"Энд тусгай үүргийн онгоц нь ирэхгүй л байх даа. Бид ч бас эх орон руугаа буцмаар байна”

ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт Европ тив рүү шилжсэн хэмээн зарласан. Итали, Герман, Франц тэргүүтэй орнуудад халдварын эрчим нэмэгдэж, багагүй хүнд нөхцөл үүсээд буй.
Нөгөө талд Улсын онцгой комиссын шийдвэрээр халдвар тархсан оронд суугаа монгол иргэдээ эх оронд нь буцаан авчрах тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэж эхэлсэн. Энэ долоо хоногт гурван ч нислэгээр 800 орчим иргэд БНСУ, Герман, Франц зэрэг орнуудаас ирээд байгаа билээ.
Тэгвэл Mongolia's Next Top Model шоуны шүүгч, хөтлөгч дүр төрхөөр олонд танигдсан загвар өмсөгч Нора яг одоо Итали улсад байгаа аж. Тэрбээр энэ талаар өөрийн нүүр хуудсанд,
"Тусгай үүргийн онгоц нь Италид ирэхгүй л байх даа? Энд бүх нислэгүүд цуцлагдаж, маш олон Монголчууд гарч чадахгүй гацаад, жинхэнэ коронавирусийн голомтод хэцүү нөхцөлд байна.
Монгол Улсын тусламж хамгийн их байгаа хүмүүс нь Италид буй Монголчууд л байна. Энд коронавирус тусаад эмнэлэгт очсон ч ачааллаа даахгүй тул хүлээж авахгүй, бүр хүндрэхээс нааш тоохгүй, нас барсан ч оршуулах газар нь дүүрсэн аймшигтай нөхцөл байдал үүсээд байгаа. Бид ч бас эх орон руугаа буцмаар байна” гэж бичжээ.
С.ЧИЧҮҮЛЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэлээд анхааруулаад байхад үхсэнээ хийж явсан юм?
Битгий яв гэж хэлсээн бид
1 sard instagram huudsandaa “coronagaas zugtaad mgloos italyd irchlee” gej bichej bsan bizdee nora guai.....
Эх орондоо болхоор нээх том том ярисан хүмүүс хүний нутагт болхоор эх орон шиг хэрэгтэй юм байхгүй юм шиг царайлах юм. Худлаа сошиал од болох гэсэн новшнууд