Нийгмийн

Токио 2020 зуны олимпын наадам хойшилно

Олон Улсын Олимпын Хорооноос энэ зун зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Канад, Австрали улсуудын үндэсний олимпын хороод коронавирусийн аюулаас сэрэмжлэх үүднээс Токио 2020 наадамд оролцохгүй болсноо өчигдөр зарласан аж.

Зуны олимп хойшилсон ч, хэзээ ахин тов зарлагдах нь тодорхойгүй байна. Одоогоор Олимпын хорооноос зуны олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаа юм.

Олимпын наадам хойшилбол зохион байгуулагч оронд санхүүгийн хүнд асуудал тулгарах бөгөөд спонсорууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олох асар их орлого нь үгүй болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button