ДЭЛХИЙ

ДЭМБ: Бусад улс Монголын туршлагаас суралцах хэрэгтэй

Анхлан БНХАУ-д коронавирусийн халдвар илэрсэн билээ. Хил залгаа гэдэг утгаараа өндөр эрсдэлтэй орны тоонд Монгол багтаж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар нэг ч Монгол иргэнд энэ өвчин хүрээгүй. Бүртгэгдсэн нэг тохиолдол нь Франц улсын иргэнээр зөөвөрлөгдөн ирсэн юм.

ДЭМБ-аас Монголын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй шат дараалсан арга хэмжээ, урьдчилан сэргийлсэн байдал нь цаг үеэ олсон, оновчтой байсныг онцолжээ. Мөн иргэд нь заавар зөвлөмж, зөвлөгөөг сайтар дагаж, нийтээрээ өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан гэдгийг дамжуулсан байна. Монгол Улс өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн даруйд хөл хорио тогтоох, сэжигтэй иргэнтэй харьцсан иргэдийг яаралтай олж илрүүлэх тал дээр яаралтай арга хэмжээ авч байгааг онцолсон байна. Цаашид ч энэ арга хэмжээгээ үргэлжлүүлэн авахыг сануулжээ. Харин Европ болон бусад улс оронд Монголын арга хэмжээг туршлага болох ёстой гэжээ.   

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 22, 2022 13:57

Tiimshvv❤

Холбоотой мэдээ

Back to top button