СПОРТ

Н.Чингүнжав холимог тулааны “ROAD FC” холбоотой гэрээ байгуулжээ

Монголын шилдэг тулаанч Н.Чингүнжав холимог тулааны ази тивийн шилдэг холбоо болох Road FC холбоотой гэрээ байгуулжээ.

Таеквондогийн олон улсын хэмжээний мастер Н.Чингүнжав Шүүтбоксинг төрлөөр бүх Японы аварга, Кикбоксгийн ALL FC WBC холбооны аварга, МуайТай төрлөөр БНСУ-ын WBC холбооны аваргын бүсийг эзэмшсэн манай шилдэг тулаанчдын нэг юм. Мэргэжлийн тавцанд 12 тулаан хийснээс 11 тулаанд нь ялалт байгуулаад байгаа юм.

Тэрээр өчигдөр /2020.03.30/ БНСУ-д холимог тулааны Road FC холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байна.

Энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр /2020.03.30/ дэлхийн чансаа дээгүүр “ROAD FC” холбоотой гэрээ хийж гарын үсгээ зурлаа. Ингэснээр мэргэжлийн ХОЛИМОГ ТУЛААН руу сэлгээ хийн Монголынхоо нэрийг илүү өндөрт өргөх хариуцлагатай, хүндтэй үүрэг ирлээ” хэмээсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button