“COVID-19”-ийн улмаас 14 хөлөг далайд саатаж, аюултай нөхцөлд ороод байна

Коронавирусийн улмаас 14 аяллын хөлөг онгоц далайд саатаж, зогсох боомт хайсаар байна.
Тухайлбал, гуравдугаар сарын 7-нд Аргентины нийслэл Буэнос Айрэс хотоос гарсан “Zaandam” хөлөг онгоц хамгийн хүнд нөхцөлд байгаа аж.
Тус хөлөг дээр нийт 1243 зорчигч, 586 ажилтан аялж яваа юм. Үүнээс дөрвөн хүн коронавирусийн улмаас нас барж, хоёр зорчигчоос Covid-19 халдвар илэрсэн байна. Мөн 138 хүн ханиад томуу, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй байгаа аж.
Пүрэв гарагийн орой “Zaandam” хөлөгт оношлуур, эмчилгээний хэрэгслийг хүргэжээ. Тус хөлөг одоо Панамын эргээс холгүй далайн усанд байгаа юм байна. Панамын засгийн газар халдвар гарсан хөлгийг хүлээж авахаас татгалзсан учир “Holland America” компани хөлөг дээрх халдваргүй зорчигчдыг нүүлгэн шилжүүлэхийн тулд “Rotterdam” хөлөг онгоцыг илгээжээ.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.