ХУУЛЬЭРҮҮЛ МЭНД

Ө.Лхагвабаяр: Цагдаа ганцхан АН-аас судалгаа аваагүй

Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ө.Лхагвабаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Цагдаагийн байгууллага улс төржиж, нам, эвсэлд ажиллаж байна. Орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид зөвхөн манай намын судалгааг авч байна” гэсэн мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээллийн талаар тодруулга өгнө үү?

-Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ  олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд  хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа чиглэл, зорилгыг тодорхойлдог.

Нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ хийснээр гэмт хэрэг, зөрчлийн бодит байдал, гэмт хэрэг, зөрчлийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тогтоохын зэрэгцээ ялангуяа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг гэж ойлгож болно.

Мөн судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай, үр дүнтэй байдлыг хангахад нэн шаардлагатай обьектын болон субьектийн биечилсэн судалгааг холбогдох хууль, журмын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн дэмжлэг туслалцаанд тулгуурлан хийдэг.

Энэхүү судалгаа нь орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс өөр өөр найруулгатай бичигдсэн хэдий ч ээлжит сонгуулийн үед нийтийн хэв журам хамгаалах, сонгуулийн үүр болон сонгогч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс л хийгдэж байгаа судалгаа гэдгийг иргэд Та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ судалгааг дан ганц Ардчилсан намаас бус бусад бүх нам, эвсэлд хүргүүлэн авч байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас биечилсэн судалгааг Цагдаагийн албаны тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу авч, үйл ажиллагаандаа ашигладаг. Тухайлбал, цагдаагийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлд “Иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах”, мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд “Гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа” хийх талаар тус тус хуульчилж өгсөн.

-Цагдаагийн байгууллагаас хийж буй энэ удаагийн судалгааг ч дээрх хууль, журмуудад заасанчлан анх удаа бус шинэчлэн баяжилт хийж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын нийслэлд хэсгийн байцаагч, орон нутагт хэсгийн төлөөлөгч бүр энэ судалгааг хуульд заасан хугацаанд авч, шинэчлэн баяжилт хийдэг. Энэ нь иргэд Та бүхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-19 11:10

mongolchuudiig teneg gej bodood baigaa yum uu ene tsagdaa

Зочин
Зочин
2020-03-19 11:13

hutswaa Gishuudn too yamar hamaa bna Uur zorilgo bn daa

Зочин
Зочин
2020-03-19 21:07

Ийм юм огт байж болохгүй, хамгийн орк нутагт л ийм юм бж болохыг хүлээн зөвшөөрч болох юм.

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x