Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Сонгогчид хэрсүүжиж, намууд ухарчээ

Сонгуулийн тухай хуулийн дагуу өчигдөр /2020.03.24/ улс төрийн намууд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Улстөрийн нам, эвслүүд  мөрийн хөтөлбөрөө нууцалж байгаа ч ерөнхий байдлаарх танилцуулга нь олны анхаарлыг ихээхэн татаад байна. Тэд маш товч байдлаар мөрийн хөтөлбөрийн ингэж танилцуулаад  байгаа юм.

МАН: НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛЖ БУЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАНА

Дундаж орлоготой иргэдийг дэмжихэд мөрийн хөтөлбөрөө чиглүүлнэ. Банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх замаар нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцох нөхцлийг бүрдүүлнэ.

АН: САРЫН ЦАЛИНГ 3 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ

Мөрийн хөтөлбөрөө “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэрээр хэрэгжүүлнэ. Монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлтийг авчрах хөтөлбөр гэж тодорхойлж байна. Монгол хүнийг, Монгол айл өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход манай бодлого бүхэлдээ чиглэсэн. Сарын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө.

“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” ЭВСЭЛ:  ЦАЛИНГИЙН ДУНДЖИЙГ 5 САЯД ХҮРГЭЖ, ОРОН СУУЦААР ХАНГАНА

Бид мөрийн хөтөлбөртөө монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр тусгасан. Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Энэ гурван нандин холбоог бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр өрөнд орохооргүй цалин орлоготой иргэдийг бий болгож, өрхийн хувьд орон сууцаар хангагдсан аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна. Энэ бүгд дөрвөн жилийн дотор биелэх бүрэн боломжтой”

30 ЖИЛД АМЖИХ Ч ДӨРВӨН ЖИЛД БАГТАХГҮЙ МӨРӨӨДӨЛ ГЭЖ БИЙ

МАН, АН хоёр мөрийн хөтөлбөрийнхөө гол агуулгыг нийгмийн дундаж давхаргыг дэмжихэд чиглүүлнэ гэдгээ онцлов. Мэдээж  маш зөв. Нийгмийн дундаж давхаргаа  дэмжиж байж л нийт олноороо урагшаа явна. Гэхдээ нийгмийн дундаж давхаргыг дөрвөн жилийн циклээр дэмжээд яваад байвал урагш нэг их ахихгүй.

Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын залуусын яриад байгаа 2050 он гэхэд хүрчихсэн байх нийтлэг амбицууд том утгаараа зөв харагдаж буй. Яагаад 2050 он гэхэд бид дундаж цалингаа өсгөж, хуримтлалын сангуудыг хөгжүүлж, төмөр замын бодлогоо тэлж, боловсролын манлайлал бий болгож чадахгүй гэж. “Өнөөдрөөс сайхан маргааш” гэж үг хүртэл бий.

Гэхдээ дөрвөн жилийн циклд дундаж цалинг 3-5 сая төгрөгт хүрч, ажил төрөл хийдэг иргэдээ хуу хамаад орон сууцжуулчихна гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Одоогийн ажил олгогчдод ирж буй хүндрэл эдийн засгийг дор хаяж хоёр жил “сульдана”. Дээрээс нь 2021 оноос бид гаднаас авсан бондын өрүүдээ  төлж эхэлнэ. Ер нь л амьдрал асар баргар болж, олон ААН-үүд хүнд сорилттой тулгарч, хаалга үүдээ барихаар байна.

УЛС ТӨРИЙН НАМУУД ӨМНӨХ СОНГУУЛЬДСАН ДУРСАМЖААРАА АМЬДАРЧ ЯВНА

Үнэхээр дундаж давхаргаа дэмжих гэж байгаа бол, улс төрийн намууд ААН-үүдийг өндийлгөхгүй байгаа НӨАТ-ын асуудлаа эргэж харах хэрэгтэй. Дансандаа тэрбум төгрөг эргэлдүүлдэг мөртлөө ямар ч татвар төлдөггүй хар захын наймаачдаас, малчдаас татвар авах ёстой. Татварын тэгш орчныг хөгжүүлж байж ч нэгж байгууллага дээр ирэх дарамтыг нь багасгах эдийн засгийн боломж бүрдэнэ.

Гэтэл дундаж давхаргыг дэмжих нэрээр улс төрийн намууд цалин нэмэх, орон сууц өгөх зэрэг хэт поп амлалт өгч эхлэв. Энэ нь шинээр төрсөн хүүхдэд 100 мянга, гэрлэвэл 500 мянган төгрөг өгч байсан өмнөх түүхтэй агаар нэг амлалт. Эдүгээ сошиал медиа хөгжиж, олон нийтийн сонгуулийн боловсрол асар сайн болсон. Ийм үед улс төрийн намууд өмнөх сонгуульдсан дурсамжаараа амьдарч яваа нь гайхалтай.

Хэт том, олон нийтэд таалагдах амлалт өгчихөөд, түүндээ эдийн засгаа живүүлчихэж мэдэх нөхдүүд сонгуульд өрсөлдөх нь үү гэсэн ерөнхий дүр зураг эхнээсээ ажиглагдав. Өнөөдөр намууд нийгмийн нэг хэсэг дэх иргэн Дорж, Дулмаагийн саналыг ийм амлалтаар татаж чадах ч нөгөө талд асар хэрсүү, ухаантай, дүгнэлт хийдэг шинэ төлөв үүссэн гэдгийг мартаж болохгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-25 08:26

Ооркууд л итгэнэ ш дээ

Зочин
Зочин
2020-03-25 10:15

ард түмэн сонголтоо �##�ь эрт хийихсэн байхаа. цоо шинийг л сонгоно

зОЧИН
зОЧИН
2020-03-25 10:22

Олигархийн дэглэм улам лавшрах сонгууль болох нь тодорхой болчихлоо.

Зочин
Зочин
2020-03-25 13:34

Намууд хэлсэн амандаа хүрэхгүй болсоноос ард түмэн итгэх итгэл нь �##�даршиж тоохоо байсан л даа

Зочин
Зочин
2020-03-25 13:36

Одоо бол ард түмний мэдэх мэдэл зөв л хүмүүсээ дэмжээрэй дээ дараа нь та нар амаа барьдаг шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button