Нийгмийн

“COVID-19”-тэй тэмцэж буй алба хаагчдад хандив цуглуулах нэрийдлээр иргэдийг залилж байна

Шинэ төрлийн короновирус /COVID-19/-тэй холбоотойгоор дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан олон нийтийн сүлжээнд “Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт” “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаягууд нээн хямд маск гар ариутгагч зарна, хүргэнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг авах, тус пэйж хуудсыг богино хугацаанд олон хандалт авахуулан цааш нь зарж борлуулах, зах, худалдааны төвүүд хааж байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж байна гэсэн иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг, мэдээллүүдийг оруулан амны маск, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэн улмаар өндөр үнээр, их хэмжээгээр зарж борлуулах үйлдлүүд удаа дараа гарч байна.

Гадаад орнуудад ч мөн цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглаж амны маск үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэр ашиглан улс дамнан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Мөн короновирус /COVID-19/-тэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлэн иргэдийг залилах явдал гарах боллоо.

Иргэдээс төрийн байгууллагын албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахгүйгээр цахим орчин дахь бодит бус мэдээлэлд хэт итгэх, мэдээлэл, пост, постерын үнэн зөвийг нягтлахгүй шийдвэр гаргах, ойр дотнын найз нөхдөдөө зөвлөгөө, мэдээлэл өгөх байдлаар бусдад залилуулж байна.

Цагдаагийн байгууллагад шинэ төрлийн короновирус /COVID-19/-тэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан талаар 25 дуудлага мэдээлэл ирсэнийг мөрдөн шалгаж байна.

Тухайлбал: БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан. 

“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Esta parmasitcalius” компанируу энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр 117.0 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан.

Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байж, дараах мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлээрэй. Үүнд:

  • Хуурамч цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалт /маск/-ны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилах.
  • ДЭМБ, олон улсын байгууллагаас коронавирусаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр фишинг цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийх.
  • Короновирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн, хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлж иргэдийг залилах.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

6
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
4 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Esta parmasitcalius гэж хайхаар юу ч гарч ирэхгүй байна. Ядаж хайж үзэж бай. Нэрнээс нь харахад л алдаа харагдаж байна. Герман чанартай бараагаар алдартай болохоор хуурамч залилангийн компани нэртэй хүмүүс их байдаг.

Зочин
Зочин

Мөн орчин үед барууны бүх компани веб хуудастай бөгөөд түүгээр холбогдоход маш хурдан хариулна. Эхлээд холбогдож шалгаж болно. Мөн хуудаснаас гарч байгаад дахин дахин хайлтаар хайж орж үзэх хэрэгтэй. Дууриаж хийсэн хуурамч хуудас байж болно

Зочин
Зочин

Жинхэнэ компаниуд хаяг хуудсаа ил тавьдаг тул энд тэндхийн хуудсаар тухайн компанийн тухай мэдээлэл хүмүүс их үлдээдэг ялангуяа баруунд. Түүгээр хуурамч жинхэнэ эсэхийг гадарлаж болно.

Зочин
Зочин

Энэ бол завгүй завгүй интернетийн сул тал. Ялангуяа олныг хамарсан үйл явдал болохоор залилагчид бараг л секундын дотор хуурамч хуудас хийгээд тавьчихдаг. Энгийн үед жишээ нь том технологийн эсвэл өөр бусад үзэсгэлэн яармаг болох үед ийм за

Зочин
Зочин

залилангийнхан тухайн үзэсгэлэнд оролцож буй компаниудын хуудсыг дууриагаад хийчихдэг. Компаниуд үзэсгэлэнгийн тасалбарыг худалдаж аваад хүмүүст үнэгүй бэлэглэдэг юм. Тэрийг авах гээд хүмүүс бараг секунд тутам интернет сахьдаг.

Зочин
Зочин

Яг тэр үед нь тэднийг тэгдгийг мэддэг залилангийнхан хуудас дууриалгаж хийгээд тасалбар бэлэглэх нэрээр хуурамч дууриамал хуудсаараа хүмүүсийн мэдээлэл хулгайлдаг. Цуглуулж байгаад цааш нь том жинхэнэ компаниудад зардаг.

Back to top button