НийгмийнЭРҮҮЛ МЭНД

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мяндсан утсыг аваагүйгээс адуу хэлээ тасалжээ

Бид танд нэгэн хэрэглэгчийн цахим хуудастаа сэрэмжлүүлэг болгож нийтэлсэн мэдээллийг хуваалцаж байна.

Монгол даяар хүмүүс олон мянган адууг гаршуулан тэжээдэг. Адуундаа тэжээл өгөхдөө өвс боосон мяндсан утсыг авалгүйгээр адуундаа шууд хаяж өгөх нь бий. Ийм тохиолдолд адуу утас залгих аюултай аж. Өөрөөр хэлбэл, аманд орооцолдсон мяндсаа хөлөөрөө юм уу юманд гогодож огцом татахад, хэл нь тасалсан тохиолдлууд цөөнгүй гардаг. Нэгэнт хэлгүй болсон адуу, аманд орсон өвсөө араа руу хуваарилж зажилж бутлан, залгих үйлдэл хийж чадахгүй байсаар өвс идэлт муудаж, огцом турж эцдэг байна. Иймд нийт Монголчууддаа анхааруулах үүднээс энэ мэдээллийг оруулаа.

Эх сурвалж: Э. Одгэрэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-31 11:48

Ямар аймаар юм бэ. Манайхан маш сайн анхаармаар юм байна шүү. Монгол м�##�ынхаа буян хишгээр л бид өдий зэрэгтэй байгаа билээ. М�##�ын буян заяа гомдох вий.

Холбоотой мэдээ

Back to top button