Нийгмийн

Бага насны охин өвөөгийнхөө төрсөн дүүд хүчирхийлүүлжээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүрэгт бага насны охин хүүхэд гэр бүлийн хамаарал бүхий хүнд хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх иргэний өгсөн дуудлага мэдээллийн дагуу хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгалж байна. Шалгалтын урьдчилсан байдлаар зургаан настай охин О, өвөөгийнхөө төрсөн дүү болох 60 настай Э-д хүчирхийлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байгаа аж.


-ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ОРЧИНД ИЛ БОЛОН ДАЛД ХЭЛБЭРЭЭР ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ-

НЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун манай сайтад өгсөн ярилцлагадаа:

Гэр бүлийн хүчирхийллийг иргэдийн дуудлага мэдээлэл, зарим тохиолдолд тандалт судалгаа, төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллээр илрүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч хүмүүсийн хооронд үүсдэггүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэр бүлийн орчинд ил болон далд хэлбэрээр хүчирхийлэлд өртдөг хэмээн тайлбарлаж болно.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд туслалцаа үзүүлэх холбогдох журам бий. Журмын дагуу хамгаалах байранд байрлуулах, эрүүл мэндийн болон эрх зүйн туслалцааг үзүүлдэг. Мөн холбогдох байгууллагатай хамтран сэтгэл зүйг нь тайван байлгах, таагүй дурсамжийг сэдрээхгүй байх талаас нь ажилладаг. Гэвч хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд өөрөө сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байдалд орсон байдаг. Иймд тухайн болсон хэргийг сөхөх, үүнтэй холбоотой мэдүүлгийг авахаас аль болох зайлсхийдэг. Ер нь нь хүүхдийн нас балчир байх тусам ажиллахад маш хүндрэлтэй байдаг.


-АРВАН ЗУРГААН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ ХҮЧИНДСЭН БОЛ 8-15 ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ-

Бага насны хүүхэд гэр бүлийн хамаарал бүхий хүний бэлгийн хүчирхийлэлд өртвөл хуулийн дараах заалтаар зохицуулагдана.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;
  • 2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;
  • 3.гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Тайлбар: -Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно.
  • -Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

-СЭРЭМЖЛҮҮЛЭГ-

Бага насны хүүхдийг сайн таньж мэдэхгүй, гэр бүлийн цусан төрлийн бус хүнд хариуцуулан үлдээхгүй байх, гудамж талбай, дэлгүүр хоршоо руу харгалзах хүнгүй явуулахаас зайлсхийх, мөн сургууль цэцэрлэгээс зайлшгүй эх, эцэг өөрөө хүүхдийг авч явах зэргээр бага насны хүүхдийг БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХӨӨС хамгаалаалах нь та бидний үүрэг юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-28 09:57

huchirhelgch ovgoniig shorond hii

Зочин
Зочин
2020-03-28 10:37

Duu bish uvgun geech

Зочин
Зочин
2020-03-28 17:13

Сэжгийн новш вэ? Зөнөсөн өвгөн чинь

Монгол охин
Монгол охин
2020-03-29 17:07

Цаазын ялыгсэргээх хэрэгтэй болжээ Монголд

Зочин
Зочин
2020-03-29 21:27

geriinhen ni yugaa harj bna ve

Холбоотой мэдээ

Back to top button