ДЭЛХИЙ

Коронавирус алдартнуудыг ч тойрсонгүй

Дэлхийн дахинаа коронавирусийн тархалт эрчээ авч цар тахлын хэмжээнд хүрээд байна. Нийт 150 оронд 160 мянга гаруй хүн тус халдвараар өвчилжээ. Тус халдвар алдартнуудыг ч тойрсонгүй. Дэлхийн бодлогыг тодорхойлдог улс төрчдөөс эхлээд урлаг, спортын одод тус вирусээр өвчилж эхэлсэн нь аюулын хэмжээ ямар байгааг илэрхийлж байнаДэлхийн хэмжээнд дараах нөлөө бүхий хүмүүс, алдартнууд коронавирусээр халдварлажээ.

УРЛАГ, СОЁЛЫНХОН

Нэрт жүжигчин Том Хэнкс ба түүний эхнэр, жүжигчин, дуучин Рита Вилсон нар халдвар авсан гэдгээ зарласан анхны Холливудын одууд юм. Тэд Австралийн Голд эргийн эмнэлэгт хорио цээрийн дэглэмд байгаа аж.

Чилийн зохиолч Луис Сепулведа мөн халдвар авсан бөгөөд хөрш Португалийн уран зохиолын фестивалээс эх орондоо буцаж ирснийхээ дараа хоёрдугаар сард шинэ “COVID-19” халдварын шинж тэмдэг илэрчээ.

ТАМИРЧИД

Коронавирусийн дэгдэлт Английн хөлбөмбөгийн Премьер лигт муугаар нөлөөлж байна. Испанийн Арсенал клубын менежер Артета, Английн иргэн Челсигийн тамирчин  Каллум Хадсон-Оои нар хоёулаа халдвар авсан нь тогтоогджээ.

Италийн хөлбөмбөгийн “Ювентус” багийн хамгаалагч Даниэле Руганигийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Америкийн сагсан бөмбөгийн “Юта-Жазз” багийн тоглогч, хоёр удаагийн шилдэг хамгаалан тоглогч Руди Гоберт халдвар авсан нь тогтоогджээ. Тэрбээр онош гарахаас өмнө өгсөн ярилцлагандаа бусдаар хошигнон, тохиромжгүй тохуурхал хийн сурвалжлагч нарын бүх микрафон-д гараараа хүрсэн юм. Тэр ч атугай багийнхаа тамирчдаар даажигнан эд зүйлсэд нь хүрсэн нь тэдний дунд хагарал үүсгэсэн гэх мэдээлэл гарсан байна. Мөн Руди Гобертийн багийн хамтрагч Донован Митчелл мөн “COVID-19” халдвар авчээ.

Оросын Газпромын дугуйчин Дмитрий Страховын болон Колумбын дугуйчин Фернандо Гавириа халдвартай болохыг илрүүлсэн байна.

 УЛС ТӨРЧИД

Канадын ерөнхийлөгч Трюдоны эхнэр Софи Грегайр Трудаогийн шинжилгээний хариу эерэг гарч, хоёр долоо хоногийн турш тусгаарлагдаж байгаа аж.

Испанийн тэгш байдлын сайд Ирен Монтерогийн шинжилгээний хариу эерэг гарч, түүний хамтрагч, Ерөнхий сайдын орлогч, радикал зүүн "Подемос" -ын удирдагч Пабло Иглесиастай хамт тусгаарлажээ.

Францын Соёлын сайд Франк Ристер энэ долоо хоногийн эхээр коронавирусын халдвар авсан тул Парис дахь гэрт нь тусгаарлаж байна.

Британийн эрүүл мэндийн сайд асан, парламентын гишүүн Надин Дорресийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Ираны хэд хэдэн өндөр албан тушаалтнууд халдвар авсан бөгөөд тэдний дотор дэд ерөнхийлөгч Масумумэ Эбтекар, Эрүүл мэндийн дэд сайдын орлогч Ираж Харирчи нар байна.

Австралийн дотоод хэргийн сайд Питер Даттон халдвар авсны дараа эмнэлгийн хорио цээрийн дэглэмд оржээ. Тэрбээр саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамптай уулзсан байна. Бразилийн Ерөнхийлөгч туслах Фабио Вайнгартен АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж байсан аялалынхаа дараа өвчний эерэг шинж тэмдэг илэрчээ. Харин тус улсын Ерөнхийлөгч шинжилгээний үр дүнг хүлээж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x