатарт бууна. Энэ онгоцоор ирсэн иргэдийн 203-ыг Хан-Уул дүүрэгт байрлах Эх саран сувилалд авна. Иргэдийг тусгаарлах байрлах байруудтай УОК-ийн баг бүрэлдэхүүн танилцаж, тодорхой үүрэг чиглэлийг өгсөн.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Маргааш /2020.03.16/ өглөөний 07:00 цагаас хөдөлгөөний хязгаарлалт дуусна. Мөн үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж эхлэнэ.

Өчигдөр шуурхай штабаас Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай цахим хурал зохион байгуулсан. Асуумжаа сайн бөглүүлж аваарай гэдэг зөвлөмжийг өгсөн. Мөн тусгаарлах байраа бэлтгэх заавар өгч ажиллаа.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Маргааш зам нээх үед товчоонд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна. Мөн зам товчлох гэж өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулахгүй байх, аюулгүй байдлыг чанад сахихыг уриалж байна. Тусгаарласан обьект руу техник хэрэгсэлтэй нэвтэрч, ар гэрийнхэндээ хувцас хунар оруулах гэсэн оролдлого ихээр гарч хүндрэл үүсгэж байна.

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button