ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Солонгосчууд вирус дамжина хэмээн бэлэн мөнгийг шатааж эхэллээ

БНСУ-д коронавирусийн халдвар хурцадмал байдалтай байгаа билээ. Иймд тус улсын засгийн газраас иргэддээ вирусээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах, цаашлаад бэлэн мөнгийг гүйлгээнд оруулахгүй байхыг сануулж байгаа. Тэд бэлэн мөнгөөр вирус халдварлагдах өндөр магадлалтай хэмээх мэдээллээр өөрсдийн бэлэн мөнгийг богино долгионы зууханд хийж ариутгахаар шатааж, цаашлаад гал алдах тохиолдлууд ихээр гарах болсон аж.

Мөнгө нь хөвөн даавууны төрлийн үнэт цаасаар хийгддэг учраас хэт халууныг тэсвэрлэхгүй, түргэн шатах эрсдэлтэй байдаг. Вирусийн халдвар нь мөнгөн дэвсгэрт дээр 12-оос 24 цаг хүртэлх хугацаанд тэсвэртэй хэмээх тоон судалгаа байдаг ч, одоогоор мөнгөөр дамжиж халдварласан гэх тохиолдол бүртгэгдээгүй байгаа билээ.

Иймд БНСУ-ын засгийн газраас аль болон бэлэн мөнгийг гүйлгээнд хэрэглэхгүй байхыг хичээж, төлбөрийн картыг 70 хувийн спиртийн уусмалаар арчиж байхыг иргэддээ зөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: naver.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-19 21:26

ш�##� худлаа орчуула�##�. Ариутгах гэж Богино долгионы зууханд шарсан чинь зарим нь шатчихсан байхгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button