СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Чацаргана “Covid-19” вирусийн халдварыг дарангуйлж буйн учир

Шинэ төрлийн коронавирусийн халдвар анхлан дэгдсэнээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Одоогийн байдлаар БНХАУ идэвхийлэн тэмцсэний дүнд вирусийн тархалтыг дотооддоо барьж чадсан ч, дэлхийн бусад улсуудад халдварын эрчим эсрэгээрээ нэмэгдсээр буй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Covid-19” вирусийг цар тахал болсныг зарлаж, голомт нь Европ тив рүү шилжсэн талаар мэдээлсэн. Мөн халдвар авсан хүмүүсийн эдгэх магадлал нас барахаасаа хэдэн арав дахин их байгааг онцолсон. Гэсэн ч тус вирусээс урьдчилан сэргийлэх вакцин, эсвэл хэрэглэх баталгаажсан эм, эмчилгээний бүтээгдэхүүн гараагүй хэвээр байгаа билээ.

Вакцины тухайд л гэхэд 12-15 сарын дотор гаргаж авч чадвал дэлхийн рекорд болно гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн. Иймд тэргүүлэх хөгжил бүхий томоохон улс орнууд энэ тал дээр өөр хоорондоо өрсөлдөн ажиллаж буй. АНУ-ын хувьд вакцины эхний хувилбарыг хүн дээр туршиж эхэлсэн бол БНХАУ-ын хувьд үр дүн бүхий эмэн бүтээгдэхүүн гаргаж авснаа зарласан.


Тэгвэл БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн эрдэмтэд сүүлийн үеийн судалгаандаа, чацаргана жимсэнд агуулагддаг сүүн хүчлийн бактери нь Covid-19 вирусийн халдварыг эрчимтэй дарангуйлж байгаа талаар дурьджээ.

Эва их сургуулийн профессор Йо На На

Шинэ коронавирус нь хүний биед нэвтэрснийхээ дараа мутацид орж, хуваагдаж олширсноор улам хүчирхэгжин, эмчлэхэд хүндрэлтэй болдог. Харин хуваагдаж, олшрохын тулд энергийн тодорхой эх үүсвэр хэрэгтэй. Уг эх үүсвэр нь пурин гэх химийн нэгдэл аж. Гэтэл чацарганад агуулагддаг Lactobacillus gasseri бактери пурины ялгарлыг дарангуйлдаг юм байна. Ингэснээр коронавирус хүний биед “амьдрах” эрчим хүчээ алдаж буй хэрэг.

Хятадын эрдэмтэд, тодруулбал Нанкай их сургуулийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаа Covid-19 вирус нь Эбола болон ДОХ-ын вирустэй ижил хэлбэрээр хүний биед мутацлагддагийг баталсан байна. Шинэ коронавирус гадаргуу дээрээ өргөс хэлбэрийг уурагт бүтцийг үүсгэдэг аж. Үүнийгээ ашиглан дээр дурьдсан пурин нэгдлээс эрчим хүчээ үйлдвэрлэдэг гэж ойлгох боломжтой.

Нэгэнт ДОХ-ын вирустэй ижил замаар хүний биед хуваагдан үржиж, мутацид орж байгаа тул, ДОХ-ын эмчилгээнд ашигладаг химийн нэгдлүүдийг БНСУ-ын эрдэмтэд туршиж байгаа юм байна. Харин Эва их сургуулийн профессор Йон,

“Чацарганад агуулагддаг бактери Covid-19 вирусийг эрчимтэй дарангуйлна гэдэгт би маш итгэлтэй байна” хэмээн ярьсан бөгөөд уг судалгаагаа цааш үргэлжлүүлэх ажээ.

ЭХ СУРВАЛЖ: m.koreabiomed.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x