НИЙГЭМ

Д.Сарангэрэл: Манай улс иргэдийнхээ 0.4 хувийг л нэг дор эмнэлэгт хэвтүүлэх боломжтой

Өнөөдөр /2020.03.17/ Улсын онцгой комисс 12 дахь удаагаа хуралдаж, шинэ коронавирусийн халдвартай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,

“Өнөөдрийг хүртэл 1330 хүн манай оронд тусгаарлагдсан. Тэднээс 257-г нь  сэжигтэй тохиолдолд тооцон ХӨСҮТ-д тусгаарласан.

Франц иргэний амин үзүүлэлтүүд бүгд хэвийн байгаа. Манай эмч нар энэ вирусийн халдварыг амжилттай эмчилж чадаж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Тусгаарлагдсан 257-ын 88 нь франц иргэнтэй ойрын хавьталд орсон иргэд. Тэдэнд давтан шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан.

Өчигдөр гурван иргэн халдвар авсныг тогтоосон. Ингээд тэдэнтэй онгоцонд хамгийн ойр суусан хүмүүсийг өчигдөр орой ХӨСҮТ-д яаралтай авчирсан. 110 хүн авчирснаас 61 хүний шинжилгээний хариу гарсан, вирус илрээгүй. Үлдсэн хүмүүсийн хариу удахгүй гарна.

ДЭМБ эмнэлзүйн зааврыг улс орнуудад өгч буй. Монгол Улс энэ зааврыг сайтар биелүүлж байгаа. Бид амьсгалын замын цочмог халдварыг эмчлэх тал дээр туршлагатай.

Монгол Улсын Засгийн газар, УОК шуурхай хуралдаж эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Эм тариа, тоног төхөөрөмжийн тал дээр дутагдсан зүйл байхгүй. Эхний эмчилгээ маань үр дүнтэй явагдаж байна. Бидэнд бүрэн итгэж болно.

Солонгосоос ирсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой. Берлинээс ирсэн иргэн хүндэвтэр байна.

Иргэдэд дор бүрнээ анхаарах, хичээх шаардлага байсаар байна. Ямар ч улс оронд бүх иргэдээ нэг дор эмнэлэгт хэвтүүлэх боломж байдаггүй. Манай улсын хувьд нийт хүн амынхаа 0.4 хувийг л нэг дор эмнэлэгт хэвтүүлэн, эмчлэх боломжтой. Нийтийг хамарсан тахал болчихвол яагаад ч бүгдэд нь эмнэлгийн тусламж үзүүлэх боломгүй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button