НИЙГЭМ

Өнөөдөр өдөр, шөнө тэнцэнэ

Өнөөдөр гуравдугаар сарын 22 буюу хаврын өдөр, шөнийн тэнцэл юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг байна.

Маргаашнаас өдрийн цаг уртсах ба зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиох ба түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22 болоход ахин тэнцдэг. Мөн түүнээс хойш шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог.

Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button