Нийгмийн

Сэлэнгэ аймгийн цагдаа нар унадаг дугуйтай боллоо

Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн тасгийн алба хаагчдын бие бялдар төлөвшүүлэх хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Унадаг дугуй”-г хөнгөлөлттэй үнээр, хүүгүй, урьдчилгаагүй хувь лизенгээр олгожээ. Тус арга хэмжээг дугуйтай Монгол төслийг санаалагч Merida Mongolia болон дугуйтай Сэлэнгэ төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсайн байна. Учир нь тус аймгийн замын цагдаагийн алба хаагчид цаг наргүй ажилладаг бөгөөд эрүүл мэнд болон бие бялдрын хөгжилд анхаарах боломж төдийлөн олдоггүй. Мөн олон цагаар ажилладаг тул ядрах, стресдэх зэргээс үүдэн эрүүл мэнд нь хохирдог аж. Иймд Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгаас санаачлан алба хаагчдынхаа эрүүд мэнд, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын төлөвшилд нь анхаарч дээрх арга хэмжээг зохион байгуулсан юм байна.

Тус аймгийн замын цагдаагийн тасаг нь “Өнгө нэмцгээе”, “Хорт зуршил” арга хэмжээнүүдийн хүрээнд тамхины цэг, алба хаагчдыг усан спорт сургалтын төвтэй хамтран усан спортоор хичээллүүлэх, хэсгийн цагдаа нарт мотоцикл жолоодох эрх олгох ажлыг зохион байгуулж ажиллаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-03-20 21:24

Баахан дугуй улсын мөнгөөр УБ н цагдаа нарт 4 жилийн өмнө авч өгсөнмБүгд ####га болсонУнадаг дугуйтай цагдаа УБд харагдаагүй Ингээд дуусаа

Зочин
Зочин
2020-03-21 06:43
Reply to  Иргэн

хулгайч нь жиптэй цагдаа нь дугуйтай гое хөөцөлдөөн болох байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x