СПОРТ

Сургуулийн биеийн тамирын зааланд тоглосон зөрчил илэрчээ

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Оюуны ундраацогцолбор сургуулийн А байрны биеийн тамирын зааланд хүүхдүүдийг тоглуулж байсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, хүүхдүүд тоглож байна гэх дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүргийн шуурхай штаб хүлээн авч тус сургууль дээр шалгалт хийсэн байна. Шалгалтаар сургуулийн биеийн тамирын зааланд нийт 16 хүн цугларан гар бөмбөг тоглож, хүний бөөгнөрөл үүсгэсэн байсныг таслан зогсоож, биеийн тамирын заалыг хааж, лац тавьсан аж.

Улмаар “Оюуны ундраа” цогцолбор сургуульд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Gggim
Gggim
2020-03-28 04:55

Ymar tom ajil khiigee we

Холбоотой мэдээ

Back to top button