НИЙГЭМУРЛАГЯрилцлага

Э.Энхдалай: П.Адарсүрэн агсантай андуурмаар адилхан дуулж байна гэж хүмүүс их гайхдаг

Монгол түмэн “Ардын дууны Адараа”-даа хайртай. Өдгөө ч дурсаж, уран бүтээлүүдийг нь сонсож, дуулдаг нь хэвээрээ. Дуу, дуучин гэгч ийнхүү хүмүүний сэтгэлийн алтан чавхдасыг хөглөдгийн нэгээхэн илрэл энэ буюу.

Монголын ардын дууны нэгэн үеийг эзэгнэнхэн төрсөн П.Адарсүрэн агсантай андуурам адилхан хоолойтой нэгэн залуу олны анхаарлыг татав. Эрдэнэт хотод амьдардаг түүнийг Э.Энхдалай гэдэг. Нутагтаа бие даасан тоглолтоо гурван удаа хийсэн тэрбээр П.Адарсүрэн агсны дуунуудыг дуулснаа цахим ертөнцөд нийтэлсэн нь олныг сонирхлыг ихэд татаад байгаа юм.

https://www.facebook.com/batdari09/videos/1834165890053004/UzpfSTEwMDA0MjQ0MDk0MDY0NzoxOTI1NzUxODU1MDA1MTI/

“Адараагийн үргэлжлэл болж мэдэх сайхан дуучин гарч ирэх нь” гээд хүмүүс баярлаж байхад “За, ийм адилхан дуулах боломжгүй. Зүгээр л ам барьж байна” гээд эргэлзэх нь ч бий. Эрдэнэтийн 20 дугаар цэцэрлэгт жижүүр хийдэг Э.Энхдалайтай ярилцлаа.

ЦЭЦЭРЛЭГТ ЖИЖҮҮР ХИЙДЭГ, МУЖААН МЭРГЭЖИЛТЭЙ

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Эрдэнэдалайгийн Энхдалай гэдэг. 24 настай. Орхон аймгийн уугуул. Эрдэнэт хотод амьдардаг. Эхээс хоёулаа, нэг дүүтэй. Мужаан мэргэжилтэй. Аймгийнхаа 20 дугаар цэцэрлэгт жижүүр хийдэг. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ туурьвидаг.

-Та урлагийн салбарын мэргэжлийн сургууль төгссөн үү?

-Төгсөөгүй ээ. Уг нь СУИС-д сурах бодол байсан юм. Даанч чадаагүй. Би 2013 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Тэр жилийнхээ долдугаар сард тоглолтоо хийж явахдаа автын осолд орсон юм. Тархиндаа хүнд гэмтэл аваад дээд сургуульд сурч, мэргэжил эзэмшиж чадаагүй. Осолд орсноосоо хойш тархины гэмтлээ эмчилсээр өдий хүрсэн. Хамгийн хэцүү зүйл гэмтэл юм билээ. Өнгөрсөн хугацаанд хурдан эдгэх сэн, эрүүл болох сон гээд сууж байхад юун уран бүтээл гаргах манатай л байлаа шүү дээ.

-Одоо толгойных нь бэртэл бүрэн эдгэрсэн үү?

-Бараг бүрэн эдгэрсээн.

АНХ П.АДАРСҮРЭН АГСНЫ “МАЛЧНААРАА ТОРОЙНО” ДУУГ НЬ ДУУЛЖ БАЙЛАА

https://www.facebook.com/batdari09/videos/1834488340020759/UzpfSTEwMDA0MjQ0MDk0MDY0NzoxOTI1NzUwMTg4MzM4NjI/

-Монгол түмний хайртай дуучин Адарсүрэн агсныг дуурайн, түүний уран бүтээлийг сонгон дуулж байгаа тань сонирхол татаж байна. Адарсүрэн агсны уран бүтээлийг онцлоход юу нөлөөлөв?

-Үнэндээ өөрийгөө өөрчилж, Адарсүрэн агсан шиг дуулдаг болох гэж хичээгээгүй. Байгалиас заяасан өгөгдөл маань л энэ. Би зургадугаар ангид сурч байсан юм, 2007 онд. Би цагдаа болох мөрөөдөлтэй байв. Урлагийн салбарт хөл тавина гэж ёстой төсөөлж ч байгаагүй.

Нэг удаа аав минь Адарсүрэн агсны уран бүтээлийг сонссон юм. Тэгэхэд надад үнэхээр их таалагдсан. Дагаад дуулж үзэх нь ээ миний хоолойнд их тохиров. За, тэгээд өөр хүнд хэлээгүй өнгөрлөө. Гэтэл нэг их удаагүй байхад манай сургуулийн урлагийн үзлэг болов. Ангийнхан намайг дууны төрөлд оруулна, дуулуулна гэж ятгасаар байгаад зөвшөөрүүллээ. Тэгээд яах вэ дуулсан. Сандарсан гэж ёстой жигтэйхэн. Яаж дуулснаа ч сайн санадаггүй юм. Гялс дуулчихаад тайзнаас бууя л гэж бодсон. Тэгж “Малчнаараа торойно” дууг нь дуулаад оролцохдоо хүрэл медаль авав.

Урлагийн үзлэгийн дараа манай сургуулийн дуу хөгжмийн багш “Энхдалай гэдэг хүүхэд байна уу” гэж сурагласаар надтай уулзсан. Тэгснээ “Их хөөрхөн хоолойтой хүүхэд байна. Дуучин болвол авьяас байна шүү” гэсэн. Тэр нь намайг дуучин болоход их нөлөөлсөн шүү.

Би чөлөөт цагаараа, зав л гарвал Адарсүрэн гуайн дууг дуулна, бэлдэнэ. Хамаатнууд, ангийнхан сонсоод “Ёстой андуурмаар ижилхэн дуулж байна” гэж магтдаг байлаа. Түүнд нь их урамшина. Аравдугаар ангид сурч байхдаа анхны тоглолтоо хийсэн.

ХҮМҮҮС “ДАГАЖ ДУУЛААД БАЙНА УУ” ГЭЖ ИХ ГАЙХДАГ. ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ

https://www.facebook.com/100039390759126/videos/250486929607664/

-Эрдэнэт хотод уу?

-Тийм ээ, энд. Тэгэхэд “Адарсүрэн гуайн үргэлжлэл үү, ам бариад байна уу” гэж хүмүүс их гайхаж билээ. Одоо ч тэгж андуу боддог, гайхдаг нь хэвээрээ.

-Төрсөн нутагтаа та хэдэн удаа бие даасан тоглолтоо хийсэн бэ?

 -Гурван удаа. Аравдугаар ангид сурч байхдаа (2011 онд) “Хүний маань дээд ээж” нэртэй анхны тоглолтоо хийж байлаа. Эрдэнэт хотын “Төгөл” группийн Гантөмөр ах намайг ивээн тэтгэж билээ. Дараа нь 2012 онд “Алтай хангайн уулс” тоглолтоо хийсэн. 2013 онд аавынхаа нутагт, Хөвсгөлд тоглолт хийхээр явахдаа автын осолд орсон юм.

-Автын осолд орж, тархиндаа хүнд бэртэсэнийхээ дараа “Сэтгэлийн эгшиг” нэртэй тоглолтоо 2015 онд хийсэн. Тэр тоглолтын тань гол зорилго нь мэс заслынхаа төлбөрийг олох байв уу?

-Тийм ээ. Харамсалтай нь, мэс засалд орж чадаагүй. Эмч нар одоо ч мэс засал хийлгэх боломжтой гэсэн.

БИ ӨӨРИЙН ГЭСЭН 13 ДУУТАЙ

-Та өөрийн гэсэн хэдэн уран бүтээлтэй вэ?

-Арван гурван дуутай. Эдгээр бол дан миний уран бүтээл. Адарсүрэн агсны хэмнэлтэй, ур маягтай дуу гарган, бүтээлүүдийг нь сэргээн дуулж явна.

-Адарсүрэн агсны дуунуудаас та ямар уран бүтээлд нь илүү дуртай, дуулах дуртай бол?

-Хэд хэдэн уран бүтээл бий. “Ээж минь”, “Ээжийнхээ хайранд”, “Алтай хангайн уулс”, “Тэмээн дээрээс наран ойрхон” зэрэг дууг нь дуулах илүү дуртай.

БИ АЯГҮЙГЭЭР ДУУЛАХАД Л ХҮМҮҮС ИТГЭДЭГ

https://www.facebook.com/ariun.ari.5/videos/926589727799052/

-Адарсүрэн агсны дуунуудыг дуулж буй бичлэг тань цахим орчинд түгэж, олны сонирхлыг ихэд татаж байна. Би лав эхлээд сонсоод итгээгүй, дууг нь тавьчихаад ам барьж байна гэж бодсон. Өчигдөр лайв хийн, шууд дамжуулалтын үеэр дуулахад тань итгэлээ.

-Ёстой тэгсэн байх. Ер нь цахим хуудсанд миний уран бүтээл ийм олон хүнд хүрч, сонирхлыг нь татна гэж ёстой төсөөлөөгүй. Анх би өөрийнхөө цахим хуудсандаа дуунаасаа нийтлэх гээд больчихсон юм. Өөртөө итгэлгүйдээ л тэгж байхгүй юу. Дараа нь аав нэгдүгээр сарын 7-нд миний дуулж буй бичлэгийг фэйсбүүктэй нийтэлсэн юм билээ. Тэр бичлэгийг 100 гаруй мянган хүн үзсэн байна лээ. Тэгж байтал уржигдар Ч.Батаа гэдэг ахтай танилцав. Тэгээд түүнтэй лайв хийн, шууд дамжуулалтаар дуунуудаа дуулсан.

Ч.Батаагийн хамт. Гэрэл зургийг цахим хаягнаас нь авав.

Хүмүүс өөр, өөрийнхөөрөө л хүлээж авч байгаа бололтой. “Андуурмаар адилхан дуулж байна. Яг өөрөө дуулж байгаа юм уу” гэдэг хардалт аравдугаар ангид байхаас хойш намайг дагаж байна. Би аягүйгээр, дангаараа дуулахад хүмүүс итгэдэг. Тэгэхээр би тоглолтынхоо үеэр аль болох хэдэн дуу аягүй дуулахыг чухалчилдаг. Тэгэхгүй болохоор намайг ам барьж байна, Адарсүрэн агсантай адилхан дуулдаг гэж бусдыг хуурч байна гэж шүүмжилдэг, андуурдаг.

Би ер нь шударга хүн. Бусдыг тэгж хуурч, мэхлэх байтугай тэгж байна гэж төсөөлж ч чадахгүй. Монгол түмэн Адарсүрэн агсанд хайртай, дуунд нь дуртай. Даанч харамсалтай нь сүүлийн үед түүний уран бүтээлийг дагнан дуулж яваа дуучин алга. Монголын ард түмэн Адарсүрэн агсны дуугаар дутаж байна. Энэ орон зайг л би нөхөх гэж хичээж яваа юм. Ийм мундаг дуучны дууг дуулж яваадаа бэлгэшээдэг.

НАМАЙГ СТА БОЛГОХ ГЭХЭЭР НЬ БУЦААГААД ӨГЧИХСӨН

https://www.facebook.com/batdari09/videos/1834870079982585/?__tn__=%2CdCH-R-R&eid=ARB4n-KuIng7RWLThMufE4m4tEJTz_Rc4c5idAed8LcDnSJfA1IoUREGoGttgMjOme46yz8_Ou2UUF1l&hc_ref=ARTPu1k-AZmGMQiQp1tyxV0lwEX-DSPX9xJ8DUV8rhs4d7JeLCm8eMpuWYoUp7OHBdE&fref=nf

-Танд СТА ажилтан олгох гэхэд нь буцаагаад өгчихсөн гэж дуулсан. Үнэн үү?

-Манай аймгийн Соёл урлагийн газраас Соёлын тэргүүний ажилтан цол надад олгох гэхээр нь би зөвшөөрөөгүй. Олны хүндлэлийг хүлээсэн, цахиур хагалсан уран бүтээл хийгээгүй байж, эртэднэ гэж бодсон юм л даа.

-СУИС-д сурах, Улаанбаатар хотод шилжиж ирээд уран бүтээлээ хийх бодол бий юү?

-Тийм бодол бий. Мэдлэг, боловсрол хэзээд илүүдэхгүй. Ялангуяа өөрийгөө мэргэжлийн түвшинд бэлтгэх үнэхээр чухал юм билээ. Улаанбаатар хотод очоод уран бүтээлээ идэвхтэй хийх талаар үргэлж боддог.

-Дууны томоохон шоу, тэмцээнд оролцоод олны танил болсон дуучин цөөнгүй. “Авьяаслаг монголчууд”, “The Voice of Mongolia” зэрэг ямар нэгэн шоунд оролцох бодолтой юу?

-Би тиймэрхүү тэмцээнийг таашаадаггүй. Дууны тэмцээнд оролцох сонирхол ер төрдөггүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-19 13:38

Төстэй юм байна.

Зочин
Зочин
2020-03-19 15:06

saya utub sonsloo adilhan goyo duulj bna amjilt

zochin
zochin
2020-03-19 15:38

adaraag yaaj guitshew dee arail uur bn

зочин
зочин
2020-03-19 16:59

Хөөрхөн л дуулдаг юм байна. Сургуульд сурах хэрэгтэй. Мөнгө л байна. Хөгжүүлэх л хэрэгтэй. Биеэ сайн ш�##�гуул.

Багш Мөнхбаяр
Багш Мөнхбаяр
2020-03-19 23:29

Гоё дуулдаг хүү байнаа .Манай сургуулиас уран бүтээлч шавь нар их төрж ,амжилттай явааг хараад бахархаж байнаа.
Уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ!

Basca Feiza
Basca Feiza
2020-03-20 02:20

сайн байцгаана уу? Сайхан дуулах юм. Дууг амилт�##� нь дуулдаг дуучдаас хойш тэдний дуунуудыг эргээж амилуулан дуулах хүнг гарч иртэлх мөчийг болтол хүмүүс хүлээдэг болтой. Энэ хүү Адарсүрэн гуайн дуунуудыг амилуулж хүргэх увьдистай болтой.

Зочин
Зочин
2020-03-20 10:03

сайхан дуулж байна. амьжилт

Зочин
Зочин
2020-03-21 15:44

Сайхан дуулж Байна, Маш их ирээдуй Байна, бух зуйл оороос чинь ш�##�тга�##�на шуу, хичээх хэрэгтэй, тарг�##�ж болохгуй, чийрэг Сайхан биетэй бол, усээ ургуулсан нь дээр байх, заав�##� Адараа бол, их даруухан байгаарай, тун сайн багшид ш�##�ь ор

Холбоотой мэдээ

Back to top button