НийгмийнСурвалжилга, Нийтлэл

С.Болормаа агсныг бөөлжсөндөө хахаж нас барсан гэх дүгнэлт гарсан уу

-ЗАСАГ ДАРГА АСАН В.РЕНЦЭНДОРЖ ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙГАА АЖ-

Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон.

Эл хэрэг гардаг өдрийн орой талийгаачийг албан өрөөндөө дуудаж, архидан согтуурсан гэх тус аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийг ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаснаар ажлаас нь чөлөөлсөн билээ.

Одоогоор Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж талийгаачийн хэрэгт холбогдуулан, гэрчийн мэдүүлэг өгч байгаа аж. Энэ тухай тодруулахаар Засаг дарга асан В.Рэнцэндоржтой утсаар холбогдох гэсэн боловч тэрбээр утсаа унтраасан байлаа.

-ТАЛИЙГЧИД МАШИНААРАА ҮЙЛЧИЛСЭН ЗАЛУУГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙГААД СУЛЛАЖЭЭ-

Харин Засаг даргын өрөөнд талийгаачтай хамт байсан гэгдээд буй аймгийн орлогч дарга Я.Эрхэмбаяр болон Тамгын газрын дарга Д.Отгонбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч талийгаачийн үхэлтэй холбогдох баримт хангалтгүй гэх үндэслэлээр саатуулаагүй байна.

Түүнчлэн талийгч С.Болормааг хүргэж өгөхөөр машинаараа үйлчилсэн мэргэжилтэн залууг саатуулан шалгаж байгаад, гадуур байцаалт авч байгаа гэнэ. Байцаалт өгч буй мэргэжилтэн залуу одоогоор албан ажлаа хийхгүй байгаа тухай эх сурвалж хэлэв.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр бол мэргэжилтэн залуугаас гадна өөр нэг эмэгтэйг хэрэгт татан шалгаж байгаа гэх.

ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖ: ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУТАЙ ТАНИЛЦААГҮЙ БАЙНА

Талийгаач С.Болормаагийн нас барсан шалтгааныг тодруулахаар 2020.02.23-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу зургаа хоногийн өмнө /2020.03.19/ гарсан байна.

Талийгч бүсгүйн ар гэрийнхэн нь шинжилгээний хариутай танилцахад, автомашины суудлын бүрээс болон талийгаачийн хувцсанд хийсэн шинжилгээнээс өөрөөр үхлийн шалтгааныг тодруулаагүй тул шинжилгээнд “ГОМДОЛТОЙ” байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Бид энэ тухай талийгаачийн ээж Г.Ундрамтай утсаар холбогдон тодруулахад:

“Бид шинжилгээний хариутай танилцаагүй. Урьдчилсан дүгнэлт ч гараагүй байгаа. Тиймээс шинжилгээний хариуны тухай мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг яг одоо шалгаж байгаа учраас бид өөр тайлбар өгөхгүй гэсэн юм.“

-ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙГАА ПРОКУРОР ЭЭЛЖИЙН АМРАЛТАА АВЧЭЭ-

Харин Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад:

“Талийгаач С.Болормаагийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан нь үнэн. Хэргийг яг одоо Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Эл хэргийг хариуцсан прокурор мэдээлэл өгч болохгүй гэх чигийг өгсөн тул мэдээлэх боломжгүй гэв.“

Эх сурвалжийн мэдээллээр бол, талийгаач бүсгүйг БӨӨЛЖСӨНДӨӨ ХАХАЖ НАС БАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ гэх утга бүхий дүгнэлт гарсан гэх. Одоогоор шүүхийн шинжилгээний дүнг хэдийд албан ёсоор зарлах нь тодорхойгүй байна.

Энэ тухай тодруулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнтэй холбогдоход “Хариу өгөх боломжгүй” гэв. Мөн талийгаач бүсгүйн хэргийг хариуцсан прокурор нь ээлжийн амралтаа авсан гэх хариуг бидэнд өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-25 07:58

НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДСОН ГЭЖ МЭДЭЭЛДЭГ НЬ ИХ СОНИН ҮХСЭН Л БОЛ ҮХСЭН БИЗДЭЭ АМЬД БАЙДАЛТАЙ ОЛДЛОО ГЭХ ҮҮ КККК

лдл
лдл
2020-03-25 12:29
Reply to  Зочин

харин тийм. эсвэл бүр үхээгүй нас барсан юм шиг амьд олдсон гэсэн үг болчих гээд байна.

лдл
лдл
2020-03-25 12:32

ийм ханилгаагүй байж яах гэж архи ууя гэж дууддаг юм. хамгийн сайнаар бодоход архи уулгаад өргөж аваачаад ха�##�гаараа гаргаад хаячих юм байж. бас аймгийн засаг дарга ухаантай юм өрөөндөө өөрөөр нь архи авчруулж уусан гээд байгаа юм.

Зочин
Зочин
2020-03-25 14:14

Хүмүүсээ соёлтой л ууж чаддаггүй л бол битгий архи уу ! Соёлтой ууна гэж хэнтэй хэзээ хаана ямар хэмжээгээр хэрхэн уухаа мэддэг хүнийг хэлнэ.

Зочин
Зочин
2020-03-25 14:42

Ринчиндорж �##�батуудаа цуглуулаад шөнө 12 цагийн үед Болормааг хүн үүрч гарсан гэж жижүүр нь нотолдог биз дээ. Тэр үед нас барсан байсан юм уу? үгүй юү?,эсвэл хүч хэрэглэж муужруулсан уу? согтоод ухаангүй болсон юм уу?Ээдрээ их байна.

Зочин
Зочин
2020-03-27 09:39

Засаг дарга нь архи өгөөд хүчиндсэн байж болзошгүй. Шүүх эмнэлэг түүнийг нь тогтоох байт�##� худ�##� шийдвэр гаргаад түүнийгээ мөрдөн баЦААЛТЫН нууц гэж зарлаад гэмт хэрэгтнүүдээс авилг�##� авч тэдийг хайца�##�даг болсон.

эмээ
эмээ
2020-03-27 21:05

Бѳѳлжсѳндѳѳ хахсан бол архидуулж согтоосон хүмүүүсийн буруу.Яагаад гэр бүлийнхэнд нь хүлээлгэж ѳгѳѳгүй юм вэ? Машинд нь орхиод явсан гээ биз дээ.Тэгээд шѳнѳ дунд ирж үзсэн чинь нас барсан байсан гэж.Эд нар арай ч дэнднээ.

Холбоотой мэдээ

Back to top button