ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

ОЛОН УЛС: Коронавирусийн тархалтын улмаас бодлогын хүүгээ бууруулж, зээлийн төлөлтийг хойшлуулж байна

Дэлхий дахинаа коронавирусийн тархалт эрчээ авч, улс орнууд эдийн засгийн хямралд өртөөд байна. Үүний улмаас зарим улсууд дараах эдийн засгийн арга хэмжээг авч эхэллээ.

АНУ

АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор гуравдугаар сарын 16-наас эхлэн бодлогын хүүгээ 0-0.25 хувь хүртэл буруулсан.

Дани

Дани улсын засгийн газар ням гарагт /2020.03.15/ ажилчдынхаа нэг сарын цалин болох 23,000 крон (3400 доллар)-ыг бусад 25 хувийн татвар төлдөг компаниудад олгоно гэж мэдэгджээ.

Тогтмол цалинтай биш цагаар ажилладаг ажилчдын хувьд засгийн газар сарын цалингийнхаа 90 хувийг буюу 26,000 крон хүртэл олгоно.

Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн холбооноос тохиролцсон тус арга хэмжээ нь ажилчдынхаа 30-аас доошгүй хувь буюу 50-аас дээш ажилчдыг халахаар төлөвлөж буй Данийн компаниудад хамаарах аж. Түр зуурын нөхөн олговрыг гуравдугаар сарын 9-нөөс зургаадугаар сарын 9 хүртэл хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ

БНСУ-ын төв банк даваа гаригт /2020.03.16/ зээлийн хүүг 1.25-0.75 хувь болгон бууруулсан байна.

Бодлогын хүү анх удаа 1 хувиар буурсан нь гурав дахь удаагаа төв банк яаралтай арга хэмжээ авсныг харуулж байна.

Арабын нэгдсэн Эмират Улс

Коронавирусийн тархалтын улмаас Саудын Араб нь газрын тосоор баяжсан булангийн орнууд эдийн засгийг дэмжих зорилгоор жижиг, дунд бизнесийг дэмжих 50 тэрбум риал (13.3 тэрбум долларын)-ыг төсөвлөжээ.

Арабын Нэгдсэн Эмират улсын бямба гаригт /2020.03.14/ коронавирусийн нөлөөнд өртсөн корпорац, ААН-үүдэд туслах 100 тэрбум дирхам (27.2 тэрбум ам.доллар) эдийн засгийн дэмжлэг үзүүлэх багц хэсэг ажиллуулах шийдвэр гаргажээ.

Тус багц нь Арабын нэгдсэн Эмират улсад үйл ажиллагаа эрхэлдэг банкуудад 50 тэрбум дирхамыг 0 өртөгтэй зээл хэлбэрээр олгох бөгөөд тус мөнгийг хөрөнгийн буферээс чөлөөлөх аж. Энэ нь хувийн хэвшлийн компаниуд болон жижиг дунд үйлдвэрлэгчид зургаан сар хүртэлх хугацаатай зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг түр хугацаанд хөнгөлөх зорилготой гэжээ. Мөн банк үл хөдлөх хөрөнгийн зээл олгох хязгаарлалтыг хөнгөлөв.

Шинэ Зеланд

Шинэ Зеландын төв банкнаас бэлэн мөнгөний албан ёсны ханшийг 0.75 хувиар бууруулж, 0.25 хувьд хүргэсэн байна. Дор хаяж нэг жилийн хугацаанд тус ханшийг тогтвортой барих аж.

Норвеги

Норвегийн засгийн газар дор хаяж 100 тэрбум крон (10 тэрбум ам.доллар)-ын зээлийн баталгааг орон нутгийн компаниудад санал болгож байгаа аж. Газрын тосны үнэ буурсан нь Норвегид хоёр удаагийн том хямрал нүүрлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button