НИЙГЭМ

АПП: Таны яриаг сонсоод л, кирилл бичвэрт хувиргаж чадах “Gboard” аппликейшн

“Google” компанийг мэдэхгүй хүн ховор. Энэ л компанид ажилладаг цорын ганц монгол инженер Б.Баттулга, уугуул хэлээ дэлхийн хэмжээний гар утасны аппликейшнд програмчлан нэвтрүүлсэн нь өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж буй “Gboard”.

Таны яриаг сонсоод л шууд кирилл бичвэрт хувиргаж чадах уг аппликейшн бичвэр бичихийн тулд ухаалаг утасны дэлгэцийг зогсоо зайгүй товших шаардлагагыг нэг ёсондоо үгүй хийжээ гэж болохоор. Зөвхөн үүнээс гадна олон хялбар дөхөм, хэрэгцээтэй үйлдлүүдийг “Gboard” хэрэглэгчдэд санал болгоно.

“Google”-д ажилладаг монгол инженер Б.Баттулга

Юуны өмнө Монгол гэх нэрийг энэ аппликейшний хэлний сонголт дотор оруулсан гавьяатай инженер Б.Баттулгын тухай цөөн үгээр хүүрнэе. Тэрбээр 1999 онд Нийслэлийн 11-р сургуулийг онц дүнтэй төгсөөд, 2001 онд ШУТИС-ийн салбар КТМС-д элсэн оржээ. Чингээд дараа жилдээ БНСУ-ын “Inha University”-д элсэн орж, 2006 онд амжилттай суралцан төгссөн байна.

Дараа нь 2006-2008 онд мөн улсын “Korea Advanced Institute of Science and Technology”-д магистрын зэргээ хамгаалсан байна. Ийнхүү “Google” гэх их айлд 2008 онд, софтвэйр инженерийн мэргэжлээр ажиллаж эхэлжээ.

Image result for монгол инженер баттулга

“Google” хайлтын системийг л гэхэд хором мөч бүрт хэдэн мянган хүн ашиглаж байна. Мөн тус компани хайлтын системээс гадна компьютер, ухаалаг гар утсанд зориулсан олон аппликейшнийг үйлдвэрлэдэг. Систем 15 минут л гацахад үнэлж баршгүй их хэмжээний гарз, хохирол урчуулдаг талаар тэр хэвлэлд өгч байсан ярилцлагдаа дурьджээ.

“Gboard” аппликейшн Android болон iOS ухаалаг системд ажиллах боломжтой. Иймд тус хоёр үйлдлийн систем дээр ажиллаж буй байдлыг нь харьцуулж, харуулахыг хичээлээ.

Нэг. “Playstore” / “Appstore”-с аппликейшнээ татна

Хэрэв “Android” үйлдлийн систем бүхий гар утас ашигладаг бол “Playstore”, “iOS” үйлдлийн системтэй бол “Appstore”-ынхоо хайлтын хэсэгт “Gboard” гэсэн түлхүүр үгийг бичиж, хайлт хийнэ. Ингээд аппликейшнээ татаж, суулгах юм.

Хоёр. Аппликейшны ажиллах нөхцөлийг тохируулна

Энэ алхам тийм ч хэцүү биш. Татаж суулгасан апп-руугаа ороход аяндаа танд ямар үйлдэл хийхийг заагаад өгнө. Зарим нэг зүйлийг “on” болгож идэвхжүүлэхэд л хангалттай юм. Тухайлбал, iOS үйлдлийн системтэй ухаалаг гар утасны тухайд, “кейбоард, дуу хураагуур зэргийг “Gboard” апп дээр ажиллуулахыг зөвшөөрлөө” гэсэн утгатай үйлдлийг л хийж буй хэрэг.

Гурав. Аппикейшний хэлний сонголт дээр Монгол хэлийг нэмнэ

Апп-ынхаа “Languages” -> “Add new language” сонголтыг дарааллын дагуу хийж, “Mongolia” буюу монгол хэлийг сонгоно. Ингэснээр Монгол хэл дээр ажиллах боломжтой болж буй юм.

Дөрөв. Кэйбоардаа өөрийн хүссэн өнгө, төрхөөр тохируулах боломжтой

Бусад кэйбоардууд зөвхөн нэг л янзын загвар, өнгө төрхтэй, үүнийг нь өөрчлөх боломжгүй байдлаар хийгдсэн байдаг. Тэгвэл “Gboard”-ыг өгөгдсөн олон янзын өнгө төрхүүдээс сонголт хийж, өөрчлөх боломжтой.

Тав. Яриаг бичвэрт буулгах тэргүүтэй “Gboard”-ын үйлдлүүдийг хийх боломжтой болно

Чухамдаа ингээд ашиглахад бэлэн болно. Таны гар утасны урьд нь хэрэглэж байсан кэйбоард, “Gboard” болон хувирсан гэж энгийнээр ойлгох боломжтой. Ингээд хэлээ Монгол дээр тохируулаад, микрофоны дүрс дээр дараад хүссэн зүйлээ ярихад тэр дор нь бичвэр болгон хувиргах болно.

“Gboard” апп нь 2016 онд анхлан хэрэгчдийн гарт хүрсэн. Энэ хугацаанд шинэчлэл, сайжруулалтыг хийсээр 2020 он гэхэд энэ түвшинд хүрч очсон байна. Ингээд энэ оны хоёрдугаар сарын эхээр, албан ёсоор Монгол хэл дээр ашиглах боломжтой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-03-17 11:19

Mash ikh bayarlalaa, kheregtei app olniig khiig ogoorei!

Тасархай
Тасархай
2020-03-17 12:21

Гайх�##�тай. Маш их баярл�##�аа

Зочин
Зочин
2020-03-17 13:22

Микрофон дээр тавиад ярих гэхээр доорх �##�даа гараад бна.
Уучлаарай. Ямар нэгэн �##�даа гарлаа.
Яаж тохируулах вэ? Туслана уу

Bat
Bat
2020-03-19 00:19

Ene Eguur gej bas gaigui site garch irj baina uu gej bodoj baisan chini shal hudlaa shaadag site yum yum baina. Gboard-toi Battulga yamar ch holboogui. Uuniig Battulga hiigeegui.
Battulgatai yadaj holbogdchihood iim bichij bolno sh dee.

Холбоотой мэдээ

Back to top button