Нийгмийн

ХӨШИГНИЙ АРД: МАН-ын “БҮТЭХГҮЙ” дүрүүд нэр дэвшихгүйгээр САЙД, ГЕНСЕК-ийн суудал горилно

УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдана. Улс төрийнн намууд тавдугаар сарын 16-ны дотор нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж, олон нийтэд зарлах учиртай. Сонгуулийн товлолт хугацаа ийнхүү ойртсоор байгаа тул хөшигний ард нэр дэвшигчдийн тохироо тасралтгүй үргэлжилсээр байна.

Улстөрийн нөхцөл байдал талаасаа ЖДҮХС-гаас зээл авсан, аймаг орон нутгийн чанартай тендерүүдийг олноор нь өвөртөлсөн эрхмүүдэд нэр дэвших боломж олдохгүй байх магадлал өндөр байна. МАН-ын генсе Д.Амарбаясгалан “ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг нэр дэвшүүлэх эсэхийг намын удирдах түвшид нухацтай ярилцана” гэсэн байр суурийг нэлээд эрт илэрхийлсэн.

Нөгөө талд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тендер, хөнгөлөлттэй зээл авсан хүмүүсийн баримтуудыг ээлж дараалан сөхсөөр байна. Энэ утгаараа шалгагдаж буй хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй, яллах тогтоол нь гарчихсан, шинэ тутам асуудлаар АТГ-д шалгагдаж эхэлсэн хүмүүсийн хувь заяа улам эрсдэлтэй болж буй.

Я.СОДБААТАР НАМЫНХАА БАЙРАНД ОФФИСОЛЖ, ГЕНСЕК, САЙДЫН  СУУДАЛ МӨРӨӨДӨХ БОЛЖЭЭ

Үүнтэй зэрэгцээд тэд гарч болох эрсдлээ ч тооцоод эхэлжээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Я.Содбаатар.  Тэрбээр ЖДҮХС-гаас эхнэрийнх нь өндөр үнэ бүхий сувилал хөнгөлөлттэй зээл авснаас үүдэж, сайдын албан тушаалаа маш хурдан өгсөн. Хөшигний ард, түүнийг сайн хуулийн баг ажиллуулж, хэргээс эвтэйхэн “сугарсан” гэгддэг. Улмаар Өвөрхангай аймгийн олон тендерийн асуудал нь саяхан баримтаар сөхөгдсөн билээ. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн томоохон барилгын тендер авсан гэх шуум ч явсан.

Улстөрийн нөлөөллөөрөө хувийн бизнес, эрх ашгаа тэтгэгч эл гишүүн У.Хүрэлсүхтэй их ойр. Тэр энэ давуу талаа ашиглаж, намынхаа төв байранд тусгай өрөөнд саяхнаас суух болжээ. Нэр дэвшээд нэгэнт гарахгүй тул намын даргадаа  стратеги ярьж, чухал дүр эсгэж явсаар сонгуулийн дараа сайд эсвэл генсекийн суудал горилж яваа гэх.

Ж.ЭНХБАЯР БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДАД ЗҮТГЭНЭ

МАН ирэх сонгуулиар 40 суудал авч, засгийн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх мөрөөдөлтэй. Мэдээж, тэд ялж гэмээнэ, У.Хүрэлсүх өнөөгийн нөлөөгөө хадгалах боломж бүрдэнэ. Тэр утгаараа өөрсдийгөө супер сэтгэгч, мундаг пиарчин, сайн төлөвлөгч гэж тодорхойлсон хүмүүс түүнийг тойрч бүчээд хайрцганд хийчихсэн. Тэндээсээ гаргах ч дургүй, зөвхөн өөрсдийнхөө үгийг л сонсгохыг чухалчилж яваа.

Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Засгийн газрын харьяа сангуудын ихэнхээс хөнгөлөлттэй зээл авсан, хувьдаа хоёр ч ББСБ-тай эрхэм гишүүн ЖДҮХС-гийн дуулианаас хойш яаж зүтгээд л олон нийт хүлээж авахгүй гэдгийг мэдэрсэн бололтой. Тэрбээр Я.Содбаатарын хамт МАН-ын сонгуулийг удирдаж, дараа нь Батлан хамгаалахын сайдын суудлыг горилж явна.

Д.АМАРБАЯСГАЛАН НЭР ДЭВШИХГҮЙ БОЛ ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫГ УДИРДАХ ХҮСЭЛТЭЙ

М.Энхболдоос итгэл хүлээж, намын генсекийн суудал авсан хойноо түүнээс огцом урвасан дүр бол Д.Амарбаясгалан. МАН-ын дарга сонгох, Ерөнхий сайдын томилгооны асуудал, шинэ засгийн газар бүрдэх зэрэгт тэр У.Хүрэлсүхэд генсекийн хувиар хэрэгтэй байсан. Түүнээс биш яг чин зүрхний ойр хүмүүс биш гэгддэг.

У.Хүрэлсүх алс санаандаа түүнд тойрог өгч, “явуулах” бодол байсан ч Говь-Алтайд асуудал гарсан. Хувийн эрх ашиг асар өндөртэй түүнийг Нийслэлийнхэн сонгоно гэж таамаглахад хэт эрсдэлтэй. Тиймээс нэр дэвшихгүйгээр сонгуулиа удирдаж, Зам тээврийн салбарыг удирдах хүсэлтэй байгаа гэх яриа гарах болов.

У.ХҮРЭЛСҮХИЙГ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ БАГ

Өмнө нь  бид “ХАРЬЦУУЛАЛТ: АН лидерүүдээ, МАН бүтэхгүй хүмүүсээ удирдлагын баг руугаа татжээ” бичвэр нийтэлж байв. Энэ удаа МАН-ын 2020 он сонгуулийг удирдах тохироогоо хөшигний ард хийж яваа эрхмүүдийг харахад ч тэр, бүтэлтэй юм алга. Ойрын хугацааны мартагдаагүй сенсааци сонгуульд маш том тээг болдог. МАН-ын өнөөгийн хамгийн их паянтай, ахуйн хүрээний шуналтай, хэрэг төвгөө түр аргалсан хүмүүс сонгуулийг нь удирдвал тэр хэрээрээ эрсдэл ихтэй.

 У.Хүрэлсүхийн ойрын хүрээллүүд нь хүртэл Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан тэргүүтнээс залхаад буй. Тэд намынхаа даргын чихнийх нь ард шивнэж, хэт ойр шадарлах тусам юмны учир мэдэх, цөлхтэй, олон жил намдаа зүтгэсэн, гол ажил нугалагч хүмүүс нь улам холдож байгаа нь ч үнэн юм. Нөгөө талаас мэрүүлсээр, бичүүлсээр байгаад ханасан уусмал болчихсон хүмүүс сонгууль удирдахад илүү нам тайван байдаг тал бий.

Улстөрд харьцангуй шинэ, цочмог,  хэрэг таригч, асар их шуналтай, том дүртэй хүмүүс У.Хүрэлсүхийг тойрон хүрээлж байгаа нь харамсалтай. Тэд нам ялагдвал пур хийн бутарч алга болох бөгөөд ялвал намын даргынхаа гутлыг ч үдэж өгч мэдэх улс. Яг сонгуулийн имиж талаасаа тэд У.Хүрэлсүхийг муухай ч харагдуулна уу гэхээс чимэхгүй.

Орох газраа олж ядахдаа цэцэн мэргэн дүрээрээ намдаа шигдсэн хүмүүс сонгуулиа удирдах уу гэдэг нь ирэх өдрүүдэд  тодорхой болох биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-16 08:29

3 said nar todorloo

Зөв
Зөв
2020-03-16 10:23

Эд нарыг гайгүй юм уу гэсэн чинь шудрага хүмүүст дургүй пялдага хүмүүсээр дүүргэж байна.Хөгшчүүд нь ч бас зайгаа тавь Хүрэлсүх одоо л жинхэнэ эх орончдоор багаа бүрдүүлэхгүй бол хэзээ ч чадахгүй, шудрага ёс тогтооно гэдэг үлгэр болно

Зочин
Зочин
2020-03-16 11:37

Сонгуулиар Мананг унагана шүү.

Зочин
Зочин
2020-03-16 12:34

УНАГАНА УНГАНАА

Зочин
Зочин
2020-03-16 14:02

ЭНЭ ХОРИО ЦЭЭРИИН ЦАГ ҮЕИИН ЭМХ ЦЭГЦТЭИ ҮИЛ АЖИЛЛАГААГ ХАРАХАД АВИЛГАЧИН- ОФШОРЧИН- ӨГЗӨГЧИН- ЭХ ОРНООСОО ЗУГТАГСАД НОВШНУУДЫГ ЦЭВЭРЭЛЧИХВЭЛ МОНГОЛ УЛС ЯМАР ХУРДАН ХӨГЖИХ НЬ ХАРАГДАЖ БАИНА . СОНГУУЛЬДАА БҮГД ОРОЛЦОЖ СОНГОЛТОО ЗӨВ ХИИЦГЭЭЕ!!

БАГА ТЭНЭГТӨӨ
БАГА ТЭНЭГТӨӨ
2020-03-16 16:28

МАНДАА ХАЙРТАЙ, МАНДАА ҮНЭНЧ МАНДАА БҮХНЭЭ ЗОРИУЛНА.
МУУ ГОМОНУУД

Зочин
Зочин
2020-03-16 23:32

тэгэх тусам МАН-аас ганц ч хүн сонгохгүй байгаарай сонгогч нараа

Saraa
Saraa
2020-03-17 06:31

Khurelsuhee ta nar bugd g###g bolnoo za ta nar yu khiisen ulsuud be

unen
unen
2020-03-17 18:33

lalriin Nymdorj metiin hulgaichuudiig gargahguin tuld MAN d neg ch suudal ugch bolohgui shuu zaluuchuudaa

Зочин
Зочин
2020-03-18 22:18

Манангаас нэг ч этгээд сонгогдохгүй тул эд бол горьдохоос хэтрэхгүй нь лавтай. Та нөхөд мананд хутг�##�даж байгаад сайд, их хурлын �##�ь �##�иныг нь тавиад туучихсанаа ойлгоцгоо. Одоо олон түмэн манангийн гайг яс махаараа мэдэрдэг болсон цаг. Хүр

Зочин
Зочин
2020-03-18 22:21

Хүрэлсүх сайд нэр гайгуй дээрээ эднээс холхон зай барьж зөвхөн ОюунЭрдэнэ мэтийг түшисхийгээд явахгүй бол өөрөө буруудна гэдгийг мэдээрэй.

Зочин
Зочин
2020-03-21 09:35

Aimaar shunaltai aimshigiin etgeed J.Enhbayariig z##luulaach

Холбоотой мэдээ

Back to top button