Нийгмийн

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчиллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчилсэн байна.

Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж оруулжээ. 

  • Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон
  • Хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрийг хуулийн хүрээнд шинэчлэн зохицуулсан
  • Дамжуулан зээлдүүлэх арилжааны банкинд тавигдах шаардлагыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн
  • Хороо, дэд хорооны гишүүнд тавигдах шаардлага бий болгосон
  • Орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмсэн

Зээлийн мэдээллийн сан үүсгэх, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгосон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button