Нийгмийн
Шатнаас унах гэж байсан нялх хүүхдийг МУУР АВАРЧЭЭ

Колумб улсад нэгэн сэтгэл хөдөлгөм үйл явдал болжээ. Эх нь хүүхдээ унтуулаад агаар оруулах гээд хаалгаа түр онгорхой орхиод гарах хооронд хүүхэд сэрж, шат руу мөлхөж эхэлжээ. Ингээд хүүхэд шатнаас унахын даваан дээр түүний тэжээвэр муур саатуулж, охиныг шатнаас холдуулсан байна. Тус бичлэг сошиалд тавигдсанаар эцэг эхчүүдэд сэрэмжтэй байх нь ямар чухал болохыг сануулж, нөгөөтэйгүүр тэжээвэр амьтныг гаршуулж өсгөснөөр хүүхдэд ээлтэй болохыг харуулсан юм.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эхчүүд богино хугацаанд гэлтгүй бага насны хүүхдийг гэртээ ганцааранг нь орхихгүй байх, хүүхэд бэртэх боломжтой цонх, шат, ил зуух зэрэгт бэхэлгээ хамгаалалтыг хийхийг сэрэмжлүүлье.
ЭХ СУРВАЛЖ: www.asiaone.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.