Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Автомашины нүүрсэн янданг хулгайлж, зардаг этгээдүүд буруугаа коронавирус руу “чихэв”

БНХАУ-ын Хубэй мужид коронавирусийн анхны тохиолдол илэрсэн цаг мөчөөс эхлэн манай улс өвчнийг эх орондоо тархаахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч ажилласан. Гэвч нөгөөтээгүүр эл шийдвэр нь худалдаа эрхлэгчид болон иргэдийг санхүүгийн хүндхэн байдалд оруулсан нь нууц биш.

Энэ нь дээд боловсролтой, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүсийг хулгай хийхэд хөтлөх болжээ.

-НҮҮРСЭН ЯНДАНГ ЧЕНЖ НАРТ 600 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛЖ, ЧЕНЖ НАР НЭГ САЯ 500 МЯНГАД ДАМЛАН БОРЛУУЛДАГ-

Тэдний ихэнх нь, "Хөл хорьсноос болж эрхэлж буй бизнес дампуурч, амьдрахын эрхээр хулгай хийж байна” гэх тайлбарыг өгч байгаа юм. Өчигдөр /2020.03.26/ Налайх дүүргийн Эрүүгийн тасгийн алба хаагчид Prius маркийн автомашины нүүрсэн яндан (зөөлөн яндан гэж ч ярьдаг)-г бүлэглэн хулгайлж, ченжүүдэд борлуулдаг гэх таван этгээдийг үйлдэл дээр нь баривчилж, тэднээс янданг өндөр үнээр худалдаж авдаг хоёр ченжийг хамтад нь илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр тус этгээдүүд нийт 32 удаагийн үйлдэлд сэжиглэгдэж буй аж. Ихэвчлэн хүнгүй, гэрэлтүүлэггүй гудамж талбайд байршуулсан автомашины нүүрсэн янданг салган авч, ченжүүдэд нэг тус бүрийг 500-600 мянган төгрөгөөр үнэлүүлэн зардаг аж. Харин ченж нь цаашаа үүнийг нэг саяас сая 500 мянган төгрөгийн хооронд дамлан зарж борлуулдаг гэв. Хулгайлсан этгээдүүд ч, хулгайн эд зүйлийг худалдаж авсан ченжүүд ч мөн коронавирусээс болж амьдралын эрхээр хулгай хийлээ гэх тайлбарыг өгч буй.

-ХУЛГАЙН ХЭРЭГ ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮД ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЛЭЖ БАЙГААГҮЙ-

Уг хэргийн тухай Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад:

Налайх дүүргийн эрүүгийн тасгийн алба хаагчид, нийслэл хотод "PRIUS маркийн авто машины нүүрсэн янданг хулгайлдаг гэх этгээдүүдийг баривчилж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөн ченж гэх тодотголтой буюу гэмт хэргийн замаар орж ирсэн эд зүйлийг ашиг олох зорилгоор бусдад зарж борлуулдаг этгээдүүдийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тухайн этгээдүүд нийслэл хотын нутаг дэвсгэрийн гэрэлтүүлэг, камерын хяналтгүй гудамж талбайд байршуулсан автомашины эд ангийн хулгайлж байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

-ХАРАНХУЙ, ГЭРЭЛТҮҮЛЭГГҮЙ ГАЗАРТ БАЙРШУУЛСАН МАШИНЫГ СОНГОЖ ЭД АНГИЙГ ХУЛГАЙЛДАГ-

-Харин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд дараах тайлбарыг өгч байв.

-Яагаад автомашины янданг хулгайлах болсон бэ?

-Коронавирус гарснаас хойш барилгын ажлаасаа халагдаж, сарынхаа банкны лизинг төлөхийн тулд л хулгай хийсэн.

-Нийт хэдэн удаагийн үйлдэлтэй вэ?

-Би бол хоёрдахь удаагаа хулгайлж байна. Он залуу машины нүүрсэн янданг өндөр үнээр худалдаж авдаг гэдгийг сонсоод анх хулгайлсан.

-Зарж борлуулсан яндангийн мөнгийг юунд зарцуулдаг вэ?

-Өр зээл рүүгээ л хийнэ. Бас амьжиргаагаа залгана.

-Хулгай хэрэг хийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдэх үү? Энэ үйлдэлдээ харамсаж байгаа юу?

-Мэднэ. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Хялбар аргаар мөнгө олж болдоггүй юм байна гэдгийг ойлголоо.

Харин ченж нар дараах тайлбарыг өгөв.

-Худалдаж авсан яндангаа хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан уу?

-Мэдээгүй.

-Янданг хаанаас олж, хэрхэн худалдаж авдаг вэ?

-Интернэтэд нүүрсэн яндан худалдаж авна гэсэн зарыг байршуулж, 600-800 мянган төгрөгөөр худалдаж авдаг.

-Саатуулагдаад байгаа эдгээр 5 этгээдээс хэдэн ундаа яндан худалдаж авсан бэ?

-Энэ хүмүүсээс хоёрдахь удаагаа л худалдаж авч байна.

-Худалдаж авсан яндангаа хэдэн төгрөгөөр, хэнд зарж борлуулдаг вэ?

-Яндан авна гэсэн хүнд нь нэг саяаас нэг сая 500 мянга төгрөгөөр зардаг.

-ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ДАРААХ ХУУЛИЙН ЗААЛТ ҮЙЛЧИЛНЭ-

ХУЛГАЙЛАХ буюу бусдын эд хөрөнгийг САНААТАЙГААР ХУЛГАЙЛСАН бол:

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин МӨНГӨ УГААХ гэмт хэрэгт холбогдоод буй ЧЕНЖ НАРТ:

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-АВТОМАШИНЫ НҮҮРСЭН ЯНДАНГААС ЦАГААН АЛТ ГАРДАГ УУ-

Автомашины нүүрсэн яндангаас цагаан алт гардаг хэмээх дам яриа хулгай хийж буй хүмүүсийн дунд байдаг байна. Гэвч энэ нь мөн л баталгаагүй. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг иймэрхүү ташаа мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүллээ. Энэ мэт хуурамч мэдээлэлд автаж, хулгай хийгээд 5-12 жилийн хорих ял авна гэдэг даанч харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-26 13:51

эрэлт байхгүй бол нийлүүлэлт байхгүй ченжүүдийг л зөвхөн гадаадаас л сэлбэг хэрэгсэлээ авч оруулж ирдэг байх хулгайн эд зүйл авсан бол ял шийтгэлийг нь өндөр болгох л хэрэгтэй

Уншигч
Уншигч
2020-03-26 15:25

"Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдэж байсан уу?
Мэдээгүй"

Ийм улайм цайм юман дээр гэмт хэргийг өөгшүүлсэн, гарах үндэслэл бий болгосон гэж шийтгэвэл зохино. Тийм зохицуул�##�т даанч байна уу үгүй юу.

Зочин
Зочин
2020-03-26 16:06

Гарыг нь самурайн сэлмээр тас цавч. Наадуул чинь анх удаа л гэнэ, корона л гэнэ ш�##� худлаа. Байнга хулгай хийдэг гэдгээ юу гэж хэлэх юм бэ. Юунд нь энэ хулгайч новшнуудыг өмөөрч зөөлөн хандаад байгаа юм бэ. Олны нүдэн дээр...

Өвөө
Өвөө
2020-03-26 20:40

Энгиин ардууд л хохироод үлддэг. Хулгайч нарыг хатуу шиитгэх хэрэгтэй. Арай зөөлөн бгаа юм бшүү..Хулгайч нарын хурууг та�####�х хэрэгтэй. Цаазлуулахаас мянга дахин дээр. Наад пяхлуунууд чинь дахиад аргаа өөрчлөөд гусахад бэлэн л бгаа.

Zochin
Zochin
2020-03-27 07:45

Hunees gusaad ter hussan yandangaa erguuleed ter hund ni zarna. Yamar baliar yum be

Холбоотой мэдээ

Back to top button