ДЭЛХИЙНийгмийнЭРҮҮЛ МЭНД

Таван минутын дотор стресс, уур бухимдлаас салгах Япон арга

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр таагүй мэдээллүүд дуулдах боллоо. Түүнчлэн коронавирусийн халдвар Монголд орж ирснээс үүдэж, иргэд маань багагүй бухимдалтай буй нь нууц биш. Иймд бид танд ердөө таван минутын дотор таны стресс уур бухимдлыг үгүй хийх Япон аргыг танилцуулья.

Байнгын ачаалалтай удаан явснаас үүдэж бид ядарч, улмаар биеийн эсэргүүцэл суларч өвддөг. Тиймээс аль болох стресстэж бухимдалгүй, тайван байснаар энгийн бөгөөд хялбар аргаар эрүүл мэндээ сайжруулж буйн хэлбэр юм. Японы ард түмнийг бид эрүүл, урт удаан насалдгаар нь мэднэ.
Энэ нь тэдний амьдралын хэв маяг, стрессийг даван туулах чадвартай нь холбоотой болохыг олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд онцлов. Ялангуяа стресийг даван туулж, биеийг эрүүлжүүлдэг арга нь үнэхээр сонирхолтой аж.

Цэгэн бариа бидний хэлдгээр уламжлалт анагаах ухааны тусламжтай, гар болон хөлийн хуруунд онцгой ач холбогдол өгдөг байна. Хурууны цэгүүдэд дарснаар төрөл бүрийн өвдөлтийг намдааж болох гэнэ.

ЦЭГЭН БАРИАГ ХИЙХ АРГАЧЛАЛ

Хоёр гарын алгыг нийлүүлж хооронд нь шахаж түлхсэнээр, хордлогоос үүдэлтэй өвчин эмгэг, өвдөлт, амьдралын сөрөг бүхнийг анагаадаг аж. Та хурууны өндгөнд байрлах цэгүүдэд даралт өгснөөр стресс тайлах, тайвшрах, сандралаа дарах боломжтой.

Энэ аргыг илүү сайн ойлгохын тулд гарын хуруу болгоны онцлогийг авч үзье.

  • Эрхий хуруу: Шаналал, уур уцаар, стресс
  • Долоовор хуруу: Айдас, түгшүүр
  • Дунд хуруу: Бухимдал
  • Ядам хуруу: Сэтгэл гутрал, уй гашуу
  • Чигчий унд хуруу: Гутранги үзэл, ядрах, сандрал

Хурууны өндгөн дээр дарснаар энэ бүх асуудлыг шийдэж чадна гэж үү. Хариулт нь маш энгийн. Учир нь гар тархитай шууд холбогддог. Тодруулбал, гарын хуруун дээрх мэдрэлийн цэгүүд тархины сэтгэл хөдлөлийг хянадаг хэсэгтэй холбогддог байна.

Зүүн гарын хуруунуудыг атгаж, дээрээс нь баруун гарын хуруунуудыг тавьж атгана. Дараа нь ямар өвдөлт, ямар асуудал байгаагаас шалтгаалж, аль нэг хуруугаа чанга атгаарай. Стресстэй бол эрхий хуруугаа атгах зэргээр ээлжилнэ. 30 секунд атгаад 30 секунд суллана. Ахин давтана. Энэ дасгалыг хүссэн үедээ, хэдэн ч удаа хийж болно.

Японы Жин шин жицу уламжлалт анагаах ухааны аргаар хуруундаа цэгэн иллэг хийж дотор эрхтний ерөнхий шинжийг сайжруулах боломжтой.

  • Эрхий хуруу: Ходоод, дэлүү, толгойн өвчин, арьсны асуудал
  • Долоовор хуруу: Бөөр, давсаг, булчин, хоол боловсруулах эрхтэн
  • Дунд хуруу: Цөс, элэг, сарын тэмдгийн өвдөлт, толгой, нүдний хараа, цусны эргэлт, ядаргаа
  • Ядам хуруу: Шулуун гэдэс, уушги, хоол шингэц, астма
  • Чигчий хуруу: Зүрх судас, гэдэс, үе мөчний асуудал

ЭХ СУРВАЛЖ: understandingcompassion.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-19 08:44

Гайх####тай Бүгдээрээ туршаад үзээрэй Стресээс САЛЦГААЯ Би хийж үзлээ болмоор санагдлаа

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x